“The Hu” хамтлаг тэсрэлт хийсэн тоглолт хийгээсэй” | News.MN

“The Hu” хамтлаг тэсрэлт хийсэн тоглолт хийгээсэй”

“The Hu” хамтлаг тэсрэлт хийсэн тоглолт хийгээсэй”

“The Hu” хамтлаг тэсрэлт хийсэн тоглолт хийгээсэй”

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлтэй “The Hu” хамтлагийн хандивын тоглолтын талаар ярилцлаа.


-Монголын “The Hu” хамтлаг зургадугаар сарын 23-ны өдөр МҮОНРТ-ээр болон цахимаар тоглолтоо хийхээр товлосон ч түр хугацаагаар хойшлоод байна. “Тус хамтлагийг улстөржлөө, сонгуулийн санал хураалтын өмнөх өдөр тоглолт хийх нь намын сурталчилгаа болно” гэж олон нийт шүүмжилсэн. Та үүнтэй санал нийлэх үү?

-Миний хувьд өөрийн байр сууриа цахим хуудсаараа хангалттай илэрхийлсэн. Би “The Hu” хамтлагтаа биш МҮОНРТ-д хандсан. Үндэсний олон нийтийн радио, телевизээр УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөх өдөр ард иргэдийг ямарваа нэгэн зүйлд уриалан дуудсан, ятгасан контент гаргах ёсгүй. Тийм учраас иргэн хүнийхээ хувьд эсэргүүцсэн. Хэдийгээр “The Hu” хамтлагийнхан эх орондоо ирсний дараагаар хандивын тоглолт хийж, цугларсан мөнгөө Улсын онцгой комисст өгнө гэдгээ мэдэгдсэн. Тэгсэн ч ард иргэдийг ятгаж байж хандивын мөнгө авна шүү дээ.

Тийм учраас сонгуулийн үеэр хандивын арга хэмжээ зохион байгуулах нь зохимжгүй гэдгээ л хэлсэн. Хамгийн гол нь энэ хандивын тоглолтын соёлын талын оролцогч нь “The Hu” хамтлаг байсанд маш их харамсч байна. Хамтлагийн залуус ард түмнийхээ саналыг сонсч, хандивын тоглолтоо түр хойшлуулахаар шийдсэнд маш их баярлаж байна. Та бүхэн улс төрийн тэнцвэртэй нөхцөл байдал үүсгэхэд өөрсдийн хувь нэмрээ орууллаа.

-Таныхаар МҮОНРТ-ын удирдлага хариуцлагагүй шийдвэр гаргасан гэж үү?

-“The Hu” хамтлагийнхан ямар нэгэн улс төрийн зорилго агуулсан гэж бодохгүй байна. Тэд сайхан сэтгэлээрээ Улсын онцгой комисст хандив өгөхийг хүссэн байх. Хамтлагийн залуус гадаад орнуудад олон сар явсан учраас Монголын улс төрийн нөхцөл байдлаа сайн мэдэхгүй шүү дээ. Ялангуяа сонгуулийн үеийн дүрэм журмаа мэдэхгүй байсан байж болно. Би хувьдаа МҮОНРТ-ийг маш хариуцлагагүй байна гэж буруутгасан.

Тус телевизийн захирал өчигдөр /2020.06.18/ цахим хуудсаараа надтай маш их маргалдсан. МҮОНРТ ард түмний татварын мөнгөөр санхүүждэг байгууллага. Ард түмний дөрвөн жилд нэг удаа сонголт хийх эрхийг маш сайн мэдэж байгаа шүү дээ. Тийм учраас хэзээ нь ард иргэдээ ятгаж, хэрхэн тайван амгалан байлгах вэ гэдгийг маш сайн мэдэж байгаа байгууллага.

-Зарим иргэд Үндэсний баяр наадмын өдрүүдэд төв талбай дээр тоглолтоо хийж, цахимаар шууд дамжуулах саналыг хэлж байна. Таны хувьд ямар санал хүсэлтийг дамжуулах вэ?

-Ард түмэн “The Hu” хамтлагтаа хайртай. Монголын нүүр царай болж дэлхийн олон орноор аялаад ирсэн хамтлагийнхан эх орондоо гоё тоглолт хийгээсэй гэж олон хүн хүсч буй. Би ч гэсэн тэдний тоглолтыг үзмээр байна. Гэхдээ сонгуулийн өмнөх өдөр л үзмээргүй байна. Та бүхэн сонгуулийн дараа тааламжтай цагтаа хаана ч тоглолтоо хийж болно шүү дээ.

Би сонгуулийн өмнөх өдөр буюу ганцхан өдрийн асуудал ярьсан. Бусад асуудлыг эсэргүүцэж, маргаагүй. Монголчууд маань хэчнээн онгоц дамжаад, эх орондоо ирж л байвал сайн. “The Hu” хамтлагийнхан энэ удаа Монголдоо шинэ цомгоо гаргаж, тэсрэлт хийсэн тоглолт хийгээсэй гэж хүсч байна.

-“The Hu” хамтлагийнхантай холбогдож байв уу?

-Би хэзээ ч хамтлагийнхантай холбогдож байгаагүй ээ. Тэднийг холоос хараад л дэмжээд явдаг хүн.

-Хамтлагийн залуусыг Австрали улсаас тусгай үүргийн онгоцоор оочер дайран ирсэн ч одоо намын сурталчилгаа хийн хариу барьж байна гэж шүүмжлээд амжсан. Цаашдаа олон улсын гэрээ байгуулахдаа юун дээр анхаармаар санагдсан бэ?

-Бидэнд авьяас, байгалийн баялаг бол байна. Одоо уул уурхай ч бай, урлаг дээрээ гэрээ хийхдээ онц анхаарахгүй бол болохгүй болжээ гэж бодогдсон.

“The Hu” хамтлагийнхан дэлхий даяар цар тахал дэгдэж, хөл хорио тогтооно гэж бодоогүй. Тиймээс гэнэтийн нөхцөл байдал гарахад хамтлагийнхныг хэн гэрт нь хүргэж өгөх юм бэ гэдгийг гэрээн дээрээ сайн тусгах хэрэгтэй. Гэрээн дээр нь тэгж заагаагүй байсан болж таарч байна. Бид хаана ч, хэнтэй ч гэрээ хийхдээ эрүүл саруул эх орондоо иртэл нь гэрээ  хийх ёстой юм байна. Би бол “The Hu” хамтлагийг дэлхийд гаргаж өгсөн Б.Дашдондогт талархаж явдаг. Харин дэлхийд гарсны дараа дэлхий ямар харгис  юм бэ гэдгийг харлаа. Мөнгийг хуу хамж авчихаад гэрт нь харих онгоцгүй үлдээдэг гэрээ хийдэг юм байна. Цаашид ийм авьяастнууд дэлхийн зах зээлд олон гарах байх. Гэрээн дээрээ л анхаарах ёстой. Эхний шанг татсан хүмүүс хохирч, алдар нэртэйгээ хамт хатуу хүтүүг нь амсдаг юм байна. Цаашдаа дараагийн цомгийнхоо ажлын гэрээг  хийхдээ энэ бүхнийг сайтар тусгаарай л гэж зөвлөх байна даа.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
15
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2020-06-22 192.82.77.8

Yorzgor, unjgar..

Avatar

irgen 2020-06-22 202.9.46.189

buzar avgai. heruuleer humuusiin anhaarliig tatah geed yadsan attention whore. dald orj uz. jorlongoo hii,

Avatar

Zochin 2020-06-22 122.201.24.39

Ahaha yag yag hahhah Miss B.Temuulentei adilhan nuguu Itgel kinond toglodog hahaa

Avatar

Зочин 2020-06-22 202.126.88.47

үнэнийг хэлсэн байндаг

Avatar

Зочин 2020-06-22 209.173.2.80

zuv l yaridag surhii huuhen Ter hyn doromjlood baigaa hymyys uursduu hen yum be?

Avatar

Зочин 2020-06-22 66.181.161.88

Энэ гайтай г***й шүү
Улс төрд ч тэр амьдралд ч тэр я***н зан нь илэрхий энэ хүүхнийг тэнэгдүү юмуу л гэж хардаг

Avatar

Зочин 2020-06-22 202.179.24.236

тэр хамтлаг нь дүрэм журмаа баримтлаад сая австралийн нислэгээр ирсэн бол сонгуулийн дараа карантинаас гарч ирээд наадмаар тоглоод цаг хугацааны хувьд яг тохирох байждээ

Avatar

Batman world 2020-06-22 202.126.89.235

Замаас нь устгах болбрл бол

Avatar

Эх нь хээр алаг бол 2020-06-22 202.9.46.134

Хүү чинь бас ХҮ-г тэр нөгөө салбадайн контентоороо доромжлоод л байсан даа. Эх хүү 2 яг адилхан юм. Ярьснаа дандаа үгүйсгэнэ. Танд жорлонгийн ажил чинь яг таарах юм байна. Нийгэмд арай тустай.

Avatar

Зочин 2020-06-22 202.9.46.106

Erguuuu huuhen

Avatar

Зочин 2020-06-22 88.18.94.192

Нэлээн овилоггүй юмаа.

Avatar

BMBR 2020-06-22 202.9.46.60

Дүлзэн сөнө сөнө

Avatar

B 2020-06-22 66.181.161.44

Jorlongoo l yarij baihgui dee. HUU chgui Naadamchgui bolgodog ni AN baidin. AN ingeed balairaad tuilshraad yavchihdiin.

Avatar

Зочин 2020-06-22 192.82.66.209

Зэвүүн хүүхэн шүү

Avatar

Зочин 2020-06-22 66.181.170.73

Оюунгэрэл зөв зүйл ярьж байна. Хү хамтлаг тоглолтыг үзмээр байна гэхдээ сонгуулийн санал хураалт явагдах өдрийн өмнө биш. Улсын наадмаар тоглож болно шүү дээ. Хү хамтлагт буруу байхгүй. Харин Дашдондог хэдийгээр боловсрол муутай урлагийн хүн ч ийм наад захын нийгмийн сэтгэл зүйгээр тоглох гэсэн улс төрийн намын далд санааг гадарлахтайгаа баймаар юм. Хууль мэдэхгүй ч ядаж сонин бүр байг мэдээ үздэг баймаар юм.

Avatar

Боловсрол муут 2020-06-22 103.26.193.212

The HU: 49,704,811 үзэлт, 773 мянга Захиалагч.
Kathyrine Hominuk 3 өдрийн өмнө
Never heard of these guys but I got hooked . They are fabulous. Their music is fantastic. Love them ❤️

GH Z FF sparkle1 долоо хоногийн өмнө
GOD I SO WANT TO BE MONGOLIAN BECAUSE OF THIS, THIS MUSIC TRANSPORT YOU THE THE BEAUTY OF THE PAST LIVES OF MONGOLIAN ERA, THE KINGDON WAY BACK AND THE RICH CULTURE, SOOOOOOOOO EPIC, HOPE THEY MAKE MORE MUSIC..THIS IS THE PERFECT ANTIDOTE TO DEPRESSING PANDEMIC, IT LITERALLY WOK

Avatar

Зочин 2020-06-22 202.21.100.210

Монгол эрх орон ардчилсан сонгуулиа амжилттай хийж чаддаг гэдгийг дэлхий нийтэд зарлан тунхарлаж хандивийн тоглолтоо 6-р сарын 25 өдөр хийх зөв. HU хамтлаг бол 3 сая 300 мянган эх орон нэгттэн дэлхийд тарсан 10 сая Монголчуудын эрх чөлөөний наран билээ

Avatar

Зочин 2020-06-22 203.169.48.150

балай а вгай, гадаад өвгөний гу дас

Avatar

Амжилт 2020-06-22 103.212.116.194

Мундаг бүсгүй

Avatar

Зочин 2020-06-22 176.10.99.200

HU хамтлаг одоо энэ ардчилалын байлайнуудыг ёстой хуу хамаад хогийн саванд хийх хэрэгтэй яаж доромжлуулж байллаа гажиг урсгал гэж бүр хэлсэн байсан.

Avatar

Batman world 2020-06-22 202.126.89.235

Энэ эмэгтэй нэг зvйлсийг яг онож хэлсэн,Монгол,чууд Нэгдэхээрэй ямар ч хяналтгvй хувааж Луувирдах.ийм хvмvvc гэж дvгнэсэн бна. Vнэн байж болох 80%

Avatar

Зочин 2020-06-22 176.10.99.200

элий хүүгээ аваад зайл

Avatar

ЗОЧИН 2020-06-22 64.119.26.63

HU ХАМТЛАГЫН ТОГЛОЛТЫГ СОНГУУЛИЙН ӨМНӨ БИШ НААДМААР ҮЗМЭЭР БАЙНА. СОНГУУЛИЙН ӨМНӨ ТОГЛОХ ГЭЖ БАЙСАН БОЛ УЛС ТӨРИЙН НАМД ЗОРИУЛСАН ТОГЛОЛТ БОЛНО.
ХАРИН НААДМААР ТОГЛОВОЛ АРД ТҮМЭНДЭЭ ЗОРИУЛСАН ТОГЛОЛТ БОЛНО

Avatar

иргзн 2020-06-22 202.179.26.155

Өвчтөй зовлонтой Иргэдийнхээ урдуур дайрч Цомогоо хийх гэж яардаг Мөнгө Дашдондог Ху хамтлаг угаасаа Жирийн иргэдээсээ Харшилтай өөрсөдийгөө нээг их том гээд бодчихсон яг Үнэн дээ иймэрхүү хамтлагууд Дэлхийгээр л нэг байна дөө юм үзсэн юм шиг Дашдондог Ху хамтлагийнхаа Ядрах цагт Нөхрийг чанар танигдана гэдэг юм Дашдондог сая ёстой Чанараа таниуллаа даа

Avatar

Зочин 2020-06-22 202.126.92.98

Энэ чинь харин овоо юмтай бийч үү гүү юу. Твитерээр нэг Хү-г элдвээр хэлж, тоглолтыг нь хойшлуулахгүй бол хоосон хонох гэж байгаа юм шиг аашилчихаад, араас нь тавлаж байгаа юм шиг тэсрэлт хийгээрэй ч гэх шиг. Хэлсэн ярьсан нь бие биетэйгээ зөрөлдсөн балай амьтан бэ

Avatar

Гадаадын тагнуулд ердөөсөө хамаагүй асуудал шүү. 2020-06-22 202.131.245.243

За, чи л дутаж үз дээ, гадаадын харьяат янxaн минь.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж