Баримтаа авч сугалаанд оролцоорой | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Баримтаа авч сугалаанд оролцоорой

Хуучирсан мэдээ: 2016.01.02-нд нийтлэгдсэн

Баримтаа авч сугалаанд оролцоорой

Энэ сарын 1-ний өдрөөс хэрэгжин эхэлж буй Нэмэгдсэн өртгийн албан татвар/НӨАТ/-ын хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан өнөөдөр Татварын ерөнхий газраас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Шинэчлэн батлагдсан НӨАТ-ын хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан НӨАТ-ын хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасны дагуу татвар төлөгч урамшуулалд хамрагдах юм. НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найруулгын дагуу худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэн, ААН байгууллагууд нь худалдан авагч нартаа татварын нэгдсэн системээр баталгаажсан сугалаа бүхий баримтыг худалдан авагчиддаа хэвлэж өгөх мөн Татварын ерөнхий хуулийн 18.1.8-д зааснаар Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин хэрэглэх үүрэгтэй.

Иргэдийн хувьд хамгийн эхлээд www.ebarimt.mn сайтад нэвтэрч хэрэглэгчээр бүртгүүлэн хувийн дугаартай болно. Бараа үйлчилгээ худалдан авч буй хувь хүн/иргэн/ та энэхүү баримтаа авч өөрийн нэр дээр бүртгүүлснээр төрөөс олгож байгаа НӨАТ-ын 20 хүртэл хувийн буцаалт болон сар бүр зохион байгуулагдах сугалаат урамшуулалд оролцож, 100 сая хүртэл төгрөгийг хожих боломжтой болох юм.

Өчигдрөөс эхлээд “Петровис” ШТС, “Сод Монгол” ШТС, “Номин” сүлжээ дэлгүүр, “Макс” хүнс, “Скай” худалдааны төв, БОСА сүлжээ дэлгүүр зэрэг газруудаас сугалаатай баримт хэвлэж эхэлсэн байна.

Ингээд Татварын ерөнхий газрын татвар төлөвлөлтөд үйлчлэх газрын дарга С.Орхоноос зарим зүйлийг тодрууллаа.

-Шинэчлэн батлагдсан НӨАТ-ын хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан иргэдээс ямар асуулт түлхүү ирж байна вэ?

-2015 оны долдугаар сарын 9-ний өдөр УИХ-аар баталсан НӨАТ-ын тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэллээ. Иргэд хамгийн түрүүн www.ebarimt.mn сайт руу орж бүртгүүлэх юм. Тухайн сайт руу оролгүй лавлах 1800-1288 дугаарын утас руу холбогдох тохиолдол их гарч байна. Бүх зааварчилгаа цахим хуудас дээр байгаа. Зааврын дагуу та тасалбарын дугаарыг оруулсны дараа систем дээр бүртгэгдээд хоёр хувийн буцаан авах худалт хийгдэнэ. Сугалаанд орсон өдөр та ялах юм бол автоматаар таны урамшуулал таны дансанд шууд орох юм. Бага дүнтэй гүйлгээг автоматаар дансанд хийх учраас иргэд цахим сайтыг ашиглах шаардлагатай болж байгаа. Мөн иргэдээс QR кодтой хэсгийг асууж байна. Бүх аж ахуйн нэгжүүд QR кодтой баримтыг өгөх үүрэгтэй. Энэ нь өөрөө татварын албан ёсны баталгаажуулалт болж байгаа.

Иргэд хамгийн түрүүн www.ebarimt.mn сайт руу орж бүртгүүлэх юм. Бүх аж ахуйн нэгжүүд QR кодтой баримтыг өгөх үүрэгтэй. Энэ нь өөрөө татварын албан ёсны баталгаажуулалт болж байгаа. Сугалааны тухайд сард 2-3 удаа явагдах ба нэг сугалаагаар гурван удаа оролцох боломжтой. Эхний сугалаа 1.1-10-ны хоорондох сугалаагаар 1.17-ны өдөр явагдана.

-Зарим газруудад сугалаатай баримт олгохгүй байна гэсэн гомдол ирсэн байна. Одоогоор ямар газруудаас гомдол ирсэн бэ?

Татварын 1800-1288 дугаарын утсанд хэрэглэгчдээс гомдол маш ихээр ирсээр байна. Одоогоор “Сансар” сүлжээ дэлгүүр, “Хүрмэн” эмийн сан, “Замбала” дэлгүүр, “Магнай трэйд” ШТС, Миний дэлгүүр, Pizza Hut, “Orange” супермаркет, Хүнсний 4-р дэлгүүр зэрэг газрууд иргэдэд сугалаатай баримт олгохгүй байна гэсэн гомдол бүртгэгдсэн. Гомдлын дагуу ирэх ажлын өдрөөс эхлэн хуулийн дагуу Татварын байцаагчид арга хэмжээ авч эхэлнэ. Энд бас нэгэн жишээ дурдмаар байна. Өчигдөр “Everyday” сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлсэн иргэн гарахдаа өөрийнхөө баримтаа хогийн сав руу хийсэн тохиолдол гарлаа. Хэдийгээр QR код байхгүй ч гэсэн сугалааны дугаар байгаа бол албан ёсоор бүртгэгдэж байгааг хэлмээр байна. Баримт өгөхгүй, алдаатай зөрүүтэй баримт олгож байгаа асуудал байх юм бол 1800-1288 утсанд хэлж, гомдлоо барагдуулах бүрэн боломжтой.

-Аж ахуйн нэгж байгуулага бүрэн холбогдсон уу? Сугалаа хэдний өдрөөс эхлэх вэ?

НӨАТ-ын суутган төлөгч 30 мянган ААН, иргэд байгаа. Одоогоор 3500 аж, ахуйн нэгж холбогдсон. Бүгд холбогдох ёстой. Зах худалдааны төвд лангуугаар бизнес хийж байгаа иргэдийг бүртгэлжүүлэх ажил 1 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хийгдэнэ. Тэгэхээр 1.15-ны өдрөөс эхлэн зах, худалдааны төвөөр сугалаатай баримт олгогдоно. Сугалааны тухайд сард 2-3 удаа явагдах ба нэг сугалаагаар гурван удаа оролцох боломжтой. Эхний сугалаа 1.1-10-ны хоорондох сугалаагаар 1.17-ны өдөр сугалаанд оролцоно. Мөн 1.10-20-ны өдрүүдийн/1.01-20/ баримтаар 1 сарын сүүлийн долоо хоногт сугалаанд оролцох боломжтой. 3, 4, 5-р саруудад сард хоёр удаа сугалааг зохион байгуулахаар хуваарь гарсан байгаа.

Ч.БОЛОРЧУЛУУН

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-01-02 59.153.114.229

ЗӨВ ШҮҮ

bayar 2016-01-02 202.170.71.91

Ene IQ, shugaman barcode -iig ni khaanaas avah yum be?

хяналт 2016-01-02 202.72.245.252

иргэн Цэцэгмаа ямар эх үүсвэрээр ийм худалдан авалт хийчив. Орлого нь хаана байна гээд л дансыг нь үзнэ дээ. Хэхэхэ. Давхар иргэдээ хянах арга. Жилд 4 саяын худалдан авалт хийхэд 80,0 мянган төгрөг буцааж авна.

Зочин 2016-01-02 202.9.40.184

Зайсан явах замд байдаг Оргил дэлгүүр, Энхтайваны гүүрний баруун урд байрлах Петровисын шатахуун түгээх газрууд тэр шинэчилсэн баримтыг өгөхгүй л байна лээ.

boloroo 2016-01-02 202.9.40.83

1 sariin 1 nd Songino hairhan dvvrgiin 21 horoolold bdag Minii delgvvr engiin tasalbar ogch bsan. Hohoj avch boloh bolov uu

irgen 2016-01-02 27.231.93.55

Taiwand ene argiig heregledeg

зочин 2016-01-02 150.129.140.87

НӨАТ-ын 20 хүртэл хувийн буцаалт биш 2 хувь биз дээ буруу мэдээлэл их байх юм

Зочин 2016-01-02 203.194.114.29

Зах зээлд орсноос хойш НӨАТ-д төлсөн тэр их мөнгө хэний халаасанл орсон бэ? Энэ 3 нөхөр үү? Тэгвэл 3ууланг нь Сүийн талбайд боовноос дүүжилж ***** хэрэгтэй.

Зочин 2016-01-02 59.153.114.253

Энэ бол чамайг хэдэн төгрөг төлж амьдардаг, хэдэн төгрөг татвараас нуудаг, хэдэн төгрөгөөр жаалж байгааг чинь ил болгох капиталист арга. Баруун европ энэ аргыг хэрэглэхээ хэдийнээ больсон. Хэн тэгж хамаг юмаа бүртгүүлж хамаг хармаагаа онгичуулахыг хүсэх билээ. Чи дараа нь худлаа хэллээч баригдана. Учир нь чиний худалдан авсан бүх зүйлийн талон байгаа юм чинь. Чи гарцаагүй татвар төлөх болно

bi 2016-01-02 103.57.95.218

jijig delguur restoranaar uilchluulsen bilee yah vee

asfasdfas 2016-01-02 64.229.4.106

amidralaas tasarhai huuli batlah ni 76-n hiideg ajil tedniig songoson ni ta buhnii gavya

bi 2016-01-02 112.72.12.14

hun buhen interneted orood terniig bugluud suuh bolomj bhgui shdee. jishee ni hogshchuul yah ym be tsahim heregledggui humuus yah ym shal teneg ym hj bh ym. manai aaw eej ah egch gd 5-6 hun ogt tsahim heregledeggui dundjaas deesh nasnii humuus yah ym bolj b.a

WAVY 2016-01-02 202.131.226.243

Чадахгүй бол хохь чинь. Малаа хариулаад явж бай.

Зочин 2016-01-02 203.194.114.207

Енеегийн татварын газарт олигтой толгойтой хун байхгуй шуу дээ. Ядаж л 10 жилийн шалгалтыг давах чадвартай хун харагддаггуй. 00-ын уурнууд л байсан хумуус албан тушаал авсан харагддаг.

Зочин 2016-01-02 203.194.114.207

НЕТ гэдэг бол зугээр л дээрэм. 1960-аад онд францууд тесев бурдуулэх гэж гаргасан. Хэрвээ л буцаагаад олгох юм бол НЕТ гаргах хэрэг байгаа юм уу!!!. Наад хэдэн цаасыг чинь цуглуулаад суух хун байхгуй. Тэгэхээр энэ чинь дээрэм. Дээрэм гэдгээ европууд ойлгоод больсон шуу дээ.

Зочин 2016-01-02 178.162.216.39

yaduu geed ad uzchih yum bn l daa uuniigee odoo soel moel gej omoorch ogno doo amidral medehgui amitad toroor togloj ogch bn daa ingeed nulimaad suugaad bh uu

Зочин 2016-01-02 150.129.142.111

iim hog hiihee boliochee ah aa

zochin 2016-01-02 203.91.115.44

uchigdur petrowisoos 20.000-d benzin awaad talonoo awiya gsn chin zvgeer l neg zarlagiin padaan bichij ugch bn lee shd svhbaatar aimgiin salbaraas ni awsan

Зочин 2016-01-02 202.9.40.167

Ard tymniig sugalaachin bolgochixiin bainaldaa

Zochin. 2016-01-02 122.201.31.82

Buh baraanii une nemegdene.2 huviig butsaaj avah bish 8 huviig nemj karmaanaasaa tolno.Yu l bolood bna daa.

Зочин 2016-01-02 202.21.106.145

Бүх аж ахуйн нэгж хамрагдахгүй бол монополь газруудын баримт эргэх болоод байна шүү дээ.

Miigaa 2016-01-02 103.26.195.158

iim gazraar uilchluuleh ym bol mungu doroo duusna bizdee. Hyamd gazraas zarim neg ym avlaa gehed barimt ogohgui. Hunsnii zahad barimt olgohgui. Er n yu hiigeed bnadaa. Oilgomjtoi bolgohgui zovhon tatvaraas zugataasan humuusee barih gej l iim ym hiij baigaa haragdaad bna. Ihenh n unee nemne dee ta nar!

hi 2016-01-02 122.201.31.198

gegeenten tsogtsolboriin kinoteatr bolon orgil hydaldaanii tuviin togloomiin gazar barimt uguhgui bn lee

hi 2016-01-02 122.201.31.198

gegeenten tsogtsolboriin kinoteatr bolon orgil hydaldaanii tuviin togloomiin gazar barimt uguhgui bn lee

hi 2016-01-02 122.201.31.198

gegeenten tsogtsolboriin kinoteatr bolon orgil hydaldaanii tuviin togloomiin gazar barimt uguhgui bn lee

hi 2016-01-02 122.201.31.198

gegeenten tsogtsolboriin kinoteatr bolon orgil hydaldaanii tuviin togloomiin gazar barimt uguhgui bn lee

hi 2016-01-02 122.201.31.198

gegeenten tsogtsolboriin kinoteatr bolon orgil hydaldaanii tuviin togloomiin gazar barimt uguhgui bn lee

Шартсан царайтай дуракууд 2016-01-02 202.9.41.195

дуракууд

zochin 2016-01-02 202.126.91.176

bvrtgvvleh geheer hubiin kod n haana haragdah ym be

Зочин 2016-01-02 112.72.11.123

Buun ajil bolgoh yumaa

Зочин 2016-01-02 103.57.92.118

barimt geed surhii avsan chin iim dugaargyi bna sh dee yah ve