Д.Нямхүү: Долоон хүнээс нэмж covid-19 илэрлээ | News.MN

Д.Нямхүү: Долоон хүнээс нэмж covid-19 илэрлээ

Д.Нямхүү: Долоон хүнээс нэмж covid-19 илэрлээ

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

Posted by News.mn on Sunday, June 21, 2020

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Дэлхий дахинд өнөөдрийн байдлаар 216 оронд шинэ коронавирус тархсанаас халдвар авагсдын тоо 9 саяд хүрчээ.


Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү: 

Долоон хүнээс нэмж шинэ коронавирус илэрсэн. Тэдний дотор хүүхдүүд байгаа.  Тодруулбал, ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр /2020.6.21/ 359 хүнд шинжилгээ хийхэд 352 хүнд вирус илрээгүй. Харин долоон хүнд коронавирус илэрлээ. Эдгээр нь Нурсултан Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн дөрвөн хүний давтан шинжилгээ, Сөүл -Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн хоёр хүн, Алтанбулагийн боомтоор ирсэн нэг жолооч байлаа.  Насны хувьд 6, 11, 12, 29, 38, 39, 63 насны хүмүүс байна. Мөн зургаан эрэгтэй, нэг эмэгтэй хүнд илэрсэн байна.

Мөн өнөөдөр /2020.6.22/ долоон хүн  эдгэж ХӨСҮТ-өөс дараагийн сувилалд шилжиж байна. Эдгээр хүний хоёр нь жирэмсэн эмэгтэй, гурав нь оюутан. Насны хувьд 19-45 насны хүн байна. Нийт халдвар 213 боллоо. Халдвартай хүний 153 нь эдгэж, 60 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Эмчлүүлж буй хүмүүсийн 53 нь хөнгөн, долоон хүний биеийн байдал хүндэвтэр байна.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

Covid-19 халдвар дэлхийн 216 орон бүс нутагт бүртгэгдэж, нийт халдварын тохиолдол есөн сая 31 мянга, нас баралт 469 мянгад хүрсэн байна. Өвчлөлийн хурд маш эрчимтэй байна. Сүүлийн 24 цагийн дотор 122 мянган хүн халдвараар өвчилж 3000 гаруй хүн нас барсан байна. Пакистанд 24 цагийн дотор өвчлөл 5000- аар нэмэгдсэн. БНХАУ-ын Шиньфади захтай холбоотой халдвар 220 гаруйд хүрсэн. ОХУ-д 7728 хүн шинээр халдвар авч 109 хүн нас барсан байна.

Монгол Улсын хувьд 2183 хүн ажиглалтад байна. Ажиглалтад байгаа хүмүүсийн 15 нь хүүхэд, 46 нь жирэмсэн эмэгтэй, 26 их эмч 58 резидент эмч үйлчилгээ үзүүлж байна. Сүүлийн 24 цагийн дотор 119 дугаарын утсанд 120 дуудлага ирж, зөвлөгөө мэдээлэл авлаа. Шведэд хүнд байсан монгол эмэгтэйн биеийн байдал дээрдэж байгаа гэсэн таатай мэдээ байна.

ДЭМБ-ын халдвар өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа:

Дэлхийн хэмжээнд нийт хүн амын 22 хувь буюу 1.7 тэрбум хүн архаг суурь өвчтэй байдаг. Хоёр сарын дараа томуугийн улирал эхлэх гэж байгаатай холбоотойгоор томуугийн бэлэн байдлыг хангахыг ДЭМБ-аас улс орнуудад анхааруулж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-22 202.179.26.55

Нямхүү эмчээ үндсэн ажлаа хийгээчээ. Наад мэдээг чинь дамжуулчих хэвлэлийн төлөөлөгч байдаггүй юмуу.

Avatar

Зочин 2020-06-22 202.126.89.183

нямхүү чи хэвлэлийн төлөөлөгч шүү чи эмч биш ! монголын ард түмэн жирийн эмч нарыг баатар гэж харж байга шүү!!!!

Avatar

Зочин 2020-06-22 202.126.89.183

нямхүү чиизүгээр

Avatar

Иргэн 2020-06-22 202.9.46.85

Тусгай үүргийн нислэгээр ирснээсээ хойш хэд хоноод илэрч байнаа. Наад вирус чинь одоо алдагдхад бэлэн болж дээ. МАН-ын сонгуулийн сурталчилгаанд жирийн иргэд л хохирч үлдэх байх даа. Сонгуульд зориулж иргэдээ боддог нам болох гэж ойр ойрхон бөөн эрсдэл дагуулсан нислэг хийсний гай удахгүй илэрч монгол улсыг сүйрүүлэх нь дээ. Шуналтай хүмүүс

Avatar

Зочин 2020-06-22 79.98.213.82

Төрсөн өдрийн мэндийг дахин хүргэе…. тайваан….м

Avatar

Зочин 2020-06-22 79.98.213.82

мм

Avatar

Зочин 2020-06-22 79.98.213.82

11.20-д залгаарай

Avatar

Зочин 2020-06-22 109.252.28.1

Цэрмаа чинь байх пмуу , тэгте

Avatar

Зочин 2020-06-22 109.252.28.1

Олоо утсаар ярихаа хүртэо , нэг хар авгай , нэг үнэгэн зальт эр хоёроор заалгадаг цөвүүн цаг уу ?

Avatar

Зочин 2020-06-22 62.210.205.213

Би өнөөдрийг хүртэл маш их тэсвэр тэвчээрээр танай гэр бүлийн заль мэхийг тэвчиж ирсэн . Одоо болсон . Чи одоо авгай хүүхдээрээ айлгадгаа боль . Тэглээ ч би айх юм хийгээгүй .

Avatar

Зочин 2020-06-22 69.39.238.97

Чиний болон та нарын хэрэг нада байхгүй ээ . Айлгаад байгаа авгайгаас чинь ч айхгүй , айж байгаа ч үгүй . Хүндэлж байсан . Одоо чи айлгана гэвэл чадахгүй . Хүрч ирээд идэж уусан тооцоогоо хий гэхэд та нар ирж чадаагүй шдээ .

Avatar

Зочин 2020-06-22 79.98.213.82

би залганаа.. одоохон…мм

Avatar

Зочин 2020-06-22 70.32.0.29

Утсаар ч ярьчих чадваргүй , найзыгаа хүний нутагт өвчний үеэр үгийн муухайгаар авгайтайгаа нийлж доромжлоод , амьдрах хэрэгсэл болгож байсан он жилүүд өнөөдрөөр дуусаг . Идсэн уусан , явсан суусан мөнгөн төлбөр , сэтгэл итгэлийг минь ашиглаж амь зууж байсан танай гэр бүл тоцоогоо хийгээрэй . Ам хэлээрээ яриад дуусгаж чадахгүй бол өөрөөр бас болно. Гэхдээ чи намайг бас ч байгаа бол андуурч байна . Хүний олон хүнээ барихгүй 😭😭😭

Avatar

Зочин 2020-06-22 79.98.213.82

одоохон

Avatar

Хасагууд уу 2020-06-22 64.119.18.84

Казахстанаас вирүс тээж ирсэн хасагууд уу?

Avatar

Вирус хүн ялгахгүй 2020-06-22 2.75.67.12

Тэр нислэгээр зөвхөн хасагууд ирээгүй ээ, уг нь 100 гаруй монгол, 50 60 гаруй хасагууд ирсэн байсан шүү, битгий ялгаад бай за

Avatar

Иргэн 2020-06-22 66.181.180.85

Одоо хэн ч эн анхаарлаа хандуулахгүй Одоо короно мөнгө идэх сонгуульд ялах хэрэгсэл болсон Авмлгачид дарангуйлагчдын гарт орсон хорт з****г болсон Ерөнхийлөгч нь далимдуулж засгийн эрх авах гэсэн санаархал гаргасан МАН сонгуульд ялах хэрэгсэл болгосон Одоо соэгуульбудүиантуулаад тэгээд онц байдал нэрээр Оросын заавраар Монголын ардчиллыг нухан дарахмгэж оролдох байх Сэрэмжтэй ухаалаг байгаараа МА Н А Н 2 г бүү сонгоорлй

Avatar

Манайх сайн байна 2020-06-22 150.129.140.207

Манайх бас мундаг байна шуу хумуусээ ухуулчихгуй аварч чадаж байна, хегжилтэй орнуудад олон зуун мянгаараа ухэж байхад

Avatar

Зочин 2020-06-22 202.21.107.121

Мөд салахгүй болтой бурхан минь хэдүүлээ хичээе

Avatar

123456 2020-06-22 49.0.212.188

Улаан Xятадын балаг ойрын хэдэн жилдээ арилахгүй нь дээ

Avatar

Зочин 2020-06-22 158.255.152.110

Хумууний хорвоод аав ээжийгээ баярлуулж, мэндэлсэний мэндийг хургэе..🙏🙏🙏❤️❤️❤️🎉🎉🎉

Avatar

Зочин 2020-06-22 109.252.28.1

Баярлалаа . ❤️

Avatar

Зочин 2020-06-22 79.98.213.82

маргааш утсаар яриад гүйгээд очноо…м

Avatar

Зочин 2020-06-22 122.35.81.244

Гадаадад гацсан иргэдээ 2дахь давалгаа эхлэхээс өмнө авахгүй бол ачаалал нь эрүүл мэндийн салбарынхны нуруун дээр ирж аюулын харанга улам ойртоно гэдгийг холбогдох удирдлагууд маш сайн судалж мэдсэн бмаар юм!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж