Дрон удирдахад суралцах онлайн академи ажиллаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2020.06.22-нд нийтлэгдсэн

Дрон удирдахад суралцах онлайн академи ажиллаж эхэллээ

Дрон удирдахад суралцах онлайн академи ажиллаж эхэллээ

Дрон удирдахад суралцах Drone Sports Academy Орост ажиллаж эхэллээ. Бүх Оросын Биеийн тамир, спортын нийгэмлэг энэхүү сургалтыг эрхлэн явуулж байгаа юм.

Сургалт гурван сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд нийтдээ 30 хичээл орох юм. Хичээлийг гурван үе шаттай боловсруулжээ. Төхөөрөмжийг угсрах, удирдах, агаарт залах, аюулгүй ажиллагааны дүрмийг сахих зэрэг хичээлүүдийг багтаажээ.

“Одоо цагт дроны төхөөрөмжүүдийг нийгмийн бүхий л салбарт хэрэглэж байна. Сонирхогчийн түвшинд ч, мэргэжлийн түвшинд ч дроныг ашигладаг боллоо. Дүрс авахаас гадна, хүн хүрэх боломжгүй газар оронд эрэл хайгуул явуулах, газар тариалангийн салбарт бордоо цацах, бараа таваар хүргэх гээд маш олон чиглэлд ашиглаж байна. Бидний боловсруулсан хичээл нь дроныг зөв удирдаж сурахад тусална. Зарим салбарт дроныг мэргэжлийн түвшинд эзэмших шаардлага гарч байгаа учраас бид тусгай хөтөлбөр боловсрууллаа” хэмээн Бүх Оросын Биеийн тамир, спортын нийгэмлэгийн ерөнхийлөгч Илья Галаев хэллээ.

Сургалтыг одоогоор үнэ төлбөргүй явуулах юм. Эхний сургалтыг 150 хүнтэйгээр эхэлсэн бөгөөд 12-60 насны хүмүүс бүртгүүлжээ. Суралцагчдын дийлэнх эрэгтэй ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж