Олон нийтийн санаа бодлыг тандах Бүх Оросын төвөөс хийсэн судалгаагаар гурав дахь хүүхэд нь төрсөн гэр бүлд аавуудын тэтгэмж олгохыг дийлэнх хүн дэмжиж байгаа ажээ.
Тус төвөөс явуулсан судалгаагаар оролцогчдын 80 хувь дэмжсэн байна. Аавуудад тэтгэмж өгөх нь гэр бүлийн харилцааг батжуулахад нөлөөтэй гэж 83хувь нь үзсэн байна. Харин 85 хувь нь хүүхэд нь төрсөн аавуудад нэг сарын цалинтай чөлөө олгох ёстой гэж үзсэн байна. Зарим оролцогч энэ чөлөөг аавууд хүүхдээ гурван нас хүртэлх хугацаанд хүссэн үедээ авдаг байх хэрэгтэй гэжээ.
Энэхүү судалгааг 2020 оны зургадугаар сарын 16-нд 18-аас дээш насны 1600 эрэгтэйг оролцуулан хийжээ.