Зүүн дөрвөн замын автобусны буудлын урд байрлах “East” худалдааны төв шатаад есөн жил болж байна. Гэвч өнгөрсөн хугацаанд уг барилгыг засварлаж, шинэчлэх ажил огт хийгдсэнгүй. Иргэдийн зүгээс энэ барилгын газрыг дахин төлөвлөж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах саналыг хэлж байв. Ингээд хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөхүйц энэ барилгын эзэн нь хэн болох, цаашид газрыг хэрхэн ашиглах талаар энэ удаагийн сурвалжлагаа бэлтгэхийг зорилоо.
Төмөр хашааны дотор болон гадна хэд хэдэн хогийн цэг үүсч, эвгүй үнэр ханхална. Шатсан барилгын сүүдэрт хэдэн хүн архи хуваан ууж суух аж. Төлбөртэй авто зогсоолд 20 орчим машин байв. Гал гарахаас өмнө энэ барилгад хамгийн сүүлд гэр ахуйн цахилгаан бараа, өргөн хэрэглээний бараа, баар, ресторан, караоке гээд олон үйлчилгээний газар байсан юм. Тухайн үед “East” төв нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаад 2011 оны нэгдүгээр сард гал гарснаас хойш дахин үйл ажиллагаа явуулаагүй.
“EAST” ТӨВИЙН ХАШААГ ТӨЛБӨРТЭЙ АВТО ЗОГСООЛЫН ЗОРИУЛАЛТААР АШИГЛАДАГ
Хашааны урд хэсэгт байрлах харуулын байрыг зорин очиход манаач нь “East” худалдааны төвийн хашааг төлбөртэй авто зогсоолын зориулалтаар ашигладаг. Энэ зогсоолын төлбөр нь 1000 төгрөг. Зогсоолд нэг хоног машинаа байрлуулбал 2000 төгрөгийн үнэтэй. Харьцангуй хямд төлбөртэй. Барилгын үүд хаалга нь бүгд хаалттай. Би саяхан ажилд орсон болохоор өөр мэдээлэл өгч чадахгүй” гэдгийг хэлсэн юм.
“East” худалдааны төвийн хойд талын шатахуун түгээх станцын газар дээр хуучин “Батцагаан” гэдэг нэртэй шорон байсныг судлаач хэлж байв. Мөн социализмын үед шоронг нүүлгэж, арьс өнгөний эмнэлэг болсон гэдэг. Харин тус төвийг 1992 оноос худалдааны зориулалтаар ашиглаж, эхэлжээ.
Барилгын баруун талд байрлах орон сууцанд амьдардаг иргэн Ц.Урнаа “Манайх энэ хажуугийн байр. “East” худалдааны төв шатаад их удаж байна. Ер нь их муухай байдаг. Шөнө оройд барилга дотор нь орон гэргүй хүмүүс орж хоноглоно. Зуны улиралд бороо орохоор өмхий үнэр үнэртэнэ. Манай гэр есөн давхарт байдаг учраас өмхий үнэр нь илүү үнэртдэг. Энэ шатсан барилгыг нэг янзалчихаж болдоггүй юм болов уу гэж боддог. Чухам энэ хүсэлтээ хаана хандаж, хэрхэн хэлэхээ сайн мэдэхгүй юм. Уг нь энэ газар дээр ногоон байгууламж байгуулж, усан оргилуур хийчихвэл хэрэгтэй л байна. Яг энэ орчимд усан оргилуур, тоглоомын талбай их дутагдалтай байдаг учраас хүүхдүүдээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү очиж тоглодог” талаар ярилаа.
“EAST” ХУДАЛДААНЫ ТӨВ НЬ ИРГЭН Н.ЭНХБАТЫН ХУВИЙН ӨМЧ"
“East” худалдааны төв нь Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг. Энэ барилгын эзнийг нь саяхан олж, иргэн Н.Энхбат гэдэг хүний хувийн өмчлөлд байдгийг тогтоосон. Уг барилга нь 2011 онд шатснаас хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байгаа учраас нэг сарын өмнө хамтран ажиллах уулзалтыг зохион байгуулсан. Тухайн иргэн шаардлагыг биелүүлж ажиллана гэдгээ амласан. Бидний зүгээс хуучин барилгаа нурааж, шинэчлээд, тухайн орчмынхоо ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн бүтээн байгуулалт хийх хүсэлтээ өгөөч” гэдгийг зөвлөсөн. Иргэний зүгээс хөрөнгө мөнгөний асуудал тулгарсан учраас бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхгүй байгаа юм билээ.
Нийслэл хотын хэмжээнд шатсан, олон жилийн насжилттай, өнгө үзэмж муутай барилгын судалгааг хийж байгаа. Эдгээр барилгыг энэ долоо хоногт Засгийн даргын зөвлөлийн хурлаар танилцуулна” гэдгийг нийслэлийн Хот, байгуулалт хөгжлийн газрын Хот төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Хан-Уул хэлж байв.
Харин хоёр жилийн өмнө нийслэлийн Газрын албанаас тус барилгын газрын эзэмшлийг тодруулахад “East” төвийн газар нь 2016 оны гуравдугаар сараас эхлэн “Тед мед” ХХК-ийн эзэмшилд байгаа” гэдгийг хэлж байсан удаатай.
А.СҮРЭН
Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ
Иргэн 2020-06-22 202.126.88.187
Орон сууц бариулсан дээр , орох оронгүй хүмүүс улаанбаатараар нэг байна шүү . Хотын өнгө үзэмжийг дарж дэндүү муухай харагдаж байна .
Ганаа 2020-06-22 66.181.161.22
Улсын юмийг яаж ямар арга замаар энэ хүн хувьдаа авсан байхуу сайн шалгах хэрэгтэй ийм хэнэггүй эзэн нэргүй байхаар улсын юм бүхэн луйварчидийн гараар дамжиж бна
Зочин 2020-06-22 103.111.68.3
цэцэрлэгт хүрээлэн баръя аа
Зочин 2020-06-22 182.160.33.169
театр музей номын санг буулгана гэж байхаар эвгүй газрыг яах гээд байгаа юм бол
Zochin 2020-06-22 202.126.90.88
Muuhai baishingaas salmaar bna harahaas aimaar
Zochin 2020-06-22 64.119.22.51
Mash zuv sanaachlaga bna,
Зочин 2020-06-22 202.126.90.88
За ашгуй дэ энэ муухай байшинг яаралтай нурааж оор гое зуйл хиймээр бна.Хотын узэмжийг унэхээр гутаадаг.Дотор нь муу муухай зуйл их бгаа шуу,унэхээр эвгуй байшин шуу
/*-*/ 2020-06-22 49.0.212.188
Зөв, дэмжиж байна, наад газраа нийслэл албадан чөлөөлж авбал таарна
Зочин 2020-06-22 192.82.67.171
Эзэнтэй нь тохироод ачаад цэвэрлээд карчих хэрэгтэй шүү дээ. Нийслэлд энэ газрыг өөрчилж шинэчлэх хөрөнгө бол байгаа даа. Амарсайхан дарга сонгуульд ялж ажлаа өгөхөөс өмнө шиыдэх хэрэгтэй шүү
Зочин 2020-06-22 66.181.188.52
Сургууль цэцэрлэг барих хэрэгтэй .БЗД н хүн ам их шүү дэ
Зочин 2020-06-22 103.229.122.241
Уг барилга баригдсанаас эхлээд одоог хүртэлх түүхэн нийтлэл бичээч
Зочин 2020-06-22 107.77.173.2
Бузар жагаа хотын төвд байгаа балгасаа хэзээ учрыг нь олох юм болоо…..арай л муухай өнгө үзэмжгүй бохир заваан….
Сссвв 2020-06-22 103.229.123.20
13 -ЫН ГАЗАРТ ТУЛТАЛ ГАЗАР ОЛГОЖ БАЙШИН ПИГ ДҮҮРГЭСЭН ОДОО АЯТАЙХАН ЮМ БАРИХ ЦАГ БОЛСОН…
ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛЪЯ 2020-06-22 202.126.88.202
ЭНЭ ХАВЬД МАШ ОЛОН БАЙР, ОРОН СУУЦ, ДЭЛГҮҮР, ХУДАЛДААНЫ ТӨВ БАЙДАГ ХЭРНЭЭ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН ГАНЦ Ч БАЙХГҮЙ. ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАРИХЫГ ДЭМЖИЖ БАЙНА. ХОТЫН ДАРГА С.АМАРСАЙХАН ТА, АРД ИРГЭДИЙН ЭНЭ САНАЛЫГ АЖИЛ ХЭРЭГ БОЛГОВОЛ ИРГЭД МАШ ИХ БАЯРЛАНА
Demjigch 2020-06-22 64.119.22.51
D
Сэтгэгдэл гарахгуй байна 2020-06-22 43.228.131.114
Сэтгэгдэл?
Зочин 2020-06-22 202.9.46.79
Хүүхдийн цэцэрлэг яагаад барьж боохгүй гэж одоо дутагдаж байгаа 1 зүйл нь улсын цэцэрлэгийн хүрэлцээ бага байна ш дээ цэцэрлэг барих хэрэгтэй
Tenegt 2020-06-22 103.212.118.105
Zunduu gal garch shatdag gazar! Huuhdin tsetserleg barij ogt bolohgui!!
зочин 2020-06-22 103.229.120.230
ардчилсан нийгэмд амьдарч байна гээд хог н**ш балгас баас шээсэндээ холилдоод амьдрахуу. харин ч ардчилсан нийгэм юм бол олонхи иргэдийнхээ нийгмийнхээ эрүүл мэнд амьдрах орчинг сайжруулах ёстой бишүү. олон түмний тусын тулд нэг хүний хогийн савыг ногоон байгууламж болгох нь туйлын зөв шийдвэр байхаа. даахгүй нохой булуу хураана гэж юм хийж чадахгүй бол улсад нь буцаагаад өгчих хэрэгтэй байхаа
Зочин 2020-06-22 202.179.24.44
НААД БАЛГАС ЧИНЬ ХЭНД Ч ГАЙ БОЛООГҮЙ. ИХ ТОМ ГАЗАР. ӨӨР МӨНГӨТЭЙ ХҮНД ЗАРЛАА ГЭХЭД ҮНЭ НЬ МЭДЭЭЖ ТАЛИЙЖ ӨГНӨ. ИХ ТОМ ӨНДӨР ЮМ БАРЬЖ БАЙЖ Л ЗАРДАЛАА НӨХНӨ. ЭСВЭЛ ХЭД ХЭДЭН ОРОН СУУЦ БАРИАД ЗАРАХ НЬ ХАМГИЙН АШИГТАЙ ХУВИЛБАР. БАЙРШИЛ САЙТАЙ УЧИР ДОРХИНОО Л ЗАРАГДААД ДУУСНА. АЛИЙГ НЬ Ч БАРЬЖ АШИГЛАЛТАД ОРУУЛДАГ БАЙЛАА ГЭЭД БААХАН МАШИН ШАВСАН ТҮГЖИРСЭН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ХҮНДРҮҮЛСЭН БАРИЛГА НЭГЭЭР НЭМЭГДЭНЭ. ХЭДЭН ЖИЛ Ч ГЭСЭН ЛАЙ БОЛОХООР ЗАЙ БОЛНО ГЭДЭГ ШИГ ХООСОН БАЙГАА НЬ МУУ Ч БИШ Л ЮМ.
Зочин 2020-06-22 202.126.89.65
huviin omchiig shuud orlogo olohgui cecerlegt hureelen bolgon gdg u l bol.
Zochin 2020-06-22 203.169.50.8
Цэцэрлэгт хүрээлэн багуулахыг дэмжиж байна
Иргэн 2020-06-22 66.181.161.82
Балгас болоод удлаа.2жил ашиглахгүй бол хурааж улсын мэдэлд авдаг журмаа сахигч.толгойг илээд 10аад жил боллоо.эзэнтэй нь яриад чадахгүй юм.болимоор сайхан амралтын талбай усан оргилуур бариад хүүхдүүд гадуур нь тоглоод баймаар бна.1хүний үгэнд ороод байлгаад байх юм.хотын дарга мундаг шийдвэр гаргадаг шүү дэ.янзын гоё болгоочээ даргаа? Сүнстэй байшин шиг муухай дүрс харагдах юм өөрчлөөд гуйяаа
Sochin 2020-06-22 146.185.149.163
Zov shuu demjij bn
Зочин 2020-06-22 66.181.161.64
Zuv! Mash ih demjij bna. Muuhai shambaaraldsan barilganuudiig harahaar durgui hureed bna. 1 ch gesen tsetserleg baigaasai.
irgen 2020-06-22 202.126.90.120
humuysee ta nariin hurungiug tsetserlegt hureelen bolgono m, hueaana, tsutslana geed soliorood baival yah ve hunii umchiig zugeer bailga komunistuudaa, ardchilsan niigemd amidarch bga shu bid, zasaj selbehed hurungu ih orno
зочин 2020-06-22 64.119.20.160
Хотын заиргаа гэж худлаа ажилладгийн нэг жишээ юм зуун дамжсан аялгуу гэдэг шиг хэдэн арван жил болж байгаа ийм зүйл олон байгаа жинхэнэ түүхийн дурсгалт байгууламжаа арчилж сэргээж хамгаалж чадахүй тэгсэн мөртөө ийм юу ч биш болсон оо байлгаад байдаг
ТЭНГЭР БӨӨ 2020-06-22 115.84.88.145
ХОТЫН ДАРГА УСАН ГООЖУУР ХИЙЖ БАЙХААР ЭНЭ ХАНГАЙ ЗОЧИД БУУДАЛ АРД КИНО ТЕТРИЙН ЭЗДИЙГ ОЛЖ ТОГТООГООД 6САРЫН ДОТОР АЖИЛЛУУЛ ГЭСЭН АЛБАН БИЧИГ ӨГӨӨД ЧАДАХГҮЙ БОЛ ГАЗРЫН ЭРХИЙГ ЦУЦАЛЖ ДУУДЛАГА ХУДАЛДААГААР ЗАРЖ ОРОН СУУЦ БОЛГОХ ҮҮРЭГТЭЙ, МОНГОЛД ХУВЬЧЛАГДСАН ОЛОН МЯНГАН КОМПАНИ АЖИЛЛАЖ БАЙХАД МАХ ИМПЕКС, УЛСЫН ЦИРК АРД КИНО ГЭСЭН 3Н ГАЗАР АВСАН ЭЗЭД НЬ АЖИЛЛУУЛЖ ЧАДДАГГҮЙ ЗАРДАГГҮЙ БАЛГАС БОЛГООД БАЙДГИЙГ 6САӨРЫН ДОТОР ҮҮРГИЙН ДАГУУ АЖИЛЛУЛ ЧАДАХГҮЙ БОЛ ЗАР ЗАРЖ ЧАДАХГҮЙ БОЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ Ё
Эзэдэд нь хэл 2020-06-22 43.228.131.114
Мах Импекс – Жэнко еренхийлегч Баттулга, Цирк – Асашорю сумо Дагвадорж, Ард кино театр – жужигчин хошин шог Сосорбарам
zochin 2020-06-22 49.0.137.69
Saihan zalah umaa humuu Battsagaan bish Batgun gedeg nertei bsan um shu
Зочин 2020-06-22 175.223.33.8
Намайг хүүхэд бхад Батцагааны шорон энд бсан юм гэж өвөө маань ярьж бсан. Манлай баатар Дамдинсүрэнгийн босоогоороо нас барсан газар.
Хотын даргад 2020-06-22 202.179.8.118
Энхтайваны гүүрийн баруун хойд хэсгийн хашааг буулгаж газрыг нь сэргээх шаардлагатай. Ер нь автозамын тусгаарлах зурвас гэж төмөр хайс, чулуу тавихын оронд бут тарьж 1.2 м-ийн өндөртэй тайрч байвал сайн зурвас болно, эсрэг талын машины гэрэлд нүд гялбахгүй болно.
Зарим бут өндөр ургасан нь цаана нь байх явган зорчигч харагдахгүй байх эрсдэл дагуулж байна
хотын даргад 2020-06-22 202.179.8.118
Нийтлэлд дэвшүүлсэн саналыг дэмжиж байна. Хан-Уул дүүрэгт байх хуучин хөлбөмбөгийн талбайг /Оргил дэлгүүрийн урд талд байх/ сэргээх, ГХЯ-ны баруу талд байх хуучнаар Ахмадын холбооны байшингийн суурийг тохижуулж бичил цэцэрлэг, ногоон байгууламж болгох саналтай байна.
Зочин 2020-06-22 103.14.36.18
дэмижи байна.
Зочин 2020-06-22 178.128.104.221
Ээ энхбат аа хануул аа болил доо амарсаййхаан зүгээр наад газрраа худалдаж аваад янзал л даа энхбатаа мөнгөгүй бол мөнгөтэй хүнд зарлдаа Сайхан кино театр цэцэрлэгт хүрээлэн юу ч болгож болно шдээ битгий ингэж ХОТоо бузарлаад байлдаа
Оюутан 2020-06-22 202.21.108.228
Нийслэлийн төвд байдаг Хангай зочид буудал бас адилхан балгас болоод удаж бна шүү!! Засвар хийгээд номын сантайгаа ойр "Оюутны дотуур байр" болгочихвол дээр юм шиг
Зочин 2020-06-22 103.9.88.162
БЗД ийн 6 ДУГААР ХОРООНЫ ДЭРГЭД БАЙГАА ГООЖИНГИЙН ӨНДРИЙГ НУРААЖ ТОГЛООМЫН ТАЛБАЙ ЭСВЭЛ НАСТНЫ ШИРЭЭ БОЛГОМООР БАЙНА
Зочин 2020-06-22 192.82.64.147
DEMJIJ BNA TSETSERLEG BAIGUULAASAI
Зочин 2020-06-22 202.126.88.56
Hotiinhoo ongo uzemjiig nemsen saihan tsetserlegt hureelen bolgohiig mash ih demjij bna
МАШ ИХ ДЭМЖИЖ БАЙНА 2020-06-22 43.242.242.24
МАШ ИХ ДЭМЖИЖ БАЙНА. ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛГИЙ. ХААНА ГАЗАР БАЙНА. ТЭР БОЛГОНЫГ НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛГОВОЛ ХОТ МААНЬ ХӨГЖИНӨ. ГАЗАР ХУДАЛДСАН ДАРГА НАРААС ХАРИУЦЛАГА НЭХИЙ.
Зочин 2020-06-22 103.206.195.230
ҮҮНИЙГ НЭГ ИХ ХУВИЙН ӨМЧ ЭНЭ ТЭР ГЭЖ МАЯГЛААД ЯАДГИЙН 90-ЭЭД ОНООС ХОЙШ БАЯЖСАН БҮГДИЙГ ХАРАХАД ДАНДАА СУРГУУЛЬДАА ДУНД СУРЧ БАЙСАН ЭСВЭЛ ХЭВ ЖУРАМ ЗӨРЧДӨГ БАЙСАН, ХҮНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ МӨЛЖИГЧ БАЙСАН, ИХЭНДЭЭ ХҮНЭЭС ХУУЛЖ АМИА АРГАЦААДАГ, ИХЭНХДЭЭ ХУДЛАА ЯРИАТАЙ, ХҮНИЙГ ХУУРАН МЭХЛЭГЧ, ХУУМГАЙ ЯВДАЛТАНУУД Л ЭНЭ ӨНГӨРСӨН ХУГАЦААНД БАЯЖИЖ ЗӨВ ШУДАРГА ЯВДАЛТАНУУДЫГАА НУХЧИН ДАРЖ БҮГДИЙН ДЭЭР ГАРЧ САНДАЙЛААД БАЙНА ДАГ. ИЙМД НИЙТ НИЙГЭМ, АРД ИРГЭДИЙН ТӨЛӨӨ ӨЧНӨӨН ЖИЛ АЖЛУУЛЖ АШИГ ОРЛОГЫГ НЬ ГОМДОХООРГҮЙ
Зочин 2020-06-22 103.212.119.30
Тэр эзэд нэртэй этгээдүүд нь харамч хахир, голоо цохисондоо л ийм удаан балгас эзэмшээд, хав дараад хэвтээд байгаа нь тодорхой. Өдий хугацаанд өчнөөн хүн санал тавьсан л байгаа. Сувдаг ноход сансарын үнэ хэлчихээд л шүлсээ гоожуулан хөгжил цэцэглэлт бүтээн байгуулалтыг боомилоод хэвтэж байгаа. Шууд шүүхийн шийдвэр гаргаад хурааж ав…
Зочин 2020-06-22 202.179.24.28
Сүхбаатарын талбайд хийсэн Усан оргилуурыг энд хийх байсан юм
Хотын уугуул иргэн 2020-06-22 150.129.142.95
АНУ-д хувийн ч бай хувьсгалын ч бай, хотын нэг газар талбай авчихаад түүн дээрээ юм барихгуй 3 жил болбол тэр газрыг нь албадан дуудлага худалдаанд оруулдаг журамтай. Манайх ч гэсэн тэгэх хэрэтгэй. Хувийн өмч гээд дураараа аашилж болохгуй. Балгас болсон барилга чинь хотын өнгө үзэмжийг эвдэж байна. Энэ газрыг дуудоага худладаагаар авья гэсэн хүн зөндөө л байгаа байх.
Хотын иргэн 2020-06-22 59.153.115.134
Huraagaad niitiin ezemshliin talbai bolgoh ni zuv. Uildverlel uilchilgee nemergui ahiad shatash yum uu yamar neg yum bolno Battsagaan geed shoron baisan gazar olon huniig zovvooj suns ni horgodson gazar Nogoon baiguulamj buhii mashinii zogsooltoi tsetserlegt hurelen bolgohiig demjij bn
eej 2020-06-22 202.126.89.65
chnii amidarvh bg bairiig huraana gvl chi ogohuu.sain bod
Зочин 2020-06-22 66.181.161.116
Хувийн өмчид халдаж болохгүй ээ. Харин авдаг татвар торгууль юу байдаг юм гэхээс бас хангай нэртэй зочид буудал гээд байна аа байна. Бодлогоор л зрхицуулна даа. Өнгө үзэмжид муугаар нөлөөлсөн гээд өндөр торгууль татвар авдаг ч юм уу нэг тиймэрхүү л аргаар шийдэх хэрэгтэй
mongold ulsd gazar ulsiih. 2020-06-22 64.119.23.164
hubiin omch gej solioroh yumaa.ene gazar bol ard tvmeniih byai ulsiih za. mongold ulsd bvh gazar ulsiih l bgaa.zvgeer omchiljuulij ashigluulij bgaa bolohoor..
БОДЛЫН ХУЛГАЙЧ 2020-06-22 66.181.167.53
ХЭЗЭЭ БОЛТОЛ ХОТДОО БАЛГАС БАЙЛГАХ ЮМ. ХЭРВЭЭ ЭЗЭНТЭЙ БАЙСАН БОЛ ӨДИЙД ЯМАР НЭГ ЗҮЙЛ ХИЙСЭН Л БАЙЖ ТААРАА. ТЭГЭХЭЭР ТЭР ГАЗАРТ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛЦГААЯ. ДЭМЖЭЭРЭЙ.