Сайдууд юу бүтээв-2 | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хуучирсан мэдээ: 2016.01.03-нд нийтлэгдсэн

-Улиран одож буй 2015 онд Шийдлийн Засгийн газрын сайдууд юу бүтээснийг тоймлолоо-

Шийдлийн Засгийн газарт өнгөрсөн оны наймдугаар сард сэлгээ хийгдсэнээр Барилга хот байгуулалтын сайдаар УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ томилогдон ажиллаж байна. Гол ажил нь Барилгын тухай хуулийг шинэчлэн батлуулах явдал байсан ч байрны урьдчилгаанд илүүтэй анхаарлаа хандуулж, банкныхантай тулалдаж явна. Шинэ он гарахын өмнө орон сууцны урьдчилгааг 10 хувь болгохоо амласан нь эсэргүүцэлтэй тулав. Эдийн засагчдын зүгээс байрны урьдчилгааг 10 хувь болгох нь банки төдийгүй зээлдэгчээ ч эрсдэлд оруулна гэж үзэж байгаа юм. Харин сайд З.Баянсэлэнгэ “Төр бага, дунд орлоготой иргэдээ орон сууцжуулах зорилго тавьсан бол урьдчилгааг нь 10 хувь болгохоос өөр аргагүй” гэж тайлбарлаж буй.

Үнэндээ ч ипотекийн зээлд хамрагдах боломжтой хэсэг нь өнгөрсөн хугацаанд 30 хувийн урьдчилгаагаа төлж, жилийн 8 хувийн хүүтэй зээлд хамрагдан байрандаа орсон. Тиймээс дээрх ярианд үндэслэл бий боловч, байрны урьдчилгааг хөнгөлөх шийдвэр гаргахад сар бүр төлөх зээлд нь ачаалал үүсч, эцсийн дүндээ банкуудыг ч эрсдэлд оруулж мэдэхээр байгаа. Үүнээс болж байрны урьдчилгааг 10 хувь болгох амлалт нь мөрөөдөл болж хувирч болзошгүй байна.

Ноён уулыг бүхэлд нь хамгаалалтад авбал яах вэ?

МАН Засгийн газраас жийгдсэний хүчинд УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэгт ногдох сайдын квот нэмэгдэж, Н.Батцэрэг гишүүн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар томилогдсон билээ.

Сайдаар томилогдсон даруйд барьж авсан гол ажил нь Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах асуудал байв. Гацууртын ордыг ашиглах асуудал УИХ-д орж ирсэн жил гаруйн өмнөөс Ноён уулын асуудал хөндөгдөж, Хүннүгийн булш бунхныг хамгаалахыг иргэнийг нийгмийн байгууллагууд шаардах болсон. Энэ асуудал явсаар шинэ сайдад шилжиж ирсэн хэрэг. Уг нь Ноён уул нь Гацууртын ордоос 10 гаруй км-ын зайд оршдог ч улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг шийдэлгүйгээр ашиглах шийдвэр гаргах боломжгүй байна.

Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн төслөөр Хүннүгийн олдворуудыг хамгаалах зорилгоор 11 мянган га газрыг улсын тусгай хамгаалалтад авахаар тусгасан юм. УИХ-аар тогтоолын төслийг хэлэлцэх хүрээнд гишүүд Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах шаардлага тавих болсон. Хэрвээ УИХ олонхиороо дээрх шийдвэрийг гаргавал Засгийн газрын “Сентерра гоулд” компанитай байгуулсан хэлэлцээр унах магадлалтай. Энэ тохиолдолд Гацууртын ордыг ашиглах боломж хумигдана. Тиймээс Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын зүгээс энэ асуудлын алтан дунджийг олсон шийдвэр гаргуулах нь хамгаас чухал байгаа.

Цалингийн нэмэгдлийг “царцаав”

УИХ-аас баталсан 2015 оны төсвийн хуулиар төсөвт байгууллагынхны цалин нэмэгдэх байв. Гэвч Хөдөлмөрийн сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Г.Баярсайхан хөдөлмөр гурван талт хэлэлцээрийг хийх шатанд цалингийн нэмэгдлийг царцаасан юм.

Эдийн засаг хүндэрсэн үед аж ахуйн нэгжүүд ажлын байраа хадгалахын төлөө чардайж байхад төсөвт байгууллагынхны цалинг өсгөх нь хувийн хэвшлийнхэнд хүндээр тусна гэж үзсэнтэй холбоотой. Гэхдээ Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны зүгээс 2016 онд цалинг нэмэх шаардлагаа үргэлжлүүлэн тавихаа мэдэгдээд буй. Тиймээс энэ асуудалтай салбарын сайд нь эргэж тулах болж байгаа юм.

Хөдөлмөрийн сайдын санаачлагаар бий болсон нэгэн шинэ мэргэжил бол кузов засварчин. Мэргэжилтэй ажилтнуудыг бэлтгэх чиглэлээр энэ төрлийн засварчдыг бэлтгэдэг болсноор монгол залуучууд авто машиныг засварлах боломжтой болж байгаа гэсэн үг. Улаанбаатар хотын хэмжээнд авто машины засварын газар асар олон байгаа ч ихэнх нь гадаад ажилчидтай. Тэгвэл энэ орон зайд монгол залуус ажиллах үүд хаалга ийн нээгдээд байна.

Мөн тэрээр Аж үйлдвэрийн сайдтай хамтран шинэ ажлын байр нэмэгдүүлэхэд анхаарснаар Сонгинохайрхан дүүрэгт “Сэлэнгэ” хүнсний зах ашиглалтад орж 570 ажлын байр шинээр бий болжээ. Өршөөлийн хуулиар суллагдсан иргэдийг ажлыг байраар хангахад анхаарч байгаа юм.

“Монгол цэрэг” хөтөлбөрийн хүрээнд ирэх хавраас төмөр зам барих ажилд цэргүүд дайчлагдана. Харин төмөр зам барихад суралцахад нь Сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг түшиглэх юм.

Япон улс руу ажиллах хүч гаргахын тулд 2020 онд Токиод болох зуны олимпийн барилга байгууламжийг барихад Монгол Улсаас ажиллах хүч авахад анхаарч ажиллахыг мөн холбогдох газруудад санал болгох зэргээр Хөдөлмөрийн сайд өнгөрсөн оныг ажил ихтэй үджээ.

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: САЙДУУД ЮУ БҮТЭЭВ? – 1

Г.ДАРЬ

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Bold 2016-01-03 202.70.44.146

Bayarsaikhan saidad amjilt husey mundag hun shuu.....

Зочин 2016-01-03 202.9.41.193

ЖИНХЭНЭ СОНГОДОГ ГУРВАН ТЭНЭГ. СОНГОДОГ УТГА ЗОХИОЛЫН ЭМГЭНЭЛТ ИНЭЭДМИЙН ДҮРИЙН БААТРУУД БАЙМААР АМЬТАД. ЁСТОЙ ХАРАХААС ОГИУДАС ХҮРНЭМ ЗЭЭ. БӨӨЛЖИС ХУТГАМ НӨХӨД ДӨӨ ЭД

Пүрэвхүү 2016-01-03 122.201.21.246

Дамдины Нандинцэцэг хуурамч дипломтой докторт сурсан. Сургуульд огт сурж байгаагүй. 51 настай. Хуурамч диплом нөхөр нь худалдаж аваад өөрөө докторт сурсан. Дамдины Нандинцэцэгийн хуурамч дипломыг хурааж авч устгаж, хуурамч докторыг буцааж авч хүчингүй болгож өгч туслана уу. Энэ хүн өөрийн ах дүү цэвэрлэгч Цэцгээтэй хамт 15 жил цэвэрлэгч хийсэн хүн. 15 жил цэвэрлэгч хийчихээд, улсын ажилд худлаа хэлж "нягтлан " мэрэгжилтэй гэж ороод, 2 жил ажиллаад хуурамч диплом худалдаж авч докторт сурсан байна. Энэ хүн Готовын Бат-Оюуны ах дүү. Энэ хүний хуурамч дипломыг хурааж авч хүчингүй болгож мэрэгжил мэдлэгт тохирсон ажилыг хийлгэж өгнө үү.

Зочин 2016-01-03 103.26.193.104

Ард түмний их хурилдай зарлаж сонгуулиас өмнө луйварчдыг цээрлүүлье

Улс тор судлаач. 2016-01-03 150.129.142.209

Уе уеийн УИХ тууний гишууд нь хууль тогтоох бурэн эрхийнхээ дагуу органик хуулиудыг батлахдаа УИХ-ын болон гишуудийн эрх мэдлийг нэмэгдуулсэн заалтуудыг оруулж батласнаар тэдний уйл ажиллагаанд ард тумэн битгий хэл сонгогчид нь ч хяналт тавих бололцоогуй нам дамнасан булэглэлууд болон хувирч, хоорондоо тэмцэлдэж, эцэстээ торийн хучирхэг машинаар бие биенийгээ нухчин дарах уйлдэл хийх болсон тул манай улс торийн байгуулалтын бутэц ээ оорчилж, засаглалын эрх мэдлийн тэнцвэржуулэлтийг хийхээс оор аргагуй болсон байна. Иймд УИХ-ыг Ардын Их Хурал, Улсын Бага Хурал гэсэн хоер шатлалтай болгон оорчилж, тор засгийн байгууллагын тогтолцоог хяналттай, хариуцлагатай, эрх мэдлийн тэнцвэржуулэлттэй болгохгуй болгох шаардлагатай байна. Ардын Их Хурал нь тухайн сум, дуурэг, тосгонд амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага, шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн орон нутагт амьдарч байгаа иргэдийн олонхийн саналыг авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. АИХ-ын чуулганыг жил дээ нэгээс доошгуй удаа зарлан хуралдуулах богоод, шаардлагатай тохиолдолд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж болно. АИХ-ын чуулганыг жилийн тогсголд зарлан хуралдуулж Еронхийлогч, УБХ-ын дарга, гишууд, Еронхий сайд, засгийн газрын гишуудийн тухайн жилдээ хийсэн ажлын тайлан, засгийн газрын морийн хотолборийн биелэлттэй нэг бурчлэн танилцаж унэлэлт дугнэлт огч, хангалтгуй ажилласан албан тушаалтанд хариуцлага тооцох, томилох ажлыг зохион байгуулах, Еронхийлогч, УБХ-ын дарга гишууд, Еронхий сайд, засгийн газрын гишуудийн дараа жилд хийх ажлын толовлогоо, тухайн жилийн улсын татварын орлогын толовлогооний биелэлт, зарлагын гуйцэтгэл, дараа жилийн улсын орлогын толовлогоо зэргийг хэлэлцэж батладаг болгох шаардлагатай. УБХ нь хууль тогтоох уурэгтэй байх тул зовхон хууль эрх зуйн салбарын тэргууний ажилтангуудын дотроос сонгон шалгаруулж, АИХ-аар батлагдсан хууль эрх зуйн мэргэжлийн гишуудээс бурдэх болно. Аймаг, Ниислэлийн ИТХ нь тухайн сум, дуурэгт амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага, шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн аймаг, нийслэлд амьдарч байгаа иргэдийн олонхийн саналыг авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. Аймаг Ниислэлийн ИТХ-ыг жилдээ нэгээс доошгуй удаа зарлан хуралдуулах богоод шаардлагатай тохиолдолд ээлжит бус харалдааныг зарлан хуралдуулж болно. Аймаг Нийслэлийн ИТХ-ыг жилийн тогсголд зарлан хуралдуулж ИТХ-ын дарга, гишууд, Нийслэлийн засаг дарга нарын тухайн жилд хийсэн ажлын тайлан, засаг даргын морийн хотолборийн биелэлтэнд унэлэлт дугнэлт огох, хариуцлага тооцох томилох, дараа жилд хийх ажлын толовлогоог батлах, тухайн жилийн аймаг, нийслэлийн татварын орлогын толовлогооний биелэлт, зарлагын гуйцэтгэл, дараа жилийн орлогын толовлогоо зэрэг асуудлыг хэлэлцэж батална. Сум, дуургийн ИТХ нь тухайн баг хороонд амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн баг хороонд амьдарч байгаа иргэдийн олонхийн санал авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. Сум, дуургийн ИТХ-аар хурлын дарга гишуун, засаг дарга нарын тухайн жилд хийсэн ажлын тайлан, Засаг даргын морийн хотолборийн биелэлт, сум дуургийн тосвийн гуйцэтгэл, дараа жилийн тосвийн толовлогоо зэрэг асуудлыг хэлэлцэж батална. Миний бие омно байсан тор нийгмийн байгууллагын бутэцээс санаа авч энэ саналыг бичлээ. Та бухэн оорийн унэтэй саналаа бичиж улс орноо засаглалын хямарлаас гаргахад туслалцаа узуулнэ уу.

Улс тор судлаач. 2016-01-03 150.129.142.209

Хууль батлах чуулганы ирцыг ердийн олонхиор биш 4/3-р болгож УИХ-ын гишуунд хуульч байх,торийн захиргааны албанд 15 -аас доошгуй жил ажилласан байх, сонгогдсон тойрогтоо амьдардаг байх гэх мэт болзол шаардлагыг холбогдох хуулиар заахгуй бол эрх ашгаараа нэгдсэн булэглэл улс орныг суйруулнэ.

Иргэн 2016-01-03 103.26.194.148

Маш зев зев санаа дэвшуулж Нэгэн зуйл: Чуулганы танхимд камерийн емне гое сайхан зуйл ярьж баахан цаг гарзадаад конопоо ярьсанаасаа эсрэг дардаг гишуудийг ил болгох еереер хэлбэл мониторинг хийж байх асуудлыг бий болгох хэрэгтэй байна Энэ асуудлыг Д.Ганхуягаас эхлэх жишээний

Улс тор судлаач. 2016-01-03 150.129.142.209

Ундсэн хуулинд торийн институтуудын эрх мэдлийн хувиарлалтыг тэнцвэржуулсэн ч УИХ нь дордуулсан 7 оорчлолтийг хийснээр,гишуудийн эрх мэдлийг нэмэгдуулж, тэдний уйл ажиллагаанд сонгогчид нь хяналт тавих боломжгуй болгож, тэд нь эрх ашигаараа нэгдэж булэглэл уусгэн хоорондоо тэмцэлдэж, эрх мэдлийн давуу талаа ашиглаж торийн машинаар бие биеийгээ нухчин дарахад хурч, улс орны Ундэсний аюулгуй байдал, тусгаар тогтнлд аюул занал учруулах болсон тул УИХ-ыг АИХ ба УБХ гэсэн шаталсан бутэцтэй болгон оорчлох шаардлагатай байна.

Улс тор судлаач. 2016-01-03 150.129.142.209

УИХ-ын гишууний тоог нэмэгдуулж чаддаг бол хууль батлахад хоорондоо хувилдах нь багасах сайн талтай ч эдийн засаг хундэрсэн энэ уед дарга нарын тоог нэмэгдуулэхийг олон нийт даан ч яасан ч хулээж авахгуй нь тодорхой. Тэгвэл УИХ-ын гишуунд тавигдах болзол шаардлагыг нэмэгдуулэх хэрэгтэй. Тухайлбал хуульч эрх зуйч мэргэжилтэй байх, заавал сонгогдсон тойрогтоо, иргэдийнхээ дотор амьдарч, тэдний тулгамдсан нэн тулгамдсан асуудлыг тухай бурт нь шийдвэрлэдэг байх, торийн захиргааны албанд 15-аас доошгуй жил ажилсан байх, УИХ-ын гишуун нь оорийн аливаа харилцаа, эрх мэдэлтэй холбоотой хууль баталдаггуй байх, аливаа органик хуулиудын тосол боловсруулах, хууль батлах явцад хувийн ашиг сонирхолын зорчлоос урьдчилан сэргийлэх ууднээс УИХ болон гишууний эрх мэдлийг нэмэгдууулсэн заалт оруулахгуй байх гэх мэт болзол шаардлагуудыг тавьж энэ шаардлагынхаа дагуу боловсруулсан шалгуур узуулэлтээр УИХ-д нэр дэвшигчидыг буртгэх, сонгуулийн явцад хяналт тавих, УИХ-ын гишууний уйл ажиллагаанд хяналт тавих, ялангуяа хууль батлах явцад ямар бодлоготой, ямар байр суурьтай, яаж ажилласан зэргийг олон нийтэд нээлттэй болгох хэрэгтэй юм. Гэтэл УИХ-ын гишуундээ бид нар ингэж хандаагуйгээс хэмжээлшгуй их бурэн эрхтэй болж, тэдний уйл ажиллагаанд ард тумэн битгий хэл сонгогчид нь ч хяналт тавих бололцоогуй нам дамнасан булэглэлууд болон хувирч, хоорондоо тэмцэлдэж, эцэстээ торийн хучирхэг машинаар бие биенийгээ нухчин дарах уйлдэл хийх болсон тул манай улс торийн байгуулалтын бутэц ээ оорчилж, засаглалын эрх мэдлийн тэнцвэржуулэлтийг хийхээс оор аргагуй болсон байна. Иймд УИХ-ыг Ардын Их Хурал, Улсын Бага Хурал гэсэн хоер шатлалтай болгон оорчилж, тор засгийн байгууллагын тогтолцоог хяналттай, хариуцлагатай, эрх мэдлийн тэнцвэржуулэлттэй болгохгуй болгох шаардлагатай байна. Та бухэн оорийн унэтэй саналаа бичиж улс орноо засаглалын хямарлаас гаргахад туслалцаа узуулнэ уу.

Тэнгэрийн бөө 2016-01-03 150.129.140.40

Тэр 10% болгох нв зөв ш дээ. Зальт зарим төрийн өндөрлөгтөн нарыг ард түмний шүүхээр хэлэлцмээр байна.