Өсвөрийн сэлэмчдийн өрсөлдөөн болно

Хуучирсан мэдээ: 2016.01.02-нд нийтлэгдсэн

Өсвөрийн сэлэмчдийн өрсөлдөөн болно

Монголын туялзуур сэлэмний холбооноос 2016 онд зохион байгуулах дотоод болон гадаадад болох тэмцээний хуваарийг гаргажээ. Тус холбооны энэ оны анхны тэмцээн 1 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд өсвөр, залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнээр эхлэх юм байна. Мөн энэ онд манай улсад анх удаа "Mongolian Open" олон улсын анхдугаар тэмцээнийг зохион байгуулахаар болжээ.

Гадаадад болох олон улсын тэмцээнийг өсвөрийн сэлэмчид хагалах юм байна. Арабын нэгдсэн Эмират улсад өсвөр, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 20-29-ний өдрүүдэд болох хуваарьтай аж.

Ингээд дотоод, гадаадад болох тэмцээний хуваарийг танилцуулья:

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж