С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг VII сарын 6 хүртэл хорилоо

Хуучирсан мэдээ: 2020.06.22-нд нийтлэгдсэн

С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг VII сарын 6 хүртэл хорилоо

С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг VII сарын 6 хүртэл хорилоо

НЭМЭЛТ: 

Шүүх бүрэлдэхүүн С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг долдугаар сарын 6 хүртэл үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргажээ. Шүүгдэгч Б.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогт, шүүгдэгч Д.Ганболдын өмгөөлөгч Б.Баяраа нар нь нэр бүхий гэрч, шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан юм байна. Тиймээс шүүх хуралдааныг 2020 оны долдугаар сарын 6-ны 09.00 цагт товложээ.

Да.Ганболдын өмгөөлөгч Б.Баяраа "Да.Ганболд, Б.Бямбасайхан, С.Баярцогт гэсэн гурван нэр дэвшигч 461 дүгээр ангиас сонгуульд өрсөлдөх нөхцөл байдал үүслээ. Анхнаас нь шүүх  зохион байгуулалттайгаар хэргийн оролцогчдыг өөрсдөө ирүүлэхгүй гэсэн шийдвэр гаргачихаад, ирсэнгүй гэж цагдан хорьж байна. Энэ бол их ноцтой асуудал.  Да.Ганболд, Б.Бямбасайханыг мөнгө төгрөг, хувьдаа авсан гэж буруутгаагүй ш тээ.  Ажлаа хийсэн гэж буруутгаад байна. Сүүлийн үед шүүхээс нэхэж байгаа  мөнгө бол аманд багтахаа больсон шүү дээ. Мөнгөний үнэ цэнийг шүүх мэдэхээ больсон уу, эсвэл өөрсдөд нь 10 тэрбум асуудал биш болсон уу бид мэдэхгүй байна.  Гэрч, шинжээч ирээгүй гэж шүүх хурлыг хойшлуулж байна" гэлээ. Шүүх хурлын үеэр нэр дэвшигчдийг баривчилсныг эсэргүүцэж, сонгогч, дэмжигчдийн зүгээс Ардчилсан сонгуулийг "анархизм" болгож буй асуудлыг цэглэж, ардчиллаа аварч үлдэхийг уриаллаа.

Шүүх хурлыг хойшлуулсан асуудлаар Б.Бямбасайханы өмгөөлөгч Б.Цогт “Өнөөдөр үүх хурал дахин хойшилж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээлээ.  Нэр дэвшигчийг сонгуулийн үеэр хорьж байгаад сонгууль дуусгах нь. Энэ бол дэндүү хууль зөрчсөн, байж боломгүй асуудал. Нэр дэвшигчийг СЕХ-ны зөвшөөрөлгүйгээр цагдан хорихыг хориглосон байдаг" гээд хууль бусаар цагдан хоригдоод байгаа нэр дэвшигчээ дэмжээрэй гэж дарханчууддаа уриалав.  Шүүх хурлын гадна Да.Ганболд, Б.Бямбасайхан, С.Баярцогт нэрийг цагдан хорьсон асуудлыг эсэргүүцэж,   нутгийн залуус шүүхийн гадна эсэргүүцлийн цуглаан хийж байна. Тэд “Манай нутгийн нэр дэвшигчдийг сонгуультай холбож, дарж авахыг оролдож байна. Тиймээс нутгийн залуус бид  Б.Бямбасайханыг сонгох болно. Нэр дэвшигч Б.Бямбасайханыг нэрийн жагсаалтаас хасчихсан гэдэг худал мэдээллийг түгээж байна. Тийм зүйл байхгүй. Сонгуулийн ажил нь хэвийн үргэлжилж байгаа.дарханчууд Б.Бямбасайханыг сонгох болно” гэлээ.

С.Баяр, С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг шүүх хурал болж байна

Оюутолгой төслийн гэрээтэй холбоотойгоор Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт, Дубайд хийсэн гэрээтэй холбогдуулж, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхлээд байна. Тэдний гурав нь Ардчилсан намаас УИХ-ын сонгуульд өрсөлдөж буй.  Шүүхээс Да.Ганболд, С.Баярцогт нараас арван тэрбум, Б.Бямбасайханаас хоёр тэрбум төгрөг барьцаанд  тавихыг шаардсан. Гэвч, барьцааны мөнгөө төлөөгүй гэх үндэслэлээр Да.Ганболд, С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг өнгөрсөн долоо хоногт баривчлан хорьсныг эрх барьж буй намын дарангуйлал гэж хардаж, шүүмжлэх хүмүүс олон байгаа юм.

Да.Ганболдын өмгөөлөгч Б.Баяраа "Хөлсний шинжээчээр хувийн үзэмж үнэлэмжээр харсан дүгнэлт гаргуулж гэмт хэрэг мөн юм байна гээд шүүхэд оруулаад байвал  ажил хийсэн хэн ч шоронд орж болохоор болчихож. Ажил хийсэн төрийн албан хаагчдаа уралдан харлуулж цаашлаад эрүүгийн гэмт хэрэгт буруутган шалгаж шүүхээр шийдвэрлэж байгаад өмгөөлөгчийн хувьд эмзэглэж байна. Сэтэрхий зүү, өнчин ишиг ч аваагүй байж эрүүгийн гэмт хэрэгтэн болж шүүгдэж байгаа Б.Бямбасайхан, Да.Ганболд нарыг харахаар өөрийн эрхгүй “Монголын төр зүтгэсэн хүндээ халтай” гэдэг үг санаанд ороод байх юм"С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд нар УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байсан. Ийм үед Сонгуулийн ерөнхий хорооноос зөвшөөрөл авалгүй цагдан хорьсон нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг ноцтой зөрчиж, сонгогчдын эрхэнд халдсан" гэдэг мэдээллийг хийсэн.

Мөн АН-ын зүгээс "Энэ хэрэг явдлыг сонгууль болохоос өмнө ч юм уу, эсвэл сонгуулийн санал хураалт болж өнгөрсний дараа шийдэх хангалттай хугацаа байгаа. Гэтэл УИХ-ын сонгуулийн санал хураалт болохоос хэдхэн хоногийн өмнө өндөр рейтингтэй яваа нэр дэвшигч нарыг цагдан хорьсон нь сонгуулийн үр дүнд нөлөөлөх гэсэн эрх баригч намынхны явуургүй үйлдэл" гэж мэдэгдээд буй юм.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ЗөвЗөв
30
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж