Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ болно

Хуучирсан мэдээ: 2016.01.02-нд нийтлэгдсэн

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ болно

Монголын чөлөөт бөхийн холбооноос энэ сард болох тэмцээний хуваарийг танилцуулж байна. Энэ сард Улаанбаатар хотноо "Буянт-Ухаа" спортын ордонд насанд хүрэгчдийн УАШТ болно. Мөн энэ сарын сүүлээр Бразил улсын Рио Де Жанейро хотод Олимпийн наадмын өмнөх сорилго тэмцээн болох юм байна. Ингээд тэмцээний хуваарийг танилцуулья.


Чөлөөт бөхийн нэгдүгээр сард болох тэмцээний хуваарь:

1. Насанд хүрэгчдийн УАШТ /эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх/ Улаанбаатар хот, Нэгдүгээр сарын 8-10

2. Тахтийн цомын төлөө уламжлалт олон улсын тэмцээн /эрэгтэй чөлөөт бөх/ Иран улсын Тегеран хот, Нэгдүгээр сарын 14-15

3. Дейв Шульцийн нэрэмжит уламжлалт олон улсын тэмцээн /гурван төрлөөр/ АНУ-ын Колорадо-Спрингс хот, Нэгдүгээр сарын 27-30

4. И.Ярыгиний нэрэмжит олон улсын “Голден Гран-При” тэмцээн /эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх/ ОХУ-ын Красноярск хот, Нэгдүгээр сарын 28-Хоёрдугаар сарын 1

5. “Гран-При” олон улсын тэмцээн /гурван төрлөөр/ Франц улсын Париж хот, Нэгдүгээр сарын 29-31

6. Олимпийн наадмын өмнөх сорилго тэмцээн /гурван төрлөөр/ Бразил улсын Рио-де”Жанейро хот, Нэгдүгээр сарын 30-31

МЧБХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж