Эрдоган Адольф Гитлерт дуртайгаа илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2016.01.02-нд нийтлэгдсэн

Эрдоган Адольф Гитлерт дуртайгаа илэрхийлэв

Туркийн ерөнхийлөгч дуулиантай мэдэгдэл хийжээ.

 

Захиргаа, газар нутгийн нэгжээс бүрэлдсэн улсын бүтцийг хадгалан үлдэхэд ерөнхийлөгчийн засаглалын хэлбэр байх боломжийн талаар асуусан асуултад хариулахдаа Туркийн ерөнхийлөгч дуулиантай мэдэгдэл хийжээ. Үр дүнтэй ерөнхийлөгчийн системийн сайн жишээ нь Адольф Гитлерийн нацист Герман юм хэмээн тэр харулсан байна.

 

"Дэлхийд цөөнгүй жишээ байдаг. Жишээлбэл, та Гитлерийн Германыг авч үзэж болно” гэсэн Эрдагоны үгийг Reuters агентлаг иш татлаа. Ийм маягаар Туркийн ерөнхийлөгч Гитлерт дуртайгаа илэрхийллээ хэмээн зарим блогчид үзэж эхэлжээ. 

 

Тэмдэглэхэд, Эрдоган нь ерөнхийлөгчийн эрх мэдлийг өргөжүүлэхийн төлөө байгаа юм. Үүний зэрэгцээ олон улстөрчид Туркийн ерөнхийлөгчийг Османы эзэн улсын сүр хүчийг сэргээхээр оролдож байна гэж үнэлж байгаа. Тэр зорилгодоо хүрэхийн тулд Эрдагон “Исламын улс” бүлэглэлтэй бохир тоглоом хүртэл хийхээс буцахгүй байна гэж ажиглагчид бичиж эхэлжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж