Ливерпүүлийн 30 жил хүлээсэн аваргын цом дуншсаар

Хуучирсан мэдээ: 2020.06.22-нд нийтлэгдсэн

Ливерпүүлийн 30 жил хүлээсэн аваргын цом дуншсаар

Ливерпүүлийн 30 жил хүлээсэн аваргын цом дуншсаар

Английн хөлбөмбөгийн Премьер лигийн 30-р тойргийн тоглолтууд өнгөрөгч амралтын өдрүүдээр явагдлаа.


  • Тоттенхэм Хотспур 1-1 Манчестер Юнайтед

Энэ улиралд үзэгч, дэмжигчдийн хүлээлтээс доогуур амжилт үзүүлж буй хоёр том багийн тулаан Лондон хотод болж өндөрлөлөө. Тоглолтын эхнээс л Манчестер Юнайтед баг санаачлагыг гартаа аван, илүүрхэж байсан боловч нэгдүгээр үеийн 27 дахь минутанд Тоттенхэм Хотспур багийн шинэ цэрэг Стевен Бергвейн гоол оруулж баг нь тэргүүлж эхэлсэн. Манчестер Юнайтед баг энэ тоглолтонд нийт 63 хувьтай бөмбөг эзэмшиж, эсрэг багийнхаа хаалга руу 13 цохиж зургаа нь хаалгаа оножээ. Энэ өдөр хоёр багийн шинэ цэргүүд гоол оруулах хувьтай байв. Хоёрдугаар үеийн 81 дэх минутанд Эрик Дайер өөрийн торгуулийн талбайдаа Пол Погба унагаан Манчестер Юнайтед баг тооны харьцааг тэнцүүлэх сайхан боломж олдсон. Үүнийг нь ч шинэ цэрэг Бруно Фернандес нь алдалгүй төгс торгуулийн цохилтыг гүйцэтгэн багаа ялагдлаас аврав.

Манчестер Юнайтед баг 30-р тойргийн дараах байдлаар 46 оноотой хүснэгтийн тавдугаар байранд бичигдэж байгаа бол Тоттенхэм Хотспур баг 42 оноотой хүснэгтийн наймдугаар байранд бичигдэж байна.

  • Брайтон Хоув Альбион 2-1 Арсенал

Энэ улиралд мөн л хүлээлтээс доогуур амжилт үзүүлж байгаа баг бол Арсенал. Их буучид 30-р тойргийн ээлжит тоглолтоо Брайтон Хоув Альбион багийн талбайд хийлээ. Хоёр багийн хувьд хоёулаа бие биенийхээ хаалга руу 11 удаа цохиж, 6 нь хаалгаа оножээ. Гэвч бөмбөг эзэмшилтийн хувьд Арсенал багагүй илүү буюу 58 хувьтай эзэмшсэн байна. Тоглолтын эхний гоолыг Арсенал багийн залуу авьяастан Николас Пепе 68 дахь минутанд оруулж баг нь тэргүүлж эхлэв. Гэвч үүнээс төд удалгүй 75 дахь минутанд Брайтон Хоув Альбион багаас Льюис Данк гоол оруулан тоглолтын тооны харьцааг тэнцүүлсэн. Ингээд тэдний оруулах гоол дууссан уу гэвэл үгүй. Шүүгчийн мэдлийн сунгасан нэмэлт цаг дээр буюу 90+5 дахь минутанд Нил Маупэй гоол оруулан талбайн эзэд болох Брайтон Хоув Альбион хожил байгууллаа. Мөн ганц хожигдлоос гадна энэ тоглолтонд Арсенал баг өөрсдийн гарааны хаалгач Бернд Леног гэмтэлд алдсан юм.

Арсенал одоогоор 40 оноотой хүснэгтийн 10-р байранд яваа бол Брайтон Хоув Альбион 32 оноотой 15-р байранд явж байна.

  • Астон Вилла 1-2 Челси

Энэ улиралд доод лигээс дэвшин тоглож буй Астон Вилла баг талбайдаа Челсиг хүлээн авлаа. Энэхүү тоглолтонд Челси бүрэн илүүрхэж байсан ч Астон Вилла багаас эхний гоолыг оруулсан юм. Нэгдүгээр үеийн 43 дахь минутанд Астон Вилла багийн төвийн хамгаалагч Кортни Хаусе гоол оруулж багтаа тэргүүллийг авчрав. Челси энэ тоглолтонд нийт 74 хувьтай бөмбөг эзэмшиж, тоглолтыг бүрэн удирдаж байсан ч гоол оруулж чадахгүй байв. Үүнийг эрт ухаарсан Челси багийн дасгалжуулагч Фрэнк Лампард давхар солилцоо хийн Кристиан Пулисик болон Росс Барклиг талбайд гаргасан. Энэ нь ч үр дүнгээ тэр даруй үзүүлж 60 дахь минутанд Кристиан Пулисик, 62 дахь минутанд Оливьер Жиру тус тус гоол оруулж Челси хүндхэн хожил байгуулжээ. Энэхүү тоглолтонд Челси багийн залуу авьяастан Рубен Лофтус-Чик урт хугацааны гэмтлээс эргэн ирсэн.

30 тойргийн дараах байдлаар Челси 51 оноотой 4-р байранд бичигдэж байгаа бол Астон Вилла доод лиг рүү унах бүст буюу 19-р байранд 26 оноотой бичигдэж байна.

  • Эвертон 0-0 Ливерпүүл

Мерсисайдийн дерби 30-р тойрогт Эвертон багийн Гудисон Паркт явагдаж өндөрлөлөө. Энэ улиралд аварга авах нь 99 хувьтай тодорхой болоод буй Ливерпүүл Эвертоны талбайгаас хуурай тэнцээтэй буцлаа. Юрген Клопп энэ тоглолтонд Мохаммед Салахыг тоглуулалгүй Япон довтлогч Такуми Минаминог талбайд гаргасан ч тусыг эс оллоо. Энэхүү тоглолтыг хамгийн аюултай байж болзошгүй довтолгоог Эвертон багаас зохион байгуулсан бөгөөд хаалгачаас ойгоод гараад ирсэн сул бөмбөгийг Том Дэвис цохьсон боловч хаалганы шон оносон.

Ливерпүүл баг одоогоор 83 оноотой хүснэгтийг илтгэл төгс тэргүүлж байгаа бол Эвертон 38 оноотой 12-р байранд явна. Ливерпүүлтэй хамгийн ойр яваа Манчестер Сити баг 60 оноотой яваа. Английн Премьер лиг өндөрлөхөд 8 тойрог үлджээ. Хэрвээ Ливерпүүл дараагийн хоёр тойргийн тоглолтондоо ялалт байгуулвал тэд 30 жилийн дараа Английн хөлбөмбөгийн дээд лигт түрүүлэх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж