Яг үнэндээ хэн "тэмээ гэхээр ямаа" гэв

Хуучирсан мэдээ: 2020.06.22-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Яг үнэндээ хэн "тэмээ гэхээр ямаа" гэв

Яг үнэндээ хэн "тэмээ гэхээр ямаа" гэв

Зургадугаар сарын 24-нд УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалттай. Мөн энэ өдөр хойд хөрш оросууд коронавирусийн улмаас хойшлуулсан Ялалтын парадаа хийнэ. Энэ жил ЗХУ фашистын Германыг ялсны 75 жилийн ой тохиож байгаа юм. Уг парадад дэлхийн 12 орон цэргийн төлөөллөө илгээж, Оросын ард түмний их баярыг хуваалцаж байгаагийн нэг нь Монгол.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн Бямба гаригт ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтэй утсаар ярьж Ялалтын баярын мэнд хүргэнгээ Монголд парламентын сонгууль давхцаж буй учраас биечлэн очиж оролцож чадахгүйгээ илэрхийлжээ.

ОХУ-д коронавирусийн тархалт сарын өмнөхтэй харьцуулахад саарч байгаа ч шинэ тохиолдлын тоо 10 мянга хүрч байсантай харьцуулахад 2-3 мянгаар буурч, 7-8 мянга хавьцаа бүртгэгдэж байна. Ялангуяа Москва хотод хатуу хорионы дэглэмийн хүчинд халдварыг тогтоон бариад байгаа бөгөөд шинэ тохиолдлууд бусад бүс нутагт өндөр хэвээр байна. Тийм ч учраас Ялалтын парадаа товлосон хугацаандаа хийхээр бэлтгэл ажил ид хийгдэж байна. Зургадугаар сарын 24-ний өдрийг оросууд тохиолдлоор сонгоогүй юм. 1945 оны зургадугаар сарын 24-нд Москва хотноо фашистын Германыг ялсны анхны парадыг Улаан талбайд хийж байсан юм. Харин дараа жилээс нь дайнд ялагдсанаа хүлээн зөвшөөрч бууж өгсөн тавдугаар сарын 9-ний өдрийг Ялалтын баяр болгон өнөөг болтол тэмдэглэж байгаа юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга утсаар мэндчилгээ дэвшүүлсэн мэдээтэй давхцан Улаанбаатар дахь ОХУ-ын ЭСЯ албан ёсны цахим хуудсаараа дамжуулан нэгэн мэдэгдлийг түгээжээ. Улаан талбайд болох Ялалтын парадыг МҮОНТВ зургадугаар сарын 24-ний өдөр шууд нэвтрүүлэх хүсэлт тавьж, түүнийг нь Оросын талаас нь зөвшөөрсөн байтал МҮОНТВ-ийн Захирлуудын зөвлөл дамжуулахгүй байх шийдвэрийг гаргасанд дургүйцсэнээ уг мэдэгдэлд дурджээ.

Хоёр улсын байгууллага хоорондын харилцааны янз янзын төвөгтэй асуудал гарч болно, зөрөлдөж ч болно. Гагцхүү ийм асуудлыг хоёр улсын дипломат харилцаа, соёлын хүрээнд шийдэх учиртай. Харин Оросын ЭСЯ-ны уг мэдэгдлийг үзэхэд үг хэллэг, утга санааны хувьд басамжилсан, ихэрхсэн өнгө аяс шингэжээ. Аливаа улсын ЭСЯ-ны мэдэгдэл гэдэг бол тухайн улсын байр суурь. 1990 оноос хойш бүдгэрсээр бүдгэрсээр байсан Монгол-Оросын харилцаа сүүлийн жилүүдэд эргэн сэргэж байгааг гадаад харилцаа судлаачид мэднэ, энэ нь Ерөнхийлөгч Х.Баттулга сонгогдсоноос хойш гэдгийг ч мэднэ. Ялангуяа эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргах, том төсөлд хамтрах чиглэлд яригдаж буй зүйлүүд байгааг монголчууд мэднэ.

Хойд талдаа ОХУ, өмнө талдаа БНХАУ гэсэн хоёрхон хөрштэй Монголын хувьд хойр хөрштэйгөө харицлаагаа тэнцвэржүүлэх, аль нэгийг нь хэт дөвийлгөхгүй байх бодлоготой. Харилцаа сайжирч байна гэдэг нь 1990 оноос өмнөх нөхцөл байдал эргээд ирсэн гэсэн үг биш.

ОХУ-ын ЭСЯ-ны мэдэгдлийг бүрэн эхээр хүргэхээс өмнө уг мэдэгдэлд дурдсан “В огороде- бузина, а в Киеве- дядька” гэдэг үгийг тайлбарлах хэрэгтэй. Энэ нь хоорондоо огт хамаагүй зүйлсийг холбож ярих, утга логикийн холбоогүй зүйлсийг ярихад хэрэглэгддэг хэлц үг. Монголоор “тэмээ гэхээр ямаа гэв” гэдэгтэй адилтгаж болох юм. Яг үнэндээ хэн нь тэмээ гэхээр ямаа гэв.

Уг мэдэгдлийг монгол, орос хэл дээр бүрэн эхээр нь дор нийтлэв.

МОНГОЛООР: 

“В огороде бузина, а в Киеве дядька” буюу МҮОНРТ-ийн Захирлуудын зөвлөлийн шийдвэрт гайхшран тэмдэглэх нь

Орос хэлийг сайн ойлгодог хүн бүхэнд ойлгомжтой энэхүү хэллэг нь өчигдөр дараалан цацагдсан хоёр мэдээний дараа Орос, Монгол бидний хэдэн найз нарын ихэнхийн толгойд нэгэн зэрэг орж ирсэн билээ.

Эхнийх нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга их хурлын сонгуулийн улмаас Москва дахь Ялалтын цэргийн парадад өөрийн биеэр оролцохоос татгалзсан ч монгол цэргийн албан хаагчид Улаан талбайгаар ёслолын маршаар алхална гэдгийг нотлохоор Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинтай утсаар ярьсан тухай мэдээ байв. Энэ нь тун ойлгомжтой шийдвэр юм.

Сонгууль мэт аливаа улс орны хувьд амин чухал цаг мөчид төрийн тэргүүн нь нийслэл хотдоо үлдэхгүй бол болохгүй.

Нөгөө талаас Москва дахь Ялалтын парадад монгол цэргүүд оролцож буй нь найрсаг хөрш хоёр орны хувь заяаг тодорхойлох Ялалтын түүхэн ач холбогдлыг, мөн хамтын Ялалтад монголчуудын оруулсан асар их хувь нэмрийг Оросын болон Монголын ард түмэн хүлээн зөвшөөрч байгааг билэгшээх явдал билээ.

Харин удаахь мэдээ нь бидний хэдэн найз нарт яг эсрэг сэтгэгдэлийг төрүүлэв. Монголын үндэсний олон нийтийн радио телевиз (МҮОНРТ)-ийн Захирлуудын зөвлөл нь зургадугаар сарын 24-ний өдөр Москва хотын Улаан талбайгаар алхан өнгөрөх Ялалтын парадыг үнэ төлбөргүйгээр шууд дамжуулах эрхийг авахаар хөөцөлдөж байгаад, тэгээд, мэдээжийн хэрэг, тэр эрхээ авч чадсныхаа дараа Ялалтын парадыг шууд дамжуулах төлөвлөгөөнөөсөө татгалзав. Яагаад ч юм тэд ийнхүү шууд дамжуулалт нь Монголын сонгогчдын саналд нөлөөлж болзошгүй хэмээн үзжээ. Ийм сонин шалтгаар шууд дамжуулалтаас татгалзсан нь биднийг мөрөө хавчихад л хүргэсэн.

Монголын олон нийтийн дунд Орос Улс ийм их нөлөөтэй байдаг хэмээн үзэж буйгаа тус телевизийн Захирлуудын зөвлөл шууд бусаар илэрхийлж байгаа нь бидний хувьд туйлын таатай байгаа ч тус шийдвэрийн шалтгааныг өнгөц шинжье гэсэн ч оновчтой мэт санагдахгүй байна. Та төсөөлөөд үз дээ! Үдээс хойш 15-16 цагийн хооронд дамжуулах Ялалтын парадыг үзчихээд, монгол цэргүүд Улаан талбайгаар хэрхэн алхаж байгааг шагшан магтчихаад, хэний төлөө саналаа өгөхөө тодорхой шийдээгүй, эсвэл эргэлзсээр байгаа иргэд саналаа өгөхөөр гэрээсээ гарлаа. Тэгээд тэд хэний төлөө саналаа өгнө гэж? Ийнхүү эргэцүүлэхээр Зөвлөл нь лав сонгууль бодож ийнхүү шийдвэр гаргаагүй нь шууд ойлгомжтой болж байна.

Манай хамтын Ялалтад хувь нэмрээ оруулсан Монголын ард түмэн тэр үед МАН-ынхан, АН-ынхан, МАХН-ынхан хэмээн хуваагддаггүй байсан юм шүү. Тухайн үед Монголын ард түмнийг Монголын одоогийн бүх улс төрийн хүчин, нэн түрүүнд МАН-ын удам үндэс нам болох Монгол Ардын Хувьсгалт Нам удирдаж явсан. Бидний мэдэж байгаагаар орчин үеийн аливаа улс төрийн нам нь хамтын Ялалтыг "хувьчлах" гэсэн оролдлого хийж байгаагүй, өдгөө ч тийм хичээл зүтгэл гаргаагүй байна. 2014 онд Монгол Улсын Ардчилсан намаас "төрсөн" Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нацист Германыг болон түүний дагуулуудыг бут цохиход Зөвлөлтийн цэргийн холбоотнуудын нийт тусламжид БНМАУ-ын оруулсан хувь нэмрийг илтгэх архивын дэлгэрэнгүй мэдээллийг ил болгосон нь үүнийг нотлоно. Ноён Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгч байх хугацаанд Монголын ард түмэн Берлин хүрсэн монгол морьдод зориулсан "Ялалтад тэмүүлсэн морь" хөшөөг Москва хотын Хүндэтгэлийн дэнж дээр байрлуулахаар Оросын ард түмэнд бэлэглэсэн. Мөн тэр үед монгол цэргүүд анх удаа Ялалтын 70 жилийн ойн цэргийн парадад оролцсон. Ц.Элбэгдорж ч, сонгуулийн биш 2019 онд Халх гол дээр байгуулсан манай хамтын Ялалтыг мөнхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан Х.Баттулга Ерөнхийлөгч ч Ялалтад оруулсан монгол түмний хувь нэмрийг өөрийн намын ач тус болгон хувьчлахыг хэзээ ч оролдож байгаагүй. Улс төрийн өөр хүчнээс гаралтай тэдний өмнөх Ерөнхийлөгчид ч гэсэн ийнхүү оролдлогыг хийж байгаагүй юм шүү. Төрийн түшмэлийн өргөн сэтгэлгээтэй Монгол Улсын бүх Ерөнхийлөгчдийн санаанд иймэрхүү сонин санаа бодол төрөө ч үгүй гэж бодож байна.

Парадыг шууд дамжуулснаар сонгогчдын саналд ноцтой нөлөөлж, МАН-д, АН-д, эсвэл МАХН-д давуу тал олгоно гэдэгт итгэхэд бэрх байна. Эсвэл хэргийн учир шалтгаан нь огт өөр зүйлд оршиж байна уу?!

Дэлхий даяар Орос улсыг өөрсдийн сонгуульд хөндлөнгөөс нөлөөлсөн, оролцсон хэмээн буруутгах кампанит ажиллагааг өрнүүлж байгаа ба түүндээ МҮОНРТ-ийн Зөвлөлийг хүчээн татан оруулав уу, эсвэл Зөвлөл нь уг ажиллагаанд санаандгүй нэгдэв үү? Улаанбаатар дахь барууны орнуудын дипломат төлөөлөгчийн газруудаас томилогдсон сонгуулийн ажиглагчид нь төв рүүгээ болон ЕАБХАБ-ын Ардчилсан институт, хүний эрхийн газарт: «Сонголтоо эцэслэн тодорхойлоогүй сонгогчдын хэсэгт Оросын талаас хор хөнөөлтэйгээр нөлөөлөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор улс орны томоохон телевизийн компанийн Зөвлөл нь парламентын сонгуулийн үеэр Москва хотноо болсон цэргийн парадыг шууд дамжуулахаас татгалзсан» хэмээн мэдээлэх таатай завшааныг ашиглахгүй өнгөрч чадахгүй нь ойлгомжтой. Энэхүү тайлбар нь ганц сул талтай. Учир нь Ерөнхийлөгч В.В.Путин Ялалтын 75 жилийн ойд зориулсан парадыг 1945 оны зургадугаар сарын 24-ний өдөр болсон анхны Ялалтын парадтай уялдуулан, үе дамжсан холбоосыг онцлохоор тус өдрийг сонгосон болохоос Монгол Улсад болох сонгуультай давхцуулъя гэж болоогүй л байх. Барууны манай түншүүд болон МҮОНРТ-ийн Захирлуудын зөвлөл нь үүнийг сайн ойлгож, мэдэж байгаа учир Зөвлөлийн шийдвэрийг гадныхны хуйвалдаан, нууц явуулгааас үүдсэн хэмээн тайлбарлах оролдлого ч бүтэлгүйтэх юм байна.

Эцсийн эцэст бид Улаанбаатар хотод тогтоод буй хэт халуун цаг агаарын улмаас, мөн маш эрчимтэй ажилласнаас тус телевизийн удирдлагуудын саруул ухаан нь түр балартаж гэсэн дүгнэлтэд хүрлээ. Үүнээс болоод л ийм сонин шийдвэр гаргасан байх. Агаарын температур буурч, олон жилийн дундаж үзүүлэлтэд эргэж очиход МҮОНРТ-ийн найз нар маань эрүүл саруул оюун ухааны замдаа эргэн орно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэе.

Тэртэй тэрэнгүй орчин үеийн технологи өндөр хөгжсөн өнөө үед Ялалтын парадыг үзэх сонирхолтой хэн бүхэн Оросын Нэгдүгээр сувгийн шууд дамжуулалтыг https://www.1tv.ru/ сайтаас болон Элчин сайдын яамны нийгмийн сүлжээнүүд дэх хуудаснуудад байрлуулсан эх сурвалжуудаас олоод харчихаж чадна. Дамжуулалт зургадугаар сарын 24-ний өдөр Улаанбаатарын цагаар 15:00 цагт (Москвагийн цагаар 10:00 цагт) эхэлнэ.

Оросын Элчин сайдын яамны ажиглагчид

ОРОСООР: 

“В огороде – бузина, а в Киеве – дядька” или недоуменные заметки «на полях» решения Совета директоров МНОРТ

Именно эта, понятная всем хорошо знающим русский язык, поговорка пришла вчера на ум солидной российско-монгольской компании друзей, когда одно за другим поступили два сообщения.

Первое – о состоявшемся телефонном разговоре между президентами В.В.Путиным и Х.Баттулгой в связи с решением монгольского лидера воздержаться из-за парламентских выборов от личного присутствия на Параде Победы в Москве, но подтвердить непременное участие монгольского воинского контингента в торжественном марше по Красной площади. Решение абсолютно понятное. В такие ответственные моменты в жизни любого государства, как выборы, «первое лицо» страны не могло не остаться в своей столице. А вот прохождение парадом монгольских воинов в Москве как нельзя лучше символизирует обоюдное признание российским и монгольским народами огромного исторического значения Победы в судьбах двух соседних дружественных государств, а также большого вклада всей Монголии – от мала до велика – в общую Победу.

Второе известие вызвало у нашей компании прямо противоположную реакцию. Совет директоров Монгольского национального общественного радио и телевидения (МНОРТ), добивавшийся и, конечно, получивший право на бесплатную трансляцию в прямом эфире 24 июня с.г. Парада Победы в Москве, отказался от этого намерения. Мол, такая трансляция может оказать влияние на результаты голосования монгольских избирателей. Вот эта мотивировка и заставила всех нас недоуменно пожать плечами.

Приятно, конечно, такое косвенное подтверждение Советом директоров телекомпании популярности России у монгольской общественности. Однако мотив его решения не выдерживает никакого даже самого поверхностного анализа. Только представьте себе картину! Посмотрев с 15:00 до 16:00 второй половины дня на Парад, особенно на отличный строй монгольских воинов, даже не определившиеся либо колебавшиеся избиратели дружно потянулись голосовать. А за кого, спрашивается? Как только задаешь этот вопрос, сразу понятно, что Совет руководствовался какими угодно, но только не электоральными соображениями.

Вклад в общую Победу внес весь монгольский народ, который не делился на «народников», «демократов» либо «революционеров». Руководила им МНРП, предшественница, в общем-то, всех основных нынешних политических сил Монголии, прежде всего МНП. Насколько нам известно, ни одна из них не пыталась и не пытается «приватизировать» Победу. Лучше всего об этом говорит факт раскрытия в 2014 году президентом-демократом Ц.Элбэгдоржем на основе архивных материалов деталей вклада МНР в помощь советским союзникам в разгроме нацистской Германии и ее сателлитов. В бытность господина Ц.Элбэгдоржа главой государства монгольская общественность также подарила России для установки на Поклонной горе г. Москвы монумент монгольскому коню, дошедшему до Берлина, монгольские воины впервые за время существования новой Монголии и новой России прошли парадом по Красной площади к 70-летию Победы. Ни господин Ц.Элбэгдорж, ни господин Х.Баттулга, сделавший очень много для увековечивания общей нашей Победы на Халхин-Годе в прошлом, 2019, вовсе не электоральном, году, никогда не пытались присвоить вклад Монголии в Победу для своей партии. Но никогда этого не делали и их предшественники, выходцы из других политических сил страны. Думается, у людей с государственным умом, подобных всем монгольским президентам, этого и в мыслях не могло быть.

В общем довольно трудно представить себе какое-либо серьезное влияние трансляции Парада на настроения избирателей в пользу МНП, ДП или МНРП. Однако может быть, не в этом дело?! Быть может, Совет директоров МНОРТ невольно включился, либо его «включили» в целую кампанию по обвинению России во вмешательстве в выборы чуть ли не по всему миру? Ведь наблюдатели от западных посольств в Улан-Баторе наверняка не пройдут мимо возможности доложить своим столицам и заодно в БДИПЧ ОБСЕ, что, «опасаясь зловредного влияния России на неопределившуюся часть монгольских избирателей, Совет директоров крупнейшего монгольского телевидения решил в связи с совпадением даты выборов в стране с днем Парада в Москве отменить его трансляцию». «Загвоздка» во всей этой версии в одном. В.В.Путин выбрал дату Парада, чтобы подчеркнуть преемственность торжеств в ознаменование 75-летия Победы с первым Парадом Победы, состоявшимся 24 июня 1945 года, явно не из-за выборов в Монголии. И, разумеется, об этом знают западные наши коллеги и Совет директоров МНОРТ. Словом, и конспирологический вариант объяснения решения Совета не проходит.

В заключение наша веселая компания пришла к единому мнению. Жара и напряженная работа привели к временной аберрации зрения у коллег из телевещательной компании. Это и породило их крайне странное постановление. Надеемся, нормализация погоды, ее возвращение к привычным параметрам вернут и наших друзей из MNB на путь здравомыслия.

В любом случае, современные технологии, к счастью, позволяют всем желающим посмотреть трансляцию Первого канала напрямую (https://www.1tv.ru/) или на ресурсах, которые будут размещены на всех аккаунтах Посольства в соцсетях. Показ начнется 24 июня в 15:00 часов по Улан-Батору (в 10:00 утра по московскому времени).

Наблюдатели от Посольства России

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
4
ЗөвЗөв
3
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж