Бээжин АНУ-д гэнэтийн цахилгаан соронзон цохилт үзүүлнэ гэв

Хуучирсан мэдээ: 2020.06.22-нд нийтлэгдсэн

Бээжин АНУ-д гэнэтийн цахилгаан соронзон цохилт үзүүлнэ гэв

Бээжин АНУ-д гэнэтийн цахилгаан соронзон цохилт үзүүлнэ гэв

Бээжин АНУ-д анх удаа гэнэтийн цохилд үзүүлэхээр төлөвлөж буй гэв. Тэд их хэмжээний цахилгаан соронзон импульс(ЦСИ) илгээж, АНУ-ын ихэнх эрчим хүчийг таслах бололтой.

АНУ энэхүү болзошгүй халдлагаас цахилгаан сүлжээг хамгаалахаар иргэд, инженер, мэргэжилтэнг нэгтгэх зорилго бүхий ЦСИ ажлын хэсэг байгуулсан тухай төрийн бус байгууллага сүүлийн үед анхааруулж байна.

ЦСИ байгууллагын гүйцэтгэх захирал Петер Прайн бичсэнээр БНХАУ түрүүлж гал нээхгүй бодлогоос үл хамаарч АНУ-д эхний цөмийн цохилт ирэхийг үгүйсгэхгүй гэнэ. Тэрбээр “БНХАУ-ын түрүүлж гал нээхгүй гэх цөмийн бодлого нь хүйтэн дайны үеийн ЗХУ-ын бодлого шиг ерөнхийдөө хий хоосон зүйл” хэмээн бичжээ.

Мөн тэрбээр түрүүлж гал нээхгүй байх бодлого ямар ч баталгаагүй хэмээгээд, БНХАУ-ын урьдчилсан анхааруулга АНУ, ОХУ хоёрынхоос дэндүү удаан тул аюул их байгаа хэмээн тайлбарласан байна.

Өөрсдөө их хэмжээний хохирол амсаагүй бол цөмийн зэвсэг ашиглахгүй байх тус бодлогыг анх БНХАУ 1960-аад онд санаачилсан бөгөөд ЗХУ тус санаачлагад 1980-аад оны эхээр нэгдсэн юм. Харин АНУ хүссэн газраа хүссэн үедээ бөмбөгдөх “эрх”-ээ авч үлдэхийн тулд тэрхүү бодлогыг хэрэгжүүлэхээс татгалзсан аж.

Тайлангаас үзвэл Бээжин ЦСИ зэвсэг ашигласнаар АНУ-д цахилгаан тасарч, эмх замбараагүй байдал үүссэнээр цаашдын дайралтуудыг хийхэд амар болох гэнэ. Тэрхүү ЦСИ зэвсгийг АНУ-ын цөмийн лабораториоас алдагдсан мэдээлэл дээр үндэслэн БНХАУ-ын эрдэмтэд хөгжүүлсэн хэмээн Прай нотолж байна. Иймэрхүү зэвсгүүдийг АНУ, ЗХУ хоёр улс 1960 онд туршиж байсан удаатай аж.

ЦСИ зэвсгийг жижиг хэмжээний цэнэгт хошуунд байрлуулдаг бөгөөд материаллаг хохирол учруулахаас илүү цахилгаан соронзон дэлбэрэлт үүсгэх заорилготой гэнэ. Гэвч БНХАУ үүнийг цахим зэвсэг хэмээн ангилсан гэнэ. Прай энэ талаар “БНХАУ-ын цахим халдлагуудыг болзошгүй дайны бэлтгэл хэмээн үзэх ёстой” хэмээн ярьжээ.

БНХАУ ЦСИ зэвсгээ АНУ-д ашиглах гурван төлөвлөгөө боловсруулсан байж болзошгүй хэмээн тайланд дурдсан аж. Нэгдүгээрх арга нь хамгийн энгийн буюу ЦСИ зэвсэг бүхий цэнэгт баллистик пуужин хөөргөж, түүнийгээ агаарт дэлбэлснээр цахилгаан соронзон шуурга үүсгэх. Хоёрдугаарх нь БНХАУ-ын сүүлийн үед амжилттай хөгжүүлж буй хэт авианы пуужин ашиглах. Харин гуравдугаарх нь одоогийн байдлаар олон улсын хуулинд хориотой арга буюу сансрын станцаас бөмбөгдөх гэнэ.

Тайланд үргэлжлүүлэн “Хэрвээ БНХАУ дээрх байдлаар гэнэтийн цохилт хийх гэж байгаа бол тэр нь хамгийн чанга, хатуу нууцлалтай байгаа” хэмээн дурджээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
7
БурууБуруу
6
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж