Яг үнэндээ хэн "тэмээ гэхээр ямаа" гэв | News.MN

Яг үнэндээ хэн "тэмээ гэхээр ямаа" гэв

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Яг үнэндээ хэн "тэмээ гэхээр ямаа" гэв

Яг үнэндээ хэн "тэмээ гэхээр ямаа" гэв

Зургадугаар сарын 24-нд УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалттай. Мөн энэ өдөр хойд хөрш оросууд коронавирусийн улмаас хойшлуулсан Ялалтын парадаа хийнэ. Энэ жил ЗХУ фашистын Германыг ялсны 75 жилийн ой тохиож байгаа юм. Уг парадад дэлхийн 12 орон цэргийн төлөөллөө илгээж, Оросын ард түмний их баярыг хуваалцаж байгаагийн нэг нь Монгол.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн Бямба гаригт ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтэй утсаар ярьж Ялалтын баярын мэнд хүргэнгээ Монголд парламентын сонгууль давхцаж буй учраас биечлэн очиж оролцож чадахгүйгээ илэрхийлжээ.

ОХУ-д коронавирусийн тархалт сарын өмнөхтэй харьцуулахад саарч байгаа ч шинэ тохиолдлын тоо 10 мянга хүрч байсантай харьцуулахад 2-3 мянгаар буурч, 7-8 мянга хавьцаа бүртгэгдэж байна. Ялангуяа Москва хотод хатуу хорионы дэглэмийн хүчинд халдварыг тогтоон бариад байгаа бөгөөд шинэ тохиолдлууд бусад бүс нутагт өндөр хэвээр байна. Тийм ч учраас Ялалтын парадаа товлосон хугацаандаа хийхээр бэлтгэл ажил ид хийгдэж байна. Зургадугаар сарын 24-ний өдрийг оросууд тохиолдлоор сонгоогүй юм. 1945 оны зургадугаар сарын 24-нд Москва хотноо фашистын Германыг ялсны анхны парадыг Улаан талбайд хийж байсан юм. Харин дараа жилээс нь дайнд ялагдсанаа хүлээн зөвшөөрч бууж өгсөн тавдугаар сарын 9-ний өдрийг Ялалтын баяр болгон өнөөг болтол тэмдэглэж байгаа юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга утсаар мэндчилгээ дэвшүүлсэн мэдээтэй давхцан Улаанбаатар дахь ОХУ-ын ЭСЯ албан ёсны цахим хуудсаараа дамжуулан нэгэн мэдэгдлийг түгээжээ. Улаан талбайд болох Ялалтын парадыг МҮОНТВ зургадугаар сарын 24-ний өдөр шууд нэвтрүүлэх хүсэлт тавьж, түүнийг нь Оросын талаас нь зөвшөөрсөн байтал МҮОНТВ-ийн Захирлуудын зөвлөл дамжуулахгүй байх шийдвэрийг гаргасанд дургүйцсэнээ уг мэдэгдэлд дурджээ.

Хоёр улсын байгууллага хоорондын харилцааны янз янзын төвөгтэй асуудал гарч болно, зөрөлдөж ч болно. Гагцхүү ийм асуудлыг хоёр улсын дипломат харилцаа, соёлын хүрээнд шийдэх учиртай. Харин Оросын ЭСЯ-ны уг мэдэгдлийг үзэхэд үг хэллэг, утга санааны хувьд басамжилсан, ихэрхсэн өнгө аяс шингэжээ. Аливаа улсын ЭСЯ-ны мэдэгдэл гэдэг бол тухайн улсын байр суурь. 1990 оноос хойш бүдгэрсээр бүдгэрсээр байсан Монгол-Оросын харилцаа сүүлийн жилүүдэд эргэн сэргэж байгааг гадаад харилцаа судлаачид мэднэ, энэ нь Ерөнхийлөгч Х.Баттулга сонгогдсоноос хойш гэдгийг ч мэднэ. Ялангуяа эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргах, том төсөлд хамтрах чиглэлд яригдаж буй зүйлүүд байгааг монголчууд мэднэ.

Хойд талдаа ОХУ, өмнө талдаа БНХАУ гэсэн хоёрхон хөрштэй Монголын хувьд хойр хөрштэйгөө харицлаагаа тэнцвэржүүлэх, аль нэгийг нь хэт дөвийлгөхгүй байх бодлоготой. Харилцаа сайжирч байна гэдэг нь 1990 оноос өмнөх нөхцөл байдал эргээд ирсэн гэсэн үг биш.

ОХУ-ын ЭСЯ-ны мэдэгдлийг бүрэн эхээр хүргэхээс өмнө уг мэдэгдэлд дурдсан “В огороде- бузина, а в Киеве- дядька” гэдэг үгийг тайлбарлах хэрэгтэй. Энэ нь хоорондоо огт хамаагүй зүйлсийг холбож ярих, утга логикийн холбоогүй зүйлсийг ярихад хэрэглэгддэг хэлц үг. Монголоор “тэмээ гэхээр ямаа гэв” гэдэгтэй адилтгаж болох юм. Яг үнэндээ хэн нь тэмээ гэхээр ямаа гэв.

Уг мэдэгдлийг монгол, орос хэл дээр бүрэн эхээр нь дор нийтлэв.

МОНГОЛООР: 

“В огороде бузина, а в Киеве дядька” буюу МҮОНРТ-ийн Захирлуудын зөвлөлийн шийдвэрт гайхшран тэмдэглэх нь

Орос хэлийг сайн ойлгодог хүн бүхэнд ойлгомжтой энэхүү хэллэг нь өчигдөр дараалан цацагдсан хоёр мэдээний дараа Орос, Монгол бидний хэдэн найз нарын ихэнхийн толгойд нэгэн зэрэг орж ирсэн билээ.

Эхнийх нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга их хурлын сонгуулийн улмаас Москва дахь Ялалтын цэргийн парадад өөрийн биеэр оролцохоос татгалзсан ч монгол цэргийн албан хаагчид Улаан талбайгаар ёслолын маршаар алхална гэдгийг нотлохоор Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинтай утсаар ярьсан тухай мэдээ байв. Энэ нь тун ойлгомжтой шийдвэр юм.

Сонгууль мэт аливаа улс орны хувьд амин чухал цаг мөчид төрийн тэргүүн нь нийслэл хотдоо үлдэхгүй бол болохгүй.

Нөгөө талаас Москва дахь Ялалтын парадад монгол цэргүүд оролцож буй нь найрсаг хөрш хоёр орны хувь заяаг тодорхойлох Ялалтын түүхэн ач холбогдлыг, мөн хамтын Ялалтад монголчуудын оруулсан асар их хувь нэмрийг Оросын болон Монголын ард түмэн хүлээн зөвшөөрч байгааг билэгшээх явдал билээ.

Харин удаахь мэдээ нь бидний хэдэн найз нарт яг эсрэг сэтгэгдэлийг төрүүлэв. Монголын үндэсний олон нийтийн радио телевиз (МҮОНРТ)-ийн Захирлуудын зөвлөл нь зургадугаар сарын 24-ний өдөр Москва хотын Улаан талбайгаар алхан өнгөрөх Ялалтын парадыг үнэ төлбөргүйгээр шууд дамжуулах эрхийг авахаар хөөцөлдөж байгаад, тэгээд, мэдээжийн хэрэг, тэр эрхээ авч чадсныхаа дараа Ялалтын парадыг шууд дамжуулах төлөвлөгөөнөөсөө татгалзав. Яагаад ч юм тэд ийнхүү шууд дамжуулалт нь Монголын сонгогчдын саналд нөлөөлж болзошгүй хэмээн үзжээ. Ийм сонин шалтгаар шууд дамжуулалтаас татгалзсан нь биднийг мөрөө хавчихад л хүргэсэн.

Монголын олон нийтийн дунд Орос Улс ийм их нөлөөтэй байдаг хэмээн үзэж буйгаа тус телевизийн Захирлуудын зөвлөл шууд бусаар илэрхийлж байгаа нь бидний хувьд туйлын таатай байгаа ч тус шийдвэрийн шалтгааныг өнгөц шинжье гэсэн ч оновчтой мэт санагдахгүй байна. Та төсөөлөөд үз дээ! Үдээс хойш 15-16 цагийн хооронд дамжуулах Ялалтын парадыг үзчихээд, монгол цэргүүд Улаан талбайгаар хэрхэн алхаж байгааг шагшан магтчихаад, хэний төлөө саналаа өгөхөө тодорхой шийдээгүй, эсвэл эргэлзсээр байгаа иргэд саналаа өгөхөөр гэрээсээ гарлаа. Тэгээд тэд хэний төлөө саналаа өгнө гэж? Ийнхүү эргэцүүлэхээр Зөвлөл нь лав сонгууль бодож ийнхүү шийдвэр гаргаагүй нь шууд ойлгомжтой болж байна.

Манай хамтын Ялалтад хувь нэмрээ оруулсан Монголын ард түмэн тэр үед МАН-ынхан, АН-ынхан, МАХН-ынхан хэмээн хуваагддаггүй байсан юм шүү. Тухайн үед Монголын ард түмнийг Монголын одоогийн бүх улс төрийн хүчин, нэн түрүүнд МАН-ын удам үндэс нам болох Монгол Ардын Хувьсгалт Нам удирдаж явсан. Бидний мэдэж байгаагаар орчин үеийн аливаа улс төрийн нам нь хамтын Ялалтыг "хувьчлах" гэсэн оролдлого хийж байгаагүй, өдгөө ч тийм хичээл зүтгэл гаргаагүй байна. 2014 онд Монгол Улсын Ардчилсан намаас "төрсөн" Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нацист Германыг болон түүний дагуулуудыг бут цохиход Зөвлөлтийн цэргийн холбоотнуудын нийт тусламжид БНМАУ-ын оруулсан хувь нэмрийг илтгэх архивын дэлгэрэнгүй мэдээллийг ил болгосон нь үүнийг нотлоно. Ноён Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгч байх хугацаанд Монголын ард түмэн Берлин хүрсэн монгол морьдод зориулсан "Ялалтад тэмүүлсэн морь" хөшөөг Москва хотын Хүндэтгэлийн дэнж дээр байрлуулахаар Оросын ард түмэнд бэлэглэсэн. Мөн тэр үед монгол цэргүүд анх удаа Ялалтын 70 жилийн ойн цэргийн парадад оролцсон. Ц.Элбэгдорж ч, сонгуулийн биш 2019 онд Халх гол дээр байгуулсан манай хамтын Ялалтыг мөнхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан Х.Баттулга Ерөнхийлөгч ч Ялалтад оруулсан монгол түмний хувь нэмрийг өөрийн намын ач тус болгон хувьчлахыг хэзээ ч оролдож байгаагүй. Улс төрийн өөр хүчнээс гаралтай тэдний өмнөх Ерөнхийлөгчид ч гэсэн ийнхүү оролдлогыг хийж байгаагүй юм шүү. Төрийн түшмэлийн өргөн сэтгэлгээтэй Монгол Улсын бүх Ерөнхийлөгчдийн санаанд иймэрхүү сонин санаа бодол төрөө ч үгүй гэж бодож байна.

Парадыг шууд дамжуулснаар сонгогчдын саналд ноцтой нөлөөлж, МАН-д, АН-д, эсвэл МАХН-д давуу тал олгоно гэдэгт итгэхэд бэрх байна. Эсвэл хэргийн учир шалтгаан нь огт өөр зүйлд оршиж байна уу?!

Дэлхий даяар Орос улсыг өөрсдийн сонгуульд хөндлөнгөөс нөлөөлсөн, оролцсон хэмээн буруутгах кампанит ажиллагааг өрнүүлж байгаа ба түүндээ МҮОНРТ-ийн Зөвлөлийг хүчээн татан оруулав уу, эсвэл Зөвлөл нь уг ажиллагаанд санаандгүй нэгдэв үү? Улаанбаатар дахь барууны орнуудын дипломат төлөөлөгчийн газруудаас томилогдсон сонгуулийн ажиглагчид нь төв рүүгээ болон ЕАБХАБ-ын Ардчилсан институт, хүний эрхийн газарт: «Сонголтоо эцэслэн тодорхойлоогүй сонгогчдын хэсэгт Оросын талаас хор хөнөөлтэйгээр нөлөөлөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор улс орны томоохон телевизийн компанийн Зөвлөл нь парламентын сонгуулийн үеэр Москва хотноо болсон цэргийн парадыг шууд дамжуулахаас татгалзсан» хэмээн мэдээлэх таатай завшааныг ашиглахгүй өнгөрч чадахгүй нь ойлгомжтой. Энэхүү тайлбар нь ганц сул талтай. Учир нь Ерөнхийлөгч В.В.Путин Ялалтын 75 жилийн ойд зориулсан парадыг 1945 оны зургадугаар сарын 24-ний өдөр болсон анхны Ялалтын парадтай уялдуулан, үе дамжсан холбоосыг онцлохоор тус өдрийг сонгосон болохоос Монгол Улсад болох сонгуультай давхцуулъя гэж болоогүй л байх. Барууны манай түншүүд болон МҮОНРТ-ийн Захирлуудын зөвлөл нь үүнийг сайн ойлгож, мэдэж байгаа учир Зөвлөлийн шийдвэрийг гадныхны хуйвалдаан, нууц явуулгааас үүдсэн хэмээн тайлбарлах оролдлого ч бүтэлгүйтэх юм байна.

Эцсийн эцэст бид Улаанбаатар хотод тогтоод буй хэт халуун цаг агаарын улмаас, мөн маш эрчимтэй ажилласнаас тус телевизийн удирдлагуудын саруул ухаан нь түр балартаж гэсэн дүгнэлтэд хүрлээ. Үүнээс болоод л ийм сонин шийдвэр гаргасан байх. Агаарын температур буурч, олон жилийн дундаж үзүүлэлтэд эргэж очиход МҮОНРТ-ийн найз нар маань эрүүл саруул оюун ухааны замдаа эргэн орно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэе.

Тэртэй тэрэнгүй орчин үеийн технологи өндөр хөгжсөн өнөө үед Ялалтын парадыг үзэх сонирхолтой хэн бүхэн Оросын Нэгдүгээр сувгийн шууд дамжуулалтыг https://www.1tv.ru/ сайтаас болон Элчин сайдын яамны нийгмийн сүлжээнүүд дэх хуудаснуудад байрлуулсан эх сурвалжуудаас олоод харчихаж чадна. Дамжуулалт зургадугаар сарын 24-ний өдөр Улаанбаатарын цагаар 15:00 цагт (Москвагийн цагаар 10:00 цагт) эхэлнэ.

Оросын Элчин сайдын яамны ажиглагчид

ОРОСООР: 

“В огороде – бузина, а в Киеве – дядька” или недоуменные заметки «на полях» решения Совета директоров МНОРТ

Именно эта, понятная всем хорошо знающим русский язык, поговорка пришла вчера на ум солидной российско-монгольской компании друзей, когда одно за другим поступили два сообщения.

Первое – о состоявшемся телефонном разговоре между президентами В.В.Путиным и Х.Баттулгой в связи с решением монгольского лидера воздержаться из-за парламентских выборов от личного присутствия на Параде Победы в Москве, но подтвердить непременное участие монгольского воинского контингента в торжественном марше по Красной площади. Решение абсолютно понятное. В такие ответственные моменты в жизни любого государства, как выборы, «первое лицо» страны не могло не остаться в своей столице. А вот прохождение парадом монгольских воинов в Москве как нельзя лучше символизирует обоюдное признание российским и монгольским народами огромного исторического значения Победы в судьбах двух соседних дружественных государств, а также большого вклада всей Монголии – от мала до велика – в общую Победу.

Второе известие вызвало у нашей компании прямо противоположную реакцию. Совет директоров Монгольского национального общественного радио и телевидения (МНОРТ), добивавшийся и, конечно, получивший право на бесплатную трансляцию в прямом эфире 24 июня с.г. Парада Победы в Москве, отказался от этого намерения. Мол, такая трансляция может оказать влияние на результаты голосования монгольских избирателей. Вот эта мотивировка и заставила всех нас недоуменно пожать плечами.

Приятно, конечно, такое косвенное подтверждение Советом директоров телекомпании популярности России у монгольской общественности. Однако мотив его решения не выдерживает никакого даже самого поверхностного анализа. Только представьте себе картину! Посмотрев с 15:00 до 16:00 второй половины дня на Парад, особенно на отличный строй монгольских воинов, даже не определившиеся либо колебавшиеся избиратели дружно потянулись голосовать. А за кого, спрашивается? Как только задаешь этот вопрос, сразу понятно, что Совет руководствовался какими угодно, но только не электоральными соображениями.

Вклад в общую Победу внес весь монгольский народ, который не делился на «народников», «демократов» либо «революционеров». Руководила им МНРП, предшественница, в общем-то, всех основных нынешних политических сил Монголии, прежде всего МНП. Насколько нам известно, ни одна из них не пыталась и не пытается «приватизировать» Победу. Лучше всего об этом говорит факт раскрытия в 2014 году президентом-демократом Ц.Элбэгдоржем на основе архивных материалов деталей вклада МНР в помощь советским союзникам в разгроме нацистской Германии и ее сателлитов. В бытность господина Ц.Элбэгдоржа главой государства монгольская общественность также подарила России для установки на Поклонной горе г. Москвы монумент монгольскому коню, дошедшему до Берлина, монгольские воины впервые за время существования новой Монголии и новой России прошли парадом по Красной площади к 70-летию Победы. Ни господин Ц.Элбэгдорж, ни господин Х.Баттулга, сделавший очень много для увековечивания общей нашей Победы на Халхин-Годе в прошлом, 2019, вовсе не электоральном, году, никогда не пытались присвоить вклад Монголии в Победу для своей партии. Но никогда этого не делали и их предшественники, выходцы из других политических сил страны. Думается, у людей с государственным умом, подобных всем монгольским президентам, этого и в мыслях не могло быть.

В общем довольно трудно представить себе какое-либо серьезное влияние трансляции Парада на настроения избирателей в пользу МНП, ДП или МНРП. Однако может быть, не в этом дело?! Быть может, Совет директоров МНОРТ невольно включился, либо его «включили» в целую кампанию по обвинению России во вмешательстве в выборы чуть ли не по всему миру? Ведь наблюдатели от западных посольств в Улан-Баторе наверняка не пройдут мимо возможности доложить своим столицам и заодно в БДИПЧ ОБСЕ, что, «опасаясь зловредного влияния России на неопределившуюся часть монгольских избирателей, Совет директоров крупнейшего монгольского телевидения решил в связи с совпадением даты выборов в стране с днем Парада в Москве отменить его трансляцию». «Загвоздка» во всей этой версии в одном. В.В.Путин выбрал дату Парада, чтобы подчеркнуть преемственность торжеств в ознаменование 75-летия Победы с первым Парадом Победы, состоявшимся 24 июня 1945 года, явно не из-за выборов в Монголии. И, разумеется, об этом знают западные наши коллеги и Совет директоров МНОРТ. Словом, и конспирологический вариант объяснения решения Совета не проходит.

В заключение наша веселая компания пришла к единому мнению. Жара и напряженная работа привели к временной аберрации зрения у коллег из телевещательной компании. Это и породило их крайне странное постановление. Надеемся, нормализация погоды, ее возвращение к привычным параметрам вернут и наших друзей из MNB на путь здравомыслия.

В любом случае, современные технологии, к счастью, позволяют всем желающим посмотреть трансляцию Первого канала напрямую (https://www.1tv.ru/) или на ресурсах, которые будут размещены на всех аккаунтах Посольства в соцсетях. Показ начнется 24 июня в 15:00 часов по Улан-Батору (в 10:00 утра по московскому времени).

Наблюдатели от Посольства России

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
4
ЗөвЗөв
3
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

79 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ч 2020-06-22 202.126.90.139

Энд сэтгэдэлд бичсэн хүмүүсийн олонхи урд зүгийг дэмжигч нар байгаа нь илт. Оросын цагаан хаанаас авхуулаад манай тусгаар тогтнолыг 5 удаа авч үлдэж хятад улсын харьяат болоогүй бид азтай ард түмэн. Оросуудад талархах хэрэгтэй. Залуучуудаа түүхээ сайн унш . Бүх юм дардан байгаагүй. Хэлмэгдэл, сүм хийд, 60000 ламын асуудал. Гол нь бид тусгаар тогтнолоо хадгалж чадсан нь тэр та нарын муулаад байгаа АХ нарын нөлөөгөөр чадсан юм шүү

Avatar

Зочин 2020-06-22 66.181.161.44

В ОГОРОДЕ БУЗИНА, А В КИЕВЕ ДЯДЬКА … В данной пословице союз а в шутливой форме соединяет два предложения, в которых предметы не сопоставимы друг с другом: огород нельзя противопоставить Киеву, а бузину — дядьке. Поэтому всё выражение имеет значение полной бессмыслицы, чепухи, так как одно с другим никак не связано.

Avatar

Зочин 2020-06-22 66.181.161.44

х***а солонгос сериалаа шаргаж бүү доош ороочээ. Үндэсний гэсэн агуу нэртэй л юм бол агуу л байлдаа!

Avatar

Diplomat 2020-06-22 74.105.51.49

Gruboe vmeshatelstvo v vnutrennie dela Strani!
Change your old attitude, If you wanna show that you are no longer the communist Soviet Union

Avatar

Түй чоорт 2020-06-22 66.181.161.48

Дайнд ЗХУ ялсан. Орос улс биш. ЗХУ д 15 тэгш эрхтэй республик байсан. Орос бол тэрний 1 нь

Avatar

123456 2020-06-22 49.0.212.188

Ха ха ха, гоё гоё, МАН өөрсдийнхөө бөөлжсөн дээр халтирч ойчлоо

Avatar

setgegdel ustgahaa zogsoo 2020-06-22 139.5.219.154

anuus,german,kanadiin elchinguud manai tsogtbaatariig duudaj zagnaad boliulsimaa geed bichsen setgedliig yagaad udaa daraa ustgaad baigaambee unenees aigaad baigaamuu haishaa yum ternii ni orsuud medeed zoriud asuudal bosgood baigaag oilgohgui bainuu tusgaar uls uym bol tednii daramtad orood uridiin helsen yarisanaasaa butsdag yumuu

Avatar

Зочин 2020-06-22 66.181.161.48

х***а нарын сэтгэгдэл автоматаар устдаг юм

Avatar

Зочин 2020-06-22 192.82.67.106

5-р сарын 9-ний парадаа Оросууд өөрсдөө коронагийн хорионоос болж 6-р сарын 24 болгож хойшлуулсан нь манай сонгуультай давхцахаар бид хойшлууллаа. Манай улсын дотоод хэрэг биз дээ, дамжуулах үгүй нь. Эсвэл Оросоос хараат баймаар байгаа юм уу, заавал дамжуул гээд байгаа улсууд. Оросын сувгууд чинь чөлөөтэй гарч л байгаа биз дээ

Avatar

Зочин 2020-06-22 202.131.245.243

1945 оны парад 06.24-нд олсон юм аа, xyжaa пиздa минь. Юмаа мэдэж байж орил, илжиг ээ.

Avatar

Зочин 2020-06-22 66.181.184.138

Чамаас бусад нь х***а юу орос ахтай эрлийзээ

Avatar

МҮОНТВ удирдлагууд огцор!!! 2020-06-22 49.0.131.69

Аугаа Их Эх Орны Дайнд Германыг ялсан ЗХУ-ын их ялалтад Монголчууд чадлынхаа хирээр тусалсан. Үүнийг ч манай хөршийн ерөнхийлөгч В. Путин өндрөөр үнэлж Монгол цэргийг Улаан талбайд Ялалтын Парадад хоёр дахиа уриад байна. Путин ерөнхийлэгч биднийг адил тэгш хөршөө гэж үздэг, хоёр улсын харилцааг стратегийн иж бүрэн түншлэлийн хэмжээнд хүргэхэд их зүйл хийсэн. МҮОНТВ-ийн Хятадын талыг баримтлагч удирдлагууд ичээсэй. Ард түмэн тэднийг огцруулах болно. Монгол-Оросын найрамдал мандтугай!

Avatar

Зоч 2020-06-22 66.181.161.67

Юу боллоо гэж телевизийн ажилтныг авч хэлэлцэж байгаа юм бэ?!! Буруу хариу өглөө гэж үү?!! Улс орны байдал хүнд байгааг ойлгохгүй байна уу?, бид ойлгуулж чадахгүй байна уу? Энэ дээрэнгүй үл тоосон харьцаанд хариугий нь барих хэрэгтэй..

Avatar

Зочин 2020-06-22 202.70.34.70

ТЭГВЭЛ МОНГОЛЧУУД АА, ХИЙХ ХООЛОЙГОО ӨӨР УЛСЫН НУТГААР ТАВИАРАЙ ГЭЖ ОРОСУУДАД ХЭЛ ДЭЭ.

Avatar

Зочин 2020-06-22 66.181.161.44

Хийн хоолой хэн нэгний хэрүүлийн дэнчин биш шүү!

Avatar

цахар 2020-06-22 103.99.103.99

Монголын Үндэсний олон нийтийн телевиз дамжуулна уу байна уу? тэр хэдэн орост ямар хамаа байна. Бид тусгаар улс, ёстой лаагаа иднэ үү?, луувангаа иднэ үү тэдэнд хамаагүй. Оросын элчин сайдын яам л хутган үймүүлж байгаа нь тэр. Бас ажиглагчид гэнэ шүү. Тэд юу хийдэг хүмүүс юм, манайхыг тагнаж байдаг хүмүүс байж магадгүй л юм

Avatar

Зочин 2020-06-22 202.131.245.243

хятдын эpлийзүүд далд ороосой

Avatar

зочин 2020-06-22 202.126.88.64

Энд авгай нарын хэрүүл яриагүй, улсын бодлого ярьж байна, манайхан өөрсдөө баасан дээрээ хальтарч байна, анхнаасаа яах гэж зөвшөөрөл авсан юм, татгалзсан бол нөгөө талдаа сөрөг ойлголт өгөхгүй байх хэрэгтэй шд

Avatar

Зочин 2020-06-22 202.55.188.88

Орост вирус өргөн тархсан болохоор тийшээ явах хүн нь олдохгүй, бүгд халдвар авахаас айж санаа зовсон байх аа. Өөр шалтгаан байгаагүй. Ямар оросуудад вирусээс айгаад очиж чадахаа болилоо гэж тайлбарлалтай нь биш дээ. Хүн гэдэг амьтан чинь аминдаа хайртай байдгийг оросууд ойлгох хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-06-22 72.196.192.250

Zahirluudiin zuvluliin shiidveriig demjij bna. Manaih STAN BISH shvvdee! Davarsan ork orosuud bvvr galzuurah nee!
MAN-iihan 25-nd gej togtson sanal huraaltiig zoriud uragshluulsan bna. Bid Orosoos asuuhgvigeer songuulia hiij bolohgvi yv ?!

Avatar

Зочин 2020-06-22 73.92.12.67

Нилээн Google- длээ. Энэ зүйр үг урд нь"В огороде бузина,в Киеве дiдько" гэж бичдэг байж,Дiдько гэдэг нь нүгэлтэн,албин гэсэн утгыг илэрхийлдэг,бузина гэдгийг шулмын жимс гэжславянууд цээрэлдэг…. Киев нь христосыг цовдолсон Нүцгэн толгодтой адил толгодуудаар дүүрэн байдаг. Иймээс энэ зүйр үг нь: Хорт жимс ногооны талбайгаар дүүрж,нүгэлт албингууд Киевээр дүүрэв гэдэг утгатай,хэн нэгнийг заналхийлэх,анхааруулж сүрдүүлэх утгаар хэрэглэдэг байжээ…. Анхаар монголчуудаа !!!!!

Avatar

Зочин 2020-06-22 73.92.12.67

….. " Тэмээ гэхээр ямаа гэв" гэдэг нь "…..". Ему про Фому,а он про Ерёму…" гэдэг зүйр үгийн утгатай нийцнэ. Харин дээрх Оросын Элчингийн ажиглагчид гэх улс ямар статустай улс вэ? Хэний урилгаар ,юу ажиглах гэж монголд ирсэн улс хэний нэрийн өмнөөс МҮОНРТ- ийн Захирлын зөвлөлийг сүрдүүлсэн заналхийлсэн мэдэгдэл гаргаад байнаа? Азизов гуай хариу хэлнэ байгаа ????!!!!!

Avatar

зочин 2020-06-22 103.212.118.158

Анхнаасаа л 25 нд дамжуулна гээд тохирохгүй яасан юм бэ, мунхагийн ухаан үдээс хойш гэдгээр л болж, толгой муутай юмнууд гэж энд нэг хүн сэтгэгдэл оруулсан нь зөв байна

Avatar

Зочин 2020-06-22 66.181.184.138

Сонин дээрэлхүү улс шүү энэ Оросууд, Монгол гэхээр бүр ч,

Avatar

Зочин 2020-06-22 202.131.245.243

хятдын эpлийзүүд далд ороосой

Avatar

ЗОЧИН 2020-06-22 122.201.24.168

МОНГО ТЕЛЕВИЗ ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ.

Avatar

Зочин 2020-06-22 178.128.104.221

davraadaarai mangaduudaa trolluudaa odoo buur il tsagaan znaalhiiltsen tee ayuraa harildaa

Avatar

Зочин 2020-06-22 66.181.160.94

Яг одоо Нинжбадгариййг хэлэлцэж бна бараг л хусах боловуу

Avatar

Зочин 2020-06-22 139.5.219.77

Манайхан бол а**а а**а

Avatar

Зочин 2020-06-22 103.57.93.56

Телевизийн захирал Нинжжамц МАН-ын хүн хэдий ч оросуудад зоригтой хариугийн өгч уучлалт гуйхыг шаардсан байна лээ. Мундаг хүүхэн байна. УИХ-ын сонгууль гэж бүхнээс чухал арга хэмжээ болж байхад оросууд тэо улиг болсон парадаа бидэнд үзүүлэх гэж шахдагаа ер нь болисой. Үзэх дуртай хүмүүс шүүуд Оросын сувгаар үзэж болно Бид Украин шиг Оросын сувгуудыг хаагаагүй байна. Дургүй хүргээд байьал хаасан ч болно шүү дээ Ивануудаа

Avatar

Зочин 2020-06-22 202.131.245.243

хятдын эpлийзүүд далд ороосой

Avatar

Зочин 2020-06-22 66.181.185.34

анхнаасаа дуугай байхгүй бүх зөвшөөрлийг нь өгхөөр больлоо гэдэг юу гэсэн үг вээ МҮОНТ улс төрийн байгууллага юм уу хаашаа юм бэ

Avatar

Иргэн 2020-06-22 202.131.240.218

ОХУ-ын ЭСЯ-ны Ажиглагчид гэжээ. Тэгэхээр ОХУ-ын ЭСЯ-аас гаргасан албан ёсны мэдэгдэл бас байр суурь гэж үзэж болохгүй ч бичсэн нь дээрэнгүй, ихэрхсэн, тохуурхсан өнгө аястай бас "ОХУ-ын ЭСЯ-ны …" гэдэг үг байна. УИХ-ын сонгууль, ялалтын баярын парад 2 нэг өдөр таарсан нь санамсаргүй давхцал. Дотроо бид юу ярьж хийх нь манай асуудал, харин МҮОНРТ анхнаасаа хүн гуйж ажил болгочихоод эргэж буцсан юм хийж байгаа нь утгагүй байна.

Avatar

Зочин 2020-06-22 68.145.61.75

Ninjjamts gej shiidwer gargaj cnaddaggui orosoor cn angliarcn yarij cnaddagui nohor ogtsorwol taarna

Avatar

Зочин 2020-06-22 202.126.89.151

Ер нь эмзэглээд байх зүйл алга даа. Өөрсдийнх нь байж бгаа царай нь л энэ. Хэлсэн ярьсандаа байж чаддаггүй, улсынхаа нэр төрийг эрхэмлэдэггүй хүмүүс энэ байтугай үг сонсох нь дамжиггүй. Овоо босгоогүй бол…

Avatar

Зочин 2020-06-22 202.21.100.210

ньюс зөв бичжээ, хэн нь тэмээ гэхээр ямаа гэв

Avatar

Зочин 2020-06-22 150.129.143.16

Яг ч элчингийн өгсөн мэдээ биш юм байна. Ажиглагчид хэдэн нөхөд гэсэн байна. Сонгууль ажиглахаар ирсэн хүмүүс ч юмуу тэгж ойлголоо. За даа юу ч гэх гээд байгаан яршиг төвөг бид урьдах асуудлуудаа яаая гэж байхад энэ хэдэн оросуудын үг ч юу чив дээ.. сонгууль маань л зөв болоосой доо. Монголчууд маань эрүүл энх байгаасай

Avatar

Зочин 2020-06-22 66.181.161.52

Ягаад ялалтын парад үзэж болохгүй цаг ирчихвээ. Яая даа байз.

Avatar

Зочин 2020-06-22 73.92.12.67

МҮОНРТ- ийн Захирлуудын зөвлөлийнхэнд баяр хүргэе.!

Avatar

зочин 2020-06-22 122.201.22.171

АХ АХ ГЭЭД ҮХЧИХ ГЭЭД БАЙДАГ УЛСАД ХЭЛЭХЭД СССР ГҮРЭН НУРАН БУТРААД 30 ЖИЛ ЖИЛ БОЛЖ БАЙНА! ТҮҮГЭЭР СССР-ИЙН КОЛОНЧЛОЛ ДУУССАН. ХААНТ ОРОСЫН ҮЕИЙН ДЭЭРЭНГҮЙ КОЛОНИЧЛОХ БОДЛОГО НЬ ШИНЭ ОРОСТ УЛАМЖЛАГДАН ҮЛДСЭН ! ШИНЭ ОРОС КРЕМЛИЙН БОДЛОГО ТУСГААР МОНГОЛ УЛСЫГ ХӨГЖИЛ ЦЭЦЭГЛЭСЭН ЭРЧИМ ХҮЧИНИЙ ХАРААИ БУС БАЙХЫГ ТЭВЧИХГҮЙ ЭЛДВЭЭР СААД ТОТГОР БОЛЖ БУЙ ЗАХЫН ЖИШЭЭ УЦС – Н АСУУДАЛ !!! ДОРОО СУУРЬТАЙ ДОТРОО БОДОЛТОЙ БАЙНА ШҮҮ МОНГОЛЧУУД АА !

Avatar

Зочин 2020-06-22 66.181.185.34

Хасаг минь амаа тат

Avatar

Ovgon 2020-06-22 122.201.22.171

АХ АХ ГЭЭД ҮХЧИХ ГЭЭД БАЙДАГ УЛСАД ХЭЛЭХЭД СССР ГҮРЭН НУРАН БУТРААД 30 ЖИЛ ЖИЛ БОЛЖ БАЙНА! СССР-ИЙН КОЛОНЧЛОЛТҮҮГЭЭР ДУУССАН. ХААНТ ОРОСЫН ҮЕИЙН ДЭЭРЭНГҮЙ КОЛОНИЧЛОХ БОДЛОГО НЬ ШИНЭ ОРОСТ УЛАМЖЛАГДАН ҮЛДСЭН ! ШИНЭ ОРОС КРЕМЛИЙН БОДЛОГО ТУСГААР МОНГОЛ УЛСЫГ ХӨГЖИЛ ЦЭЦЭГЛЭСЭН ЭРЧИМ ХҮЧИНИЙ ХАРААИ БУС БАЙХЫГ ТЭВЧИХГҮЙ ЭЛДВЭЭР СААД ТОТГОР БОЛЖ БУЙ ЗАХЫН ЖИШЭЭ УЦС – Н АСУУДАЛ !!! ДОРОО СУУРЬТАЙ ДОТРОО БОДОЛТОЙ БАЙНА ШҮҮ МОНГОЛЧУУД АА !

Avatar

ххххх 2020-06-22 202.21.97.30

МУОНРТ ийн удирдлага шууд л Америк тэргүүтэй гадаадынхны захиалгаар ажилласан нь харагдаад байна даа. Хэнийг нь зомби болгоод тэнд оруулчихав даа бас… Эхлээд 2-хон хөрштэйгөө найрамдалтай байж сурчихаад дараа нь тэр тив алгасч харайх нь дээр байхаа.

Avatar

Зочин 2020-06-22 202.126.92.98

HU-гийн тоглолтын соошлоор улисаар байгаад хойшлуулсан нөхдүүд парадыг бас хойшлуулахад нөлөөлсөн байх өө. Ялах гэж яасан их хүсч байх юм. Наад тоглолт, тэр парадтай парадүй хэний ч санал өөрчлөгдөхгүй шүү дээ

Avatar

Зочин 2020-06-22 139.5.219.77

Үндэсний телевиз хоёр гурван сувагтай биз дээ нэгнээр гаргахад болно доо.

Avatar

Хотын уугуул иргэн 2020-06-22 150.129.142.95

Парад үзмээр байна. МҮОНТВ нь олон нийтийн ТВ шүү дээ. Түүнээс биш хэдэн Захирлуудын зөвлөлийн ТВ биш. Бас л алс холын СЭМ ах нь зөвлөсөн байх.

Avatar

Энэ бол монголын шийдвэр гаргах түвшинд хятдын эpлийзүүд их болсны шинж, тэмдэг. 2020-06-22 202.131.245.243

ОРТ сувгаар үзчихнэ ээ.

Avatar

Зочин 2020-06-22 64.119.27.205

Хөл хорио тогтоочихоод яагаад цэргүүдийг явуулав. Ер нь яах гэж парадыг дамжуулья гэж санал тавсан бэ?

Avatar

Зочин 2020-06-22 64.119.27.205

Шийдвэрийн зөв бурууг мэдэхгүйээ. Гэхдээ энэ мэдэгдэл өөрөө ямар их басамжлал агуулж байнаа

Avatar

тэд биднээр яах гээв дээ 2020-06-22 103.26.195.136

оросуудад бид хэрэгтэй цагтаа хэрэгтэй л дээ тэд одоохондоо ганцаардаж байгаа. дайнд ялсаныг нь нь том орнууд өөрөөр тайлбарлаад байхаар хэцүү л дээ.

Avatar

GUZEET 2020-06-22 202.21.108.4

ОРЛЫ, С ПРАЗДНИКОМ.

Avatar

Дорж 2020-06-22 66.181.187.147

Ялалтынс Парадыг бид үзмээр бна, эх хэлний орчуулгатай цэргийн шинжээчийн тайлбартай энэ сонгуулд нөлөөлөхгүй сайнл даа 2 цаг болно биз, МАН хан Бид үзнэ шүү?

Avatar

Irgen 2020-06-22 66.181.170.162

Ter novshiin parade ni hend heregtei yum.

Avatar

зочин 2020-06-22 66.181.160.56

Ямар дээрэнгүй үг хэллэгтэй юм бэ .. .. Зүгээр л сонгуулийн ирцэнд нөлөөлнө гэж үзсэн байлгүй дэ … цаг нь ч яг л ид насныхан гараад явдаг үеэр таарч байх шиг байна шд .

Avatar

Зочин 2020-06-22 202.70.34.114

С Праздником, Братцы`

Avatar

Зочин 2020-06-22 203.91.115.42

х** л гэхгүй юу даа, өөр юү гэдийн. Манайх тусгаар улс гэдгийг Москва одоо ч хүлээн зөвшөөрдөггүйн баталгаа энэ. Яг үнэндээ ингэж давхцдаг нь сонирхолтой асуудал. Ийм тохиолдолд бид улсынхаа язгуур эрх ашигийг 1-рт тавих ёстой. Баттулга далдганаад явж очихоос татгалзсан нь оновчтой шийдвэр болж. Овоо доо. Юмыг яаж мэдэх юм бэ. Сонгуулийн маргааш үймээн самуун гарвал тэр үед ерөнхийлөгч нь парад үзээд сууж байвал онигоо болно. Сонгууль өгдөг өдрөө өргөн нэвтрүүлгээр Улаан талбайн парадыг иргэдийн

Avatar

Зочин 2020-06-22 203.91.115.42

хээ тархи руу чихэж улаан үзлийг сурталдана гэдэг яах аргагүй нэг пи ар л болно. Захирлуудын зөвлөлд толгойдоо нүхтэй зарим нэг амьтас байгаа нь сайн хэрэг. Өнөөгийн энэ манай төрийн апаратын Москвагийн бодлоготой зөрчилдөж, язгуур эрх ашгаа огоорч эхлэж буй явдал бол нийт үндэстний хувьд тун сайн дохио юм. Хэзээ болтол "Москвад найтаахад Улаанбаатарт томуу тархаж" байх юм бэ? Энэ бас л нэг алдартай хэлц шүү. Москва өөрөө мэдэх учиртай. Бас нэг хэлц! Юм яаж ч муудсан үргэлж сайжрахад ойртдог.

Avatar

Irgen 2020-06-22 70.181.127.87

Yalaltiin paradiig damjuulahaas tatgalzana gedeg eryyl uhaant hynees barag garahgyi.ter tusmaa mongol hynees shyy.ene mongol turd maani ezen baina uu.ter zuvlu geechiin yamar hymyys be.ard olon jigshine baina.Manai munhiin hursh tusgaar togtnoliin maani batalgaa gehed hydlaa gehglyi baih.shiidveriigl cuclah heregtei.

Avatar

Зочин 2020-06-22 66.181.190.53

Оросууд далд ороосой

Avatar

Зочин 2020-06-22 202.131.245.243

хятдын эpлийзүүд далд ороосой

Avatar

Зочин 2020-06-22 150.129.142.95

Тэгээд чи х*******н өвөрт ор….

Avatar

Зочин 2020-06-22 202.21.108.202

Яг унэндээ парад гаргахгуй байх чигийг ЗГаас МУОНРТ огсон нь тодорхой, МУОНРТ ийн удирдлага дур мэдэн ийм шийдвэр гаргаж чадахгуй, бух зуйлд дээрээс чиглэл огч байгаа уед амьдарч байгаагаа мартаж болохгуй. Уун дээр иргэд эсэргууцвэл Хурэлсух гэнэт гарч ирэн лайвтай шоу хийж хун загнадаг муу нохой заль гарч ирдэг, ингээд гэнэн иргэд нокаут авдаг. Монгол улсын одоогын эрх баригчид Хятадад хамаагуй элэгсэг дотно янаг хандаад байгааг эрх биш хумуус мэдэж байгаа гэж найдаж байна.

Avatar

Зочин 2020-06-22 202.9.40.69

Ийймэрхүү жаахан зүйл дээр учраа олоод явчих хэрэгтэй шүү дэ. Яг тэр өдөр нь биш юмаа гэхэд маргааш нөгөөдөр нь явуулна гээд хэлчих ухаан олдохгүй байна уу. Хийн хоолой манайхаар тавих гэж байхад ийм хариуцлагагүй зүйл хийж Оросуудын сэтгэлд юм хийх хэрэггүй. Улс орны эрх ашгийн төлөө улстөрийн намууд ижил байр суурьтай байх нь амин чухал. Гэтэл Хүрэлсүхийн засгийн газрын газрын нэр хүндийг унагаах гээд улс орны эрх ашгийг хохироож болохгүй

Avatar

Зоч 2020-06-22 66.181.161.67

Аливаа улс орныг өөр нэг улс орон зүгээр нэг байгуулна гэж байдаггүй юм.. Тэгэж яривал том эндүүрч байна шүү?!! Энэ хүмүүс наанаа гэнэн юм шиг харагдав ч хэзээ аль нэгэн улс тэр дундаа орос үндэстэнд уусахгүй гэдэгийг ойлгосондоо, урьдын түүхийг арьс махандаа , ясандаа цусандаа санан санаж зүгээр орхисон юм шүү!!!…

Avatar

Зочин 2020-06-22 139.5.217.209

medej yadaad baih yumgui a**s.kanad.germanii elchinguud tsogtbaatariig duudaj zagnaad b** garga gee biz dee uniig tusgaar togtnoson gadaad bodlogo gehed hetsuu l baih uniig l orosuud medehgui baiw l gej iim l bna

Avatar

Монгол 2020-06-22 202.70.34.70

ЕР НЬ ХИЙ ДАМЖУУЛАХ ХООЛОЙ МОНГОЛООР ДАМЖИХГҮЙ Ч БАЙЖ МАГАДГҮЙ. ХОЁР ХӨРШ ИХ НААШТАЙ ХАНДАЖ БАЙГАА Ч МОНГОЛЧУУД БИД ӨӨРСДӨӨ БОЛИУЛЧИХ БАЙХ ДАА…….

Avatar

Зочин 2020-06-22 192.82.67.106

айхымуу

Avatar

Зочин 2020-06-22 103.212.119.30

Телевизийн удирдлагууд улс төржих ямар шаардлага байна аа. Улаан талбайгаас парад дамжуулах нь хэнд таалагдаагүй юм бол оо? Бүр цаашилбал Монголд Оросын нөлөө эргээд сэргэх нь хэнд ашиггүй вэ?..гээд л бодвол нилээн тодорхой хариултууд гарч ирнэ л дээ. Барууны лебаралууд /Эбэ тэргүүтэй тоглоомын ноходтой/, эсвэл Их хятадын үзэлтнүүд /Миеэ тэргүүтэй тоглоомын ноходтой/ ТВ-ийн удирдлагад хүчтэй байр суурь төлөөлөлтэй л байна даа. Баттулга Хүрэлсүх 2 үүнд анхаарах хэрэгтэй л гэж үйл явдал сануулав

Avatar

зочин 2020-06-22 192.82.72.140

парад үзчихээр орос гаралтайг нь сонгох болчихоод байгаа юм уу, эсвэл хятадуудыг уу

Avatar

Зочин 2020-06-22 202.179.27.70

МҮОНРТ-ИЙН УДИРДЛАГУУД ЦЭРГИЙН ПАОАД ДАМЖУУЛАХЫГ ЯАГААД ХОРИГЛОЖ БАЙГАА ЮМ БЭ? ЦАГ ХҮРЭХГҮЙ Л АРГА ХЭМЖЭЭ ШҮҮ ДЭЭ. ҮНЭН ТЭНЭГ ШИЙДВЭР ГАРГАХ ЮМ АА.

Avatar

Зочин 2020-06-22 66.181.161.122

Энэ захирлуудын зөвлөл гээч нь олон улсын улс төрийн боловсрол муутайгаас хөрш орны бүрэн эрхт төлөөлөгчөө гомдоов уу? Түүнээс санаатайгаар буюу ямар нэгэн гадаад дотоодын дарамтанд орсон болов уу гэж бодохгүй л байна. Энэ бүрэлдэхүүнийг олон улсын мэдлэгтэй, чадвартай багаар өөрчлөх цаг нь болсон юм шиг байна. Цаашид ийм маягаар ойрын болон 3 дахь хөршүүдээ гомдоосон үйлдэл гаргахгүйн тулд…

Avatar

Зочин 2020-06-22 119.40.100.154

Яг үнэн. Энэ Монгол Улсын эмгэнэлийн нэг дүр зураг. Наад захын нь ч алга даа. Арай шүү…
Өмнөөс нь юу ч мэдэхгүй миний б**с улайхын. хэхэхэв Арай муухай хэлчихлээ. Бүүр үнэн… гутраад…

Avatar

Зочин 2020-06-22 66.181.161.34

Дэлхийн 2р дайнд орсын ард түмэн ялаагүй бол бид юун соншужлв мантай бхйх байсан.Өнөөдрийн африкийн ядуу буурай орлн шигл байх байсан Ялалтын парадыг үндэснийхээ телевизээр эх хэлнийхээ тайлбартайгаар яагаад үзэж сонсож болохгүй гэж.

Avatar

Зочин 2020-06-22 202.21.108.202

Оросууд ингэх нь аргагуй, Монгол улс бол Оросуудын байгуулсан улс шуу. Автор нь Оросууд юм. Орос улсын хусэлт, шийдвэрээр тусгаар тогтносон улс болгож олон улсын хамтын нийгэмлэгуудэд хучээр хулээн зовшооруулсэн байдаг, гэвч одоо Монголчууд монго дагаж Хятадын эрхэнд очсон, уунийг л Оросууд ойлгохгуй байна. Одоогын байдлаар дэлхийд тусгаар тогтносон нуудэлчин улс Монголоос оор байхгуй, дэлхийн бух нуудэлчид суурин иргэншлийн ундэстнуудэд колоничлогдсон. Нуудэлчид тусгаар тогтнолд эзэн нь болж

Avatar

Зочин 2020-06-22 202.21.108.202

авч явах чадваргуй, Энэ нь Монголд мон адил хамаарна, Оросууд хэдийгээр тусгаар тогтнолыг нь хучээр авч огсон ч эзэн нь байж чадахгуй нь 30 хурэхгуй жилд хэтэрхий тод харагдлаа.

Avatar

Нэ 2020-06-22 202.126.89.104

Оросууд энэ дайнд ганцаараа ялаагүй. Манай сонгуульд нөлөөлөх оролдлого. Дамжуулах хэрэггүй.

Avatar

ЗОЧИН 2020-06-22 103.229.122.56

ОРОСЫН ЖИРИЙН АРД ТҮМЭН САЙХАН! АХ АХ ГЭЭД БАЙДАГ ҮЕ СССР УЛС ЗАДРАН БУТАРСНААР ДУУССАН. ХАРИН ХААНТ ОРОСООС УЛАМЖИЛЖ ИРСЭН ДЭЭРЭНГҮЙ , ДОРОЙ БУУРАЙ ХӨГЖИЛГҮЙ , ХАРААТ УЛС БАЙЛГАХ БОДЛОГО СОНИРХОЛ НЬ ХЭВЭЭР! ГАНЦХАН ЖИШЭЭ САНУУЛАХАД УЦС – ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЯАЖ ГАЦААЖ ИРЭВ .ҮҮЛЭН ЧӨЛӨӨНИЙ НАР ШИГ ОЛДСОН ТУСГААР ТОГТНОЛОО ХАЙРЛАЖ ДОТРОО БОДОЛТОЙ ДОРОО СУУРЬТАЙ ГАДААД БОДЛОГОДОО НЭГДМЭЛ БАЙЦГААХ ЮМ ШҮҮ ! МОНГОЛЧУУДАА !

Avatar

МОНГОЛ 2020-06-22 103.229.122.56

АХ АХ ГЭЭД ҮХЧИХ ГЭЭД БАЙДАГ УЛСАД ХЭЛЭХЭД СССР ГҮРЭН НУРАН БУТРААД 30 ЖИЛ ЖИЛ БОЛЖ БАЙНА! ХААНТ ОРОСЫН ҮЕИЙН ДЭЭРЭНГҮЙ КОЛОНИЧЛОХ БОДЛОГО НЬ ШИНЭ ОРОСТ УЛАМЖЛАГДАН ҮЛДСЭН ! ШИНЭ ОРОС КРЕМЛИЙН БОДЛОГО ТУСГААР МОНГОЛ УЛСЫГ ХӨГЖИЛ ЦЭЦЭГЛЭСЭН ЭРЧИМ ХҮЧИНИЙ ХАРААИ БУС БАЙХЫГ ТЭВЧИХГҮЙ ЭЛДВЭЭР СААД ТОТГОР БОЛЖ БУЙ ЗАХЫН ЖИШЭЭ УЦС – Н АСУУДАЛ !!! ДОРОО СУУРЬТАЙ ДОТРОО БОДОЛТОЙ БАЙНА ШҮҮ МОНГОЛЧУУД АА !

Avatar

Зочин 2020-06-22 202.55.188.38

Оросууд угийн жаахан бүдээлэгдүү, хээгүй хүмүүс шүү дээ. Үнэн үгээ шулуухан хэлчихдэг, хар муу санаагүй ард түмэн. Манай ТВ-ийнхэнд дургүйцсэн гэдгээ ил тодоор, нууж хаах юмгүй илэрхийлж. Хэн ч гэсэн уурласан бол сайхан үг хэлэхгүй шүү дээ. Яагаад шууд дамжуулж болдоггүй юм бэ! Сайхан үйл явдал болох гэж байхад.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж