Хиймэл оюун ухааныг ашигласан банкны цахим луйварчдын шинэ үе гарч ирсэнийг Сбербанкны Удирдах зөвлөлийн орлогч дарга Станислав Кузнецов анхаарууллаа.
“Цахим луйварчдын арга технологи улам төгөлдөржиж байна. Хиймэл оюун ухааныг ашиглан бүтээсэн виурсийн программууд нь луйварчдыг танихад улам төвөгтэй болгож, ингэснээрээ банк санхүүгийн байгууллагад томоохон бодит аюул болж байна” хэмээн Станислав Кузнецов хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ.
Ялангуяа том биш жижиг болон дунд хэмжээний банк, санхүүгийн байгууллагууд хангалттай сайн цахим хамгаалалт хийж чаддаггүй цахим луйварчдын олз болох нөхцөлийг бүрдүүлж байгаа гэлээ. Түүний хэлснээр ийм хорт вирус нь гол төлөв фишингийн тусламжтайгаар системд нэвтэрч байна гэлээ.
2020 он гарсаар Оросын банк, санхүүгийн салбар цахим халдлагын улмаас учирсан хохирол нь 3,5 их наяд рубль болоод байна хэмээн Станислав Кузнецов хэллээ. Энэ маягаар байвал ирэх жилийн хохирол одоогийнхоос хоёр дахин өсөх магадлалтай ажээ.
Зочин 2020-06-22 202.21.108.47
Цаасан баримтандаа эргэж ордоо.
Зочин 2020-06-22 202.9.46.115
Muusain luivarchin banknuud hohi ni ee bolj bolj dampuurtsgaa goyo ha ha
мэргэжлийн тайлбар: 2020-06-22 66.181.170.162
Энэ гарчиг банкууд цахим луйвар хийдэг гэж ойлгогдохоор бна.