Тойм: Хуулийг гажуудуулж, өрсөлдөгчөө торны цаана суулгадаг тактикаа давтав | News.MN

Тойм: Хуулийг гажуудуулж, өрсөлдөгчөө торны цаана суулгадаг тактикаа давтав

Тойм: Хуулийг гажуудуулж, өрсөлдөгчөө торны цаана суулгадаг тактикаа давтав

Тойм: Хуулийг гажуудуулж, өрсөлдөгчөө торны цаана суулгадаг тактикаа давтав

"Ньюс" агентлаг өнгөрч буй долоо хоногт улс оронд болж өнгөрсөн онцлох үйл явдлуудын тоймыг хүргэж байна.

УИХ-ын сонгуулийн сурталчилгааны хугацаа маргааш дуусч, санал хураалт эхлэхэд хоёрхон хоног үлдээд байна. Түүнээс өмнө эрх мэдэлтнүүд өрсөлдөгчдөө хорьж саатуулан, ардчиллын үнэт зарчмуудыг гажуудуулан, Үндсэн хуулиар олгогдсон, иргэний сонгох, сонгогдох эрхэнд маш бүдүүлгээр халддаг тактикаа дахин давтлаа.

УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрог буюу Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч Н.Номтойбаярыг өнгөрсөн тавдугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ШШГЕГ-ын харъяа урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулахдаа хэд хэдэн хуулийн зүйл заалтыг ноцтойгоор зөрчсөнийг өмгөөлөгч нар нь мэдээлж, эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа юм.

Өнгөрсөн Лхагва гариг (2020.06.17)-т шүүгдэгч Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж өнгөрсөн. Шүүгдэгч Н.Номтойбаярын өмгөөлөгч Х.Базаррагчаа Дорноговь аймагт сонгуулийн ажилтай гэх шалтгаанаар хуралдаанд ирээгүй. Мөн хэргийн оролцогч нар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүгч хүлээн авч, шүүх хурлыг зургадугаар сарын 26-ны өдөр хүртэл хойшлуулав.

Эрх мэдэлтнүүд хуулийг гажуудуулж, албан ёсоор нэр дэвшиж буй нэр дэвшигчдийг хорьж өрсөлдөх шинэ тактикаа энэ долоо хоногт дахин давтсан юм. Тодруулбал, барьцаа хөрөнгө байршуулаагүй гэсэн шалтгаанаар, сонгогдох эрхийнхээ хүрээнд сурталчилгаагаа явуулж байсан нэр дэвшигч Да.Ганболд, Б.Бямбасайхан, С.Баярцогт нарыг цагдан хорьсныг иргэд буруушааж, тэднийг суллахыг шаардсаар байна.

Хэргийн тухайд өгүүлэхэд, Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Баяр, С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Ч.Давааням, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдох хэргийн шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2020 оны зургадугаар сарын 18-ны өдрийн 09:00 цагт эхлэх байсан шүүх хурал 10:30 цагийн үед эхэлж, улмаар зургадугаар 22-нийг хүртэл хойшилсон. Учир нь дүгнэлт гаргасан хоёр шинжээчийг зайлшгүй оролцуулах хүсэлтэй байгаагаа долоон шүүгдэгчийн 13 өмгөөлөгч гаргасантай холбоотой юм.

Өмнө нь буюу зургадугаар сарын 15-нд болсон шүүх хуралдаанаас С.Баярт 5 тэрбум, С.Баярцогтод 10 тэрбум, Да.Ганболдод 10 тэрбум, Б.Бямбасайхан 2 тэрбум төгрөгийг барьцаанд байршуулах шийдвэр гаргасан билээ.

Өнгөрч буй долоо хоногийн бас нэг онцлох үйл явдал нь Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болсон, Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдаан байв.

Шүүх “Нэхэмжлэгч Э.Оюунболд нь сэргээшийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн нь БНСУ-ын Шинжлэх ухаан технологийн институтын Допингийн хяналтын лабораторийн шинжилгээний дүгнэлтээр тогтоогдож байна” гэж үзсэн. Иймд хариуцагч Үндэсний их Баяр наадмын зохион байгуулах хороо нь хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд 08 дугаар тогтоол гаргаж “Э.Оюунболдын барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцох, түүний барилдах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах, Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимгийг олгуулах болон Монгол Улсын аварга цолыг нь хураах санал”-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн нь холбогдох хуульд нийцсэн байна” гэж дүгнэснээ танилцуулсан юм.

Дэлхийг айдас хүйдэст автуулсан цар тахлын аюулаас сэргийлж, Засгийн газар, Улсын онцгой комисс гадаадад буй иргэдээ татан авах ажлаа амжилттай үргэлжлүүлсээр байна. Энэ долоо хоногт Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн транзит нислэгээр Зүүн өмнөд Азийн найман орноос 265 иргэн эх орондоо ирэв. Түүний дотор хөгжлийн бэрхшээлтэй 4, оюутан 17, өндөр настан 15, эрүүл мэндийн шалтгаантай 26, бага насны хүүхэдтэй гэр бүл 102 болон гурван жирэмсэн эмэгтэй багтсан бол хүндэтгэн үзэх шалтгаантай 98 иргэн байв. Иргэдийг ХӨСҮТ, госпиталь болон “Тоёоко Инн” зочид буудалд 21 хоног тусгаарлаад байгаа билээ.

АНУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан 250 гаруй иргэнээ авчрах тусгай үүргийн онгоц өнөөдөр Улаанбаатараас хөөрсөн бөгөөд сонгуулийн санал хураалтын өдөр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардах юм.

Өнөөдөр (2020.06.21)-ийн байдлаар Монгол Улсад шинэ төрлийн коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 206 болж, түүнээс 139 хүнийг эмчилсэн бөгөөд 67 хүн хяналтад байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Наад үгээ элбэгдоржид л хэл 2020-06-21 66.181.161.48

Өрсөлдөгчөө торны суулгадаг тактик чинь элбэгдоржийн анх бий болгож, АН-ын хэрэгжүүлсэн улс төрийн з****г шүү дээ.

Avatar

иии 2020-06-21 103.229.123.15

Jargal gd tarhiniii turaaal mungunuuus nude yhaaad uguh pisda z**l

Avatar

МАН ыг саяынх шиг 65 хүнээр нь дахиж яасан ч сонгож болохгүй шүү 2020-06-21 49.0.218.178

МАН- ыг сонгож болно. гэхдээ 65 хүнээр нь дахиж сонгож болохгүй шүү. Хүрэлсүхийн нэр хүндийг нь ашиглаж ,баг нэрийн дор дөрөөлж ард нь нуугдаж бандаашчин ждүчин тендэрчин хулгайчид авилгалчид гарч ирэх гэж байна. хэрвээ хуучин миеэгомбын энхболд байсан бол та ман ыг сонгох байсан уу? сайн бодож сонголтоо хийгээрэй. АН ыг Амаржаргалыг дэмжинээ. гэхдээ бусад өөр намын сайн шинэ залуу хүмүүс гарч ирэх болтугай. хүчтэй сөрөг хүчинтэй байх ёстой.

Avatar

Зочин 2020-06-21 66.181.186.141

3 данжаадын зураг ямар сүрхий гараа вэ?

Avatar

Зочин 2020-06-21 150.129.140.80

Жаргал гуай та шударга бус байна шүү.Анх МАН-ын нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг анх хорьсон Та яагаад дуугүй байна гэвэл МАН
АН–ЫНХНЫГ ХОРИОД БАЙНА ГЭЖ ОЛОН НИЙТЭД ОЙЛГУУЛАХ ГЭЖ Л ДЭЭ.Шудараг бус байна шүү

Avatar

МАН ыг саяынх шиг 65 хүнээр нь дахиж яасан ч сонгож болохгүй шүү 2020-06-21 49.0.218.178

Ман ын 65хүнийн 33 ийн бүлэг нь 32ийн бүлэгийнхээ хүмүүсийг хорихдоо бүгдэд нь адилхан хандаж байгаа мэт жүжиг тавьж байгаа юм

Avatar

Зочин 2020-06-21 83.20.250.164

Ojunbodyn asuudalyg batulga z.enkhebold b. Baterdene nar haacailz udaashruulsan etgeeduud

Avatar

Зочин 2020-06-21 66.181.185.34

ӨРӨВДҮҮЛЭХ ТАКТИК УЛСЫН СТРАТЕГИЙН ОРДЫГ ХУСАЖ БАЙХДАА ЯМАР БАЙЛАА ТА НАР ЭНЭ УЛСЫН ДОРОЙ БУУРАЙ БАЙДАЛ ТА НАРТАЙ ШУУД ХОЛБООТОЙ ХУЦАЛГҮЙ ШАЛГУУЛЦГАА

Avatar

Зочин 2020-06-21 66.181.185.34

МАНАНГИЙН ШҮҮХ ПРОКУРОРУУД САНААТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГАА БИЗ ЭД ӨРӨВДҮҮЛЭХ ТАКТИК ХЭРЭГЛЭЖ БАЙГАА ЭДНИЙ АРГА НАРИЙН ШҮҮ УЛСЫН СТРАТЕГИЙН ОРДУУДЫГ АВСАН ОДОО АМЬ ТАВИХ ГЭЖ БАЙНА ХУЦАЛГҮЙ НААД ХЭРГЭЭ ШҮҮЛГЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж