"Гадаадад буй монголчууд УИХ-д төлөөлөлтэй байх ёстой" | News.MN

"Гадаадад буй монголчууд УИХ-д төлөөлөлтэй байх ёстой"

"Гадаадад буй монголчууд УИХ-д төлөөлөлтэй байх ёстой"

"Гадаадад буй монголчууд УИХ-д төлөөлөлтэй байх ёстой"

Монгол дахь Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын хөтөлбөрийн менежер Виктор Лутенкотой ярилцлаа.


-УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт хэдхэн өдрийн дараа болно. Энэ жилийн сонгуульд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор олон кампанит ажил өрнөж байна. Залуучууд ч мөн анхаарал хандуулж эхэллээ. Гэхдээ танай байгууллагын гаргасан мэдээллээр залууст сонгуульд санал өгөх боломж нь хомс байгааг дурдсан байсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Залуучууд идэвхгүй, сонирхолгүй, улс төрийн нөхцөл байдлаас болоод урам нь хугарсан, үл тоомсорлодог байдал байхыг үгүйсгэхгүй ч бүх залуучуудыг төлөөлөхгүй байна гэж бид харж байгаа.

Залуучуудын хэсэг бүлэг нь сонгуульд саналаа өгөхгүй байна. Яагаад гэвэл, тэд сонгуульд саналаа өгөх боломжгүй байна. Та ч гэсэн мэдэж байгаа байх. Монголчууд нүүдэлчин ард түмэн. Малчны гэрээс сум руу, сумаасаа аймаг руу эсвэл өөр аймаг руу явах дотоодын шилжилт хөдөлгөөн маш их байдаг. Гэхдээ энэ дунд Улаанбаатар хотыг чиглэсэн шилжилт хөдөлгөөн их. Бидний 2018 онд орон даяар хийсэн судалгаагаар, Улаанбаатар хот руу нүүж буй хүмүүсийн дийлэх нь буюу 40 хувь нь 20-39 насны залуучууд байна. Эдгээр хүмүүсээс дор хаяж 50 хувь нь ямар нэгэн байдлаар албан ёсны бүртгэл хийлгэж чаддаггүй. Тэгэхээр сонгуулийн тухай хуульд заасанчлан сонгогч байнгын оршин суудаг, албан ёсны бүртгэлтэй хэсэгтээ сонгууль өгөх эрхтэй гэх заалт шилжин суурьшигчдад төдийлөн хэрэгжихгүй байгаад байна.

-Гэхдээ бид амьдарч буй, оршин сууж буй газартаа албан ёсны бүртгэл хийлгэдэг шүү дээ. Яагаад энэ нь асуудал болж байна гэж танай байгууллага үзээд байгааг тайлбарлана уу?

-Би танд жишээгээр тайлбарлая. Жишээлбэл, Дундговьд бүртгэлтэй хэсэг иргэд Улаанбаатарт нүүж ирээд хэдэн жил болчихсон хэр нь Улаанбаатартаа албан ёсны бүртгэлээ хийлгээгүй байх тохиолдол маш их байна. Энэ тохиолдолд тэдгээр иргэд ажиллаж, амьдарч буй Улаанбаатар хотынхоо төлөө бус олон жил амьдраагүй Дундговийн төлөө саналаа өгдөг. Тэгсэн хэр нь тэдгээр иргэд Улаанбаатар хотод амьдарч, зам талбайг нь ашиглаж, бүх үйлчилгээний байгууллагуудаар нь үйлчлүүлээд яваад байдаг.

Мөн Дундговьд 2 сар амьдраад, Улаанбаатарт 6 сар ажиллаад аймаг хотын дунд байнга явж байдаг хүмүүс бий. Эдгээр хүмүүс бас л албан ёсны бүртгэлтэй газраа өгөх ёстой гэсэн хуулийн заалт бий. Миний харж буйгаар, тэр хүн тухайн нэг жилийнхээ ихэнх хугацааг хаана өнгөрүүлж байна тэр газарт нь сонгуулийн саналыг авах нь зүйтэй гэж харж байна.

Гэхдээ энэхүү байдлаас сэргийлж сонгуультай жил иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зургаан сарын өмнөөс зогсоодог шүү дээ?

Шилжилт хөдөлгөөнийг зургаан сарын өмнөөс хориглосон хуулийн заалт ашигтай байж чадаж байна уу, үүргээ биелүүлж байна уу, иргэдийн шилжин суурьших эрхийг хөндөж байна уу гэдгийг судалж үзэх хэрэгтэй. Энэ нь нэг талдаа зөв арга хэмжээ мэт харагдаж байгаа боловч нөгөө талдаа аль хэдийн нүүхээр төлөвлөчихсөн иргэдийн эрхийг хөндөж байгаа юм биш биз гэдгийг нарийн судлах нь зөв. Ялангуяа Монгол шиг дотоодын шилжилт хөдөлгөөн ихтэй улсад зургаан сарын хугацаа хэтэрхий урт байгаа юм биш гэдгийг мөн судлах нь зүйтэй. Уг заалтаас үүдээд “царцаа” –ны асуудал гарч ирдэг нь өнөөдөр нууц биш болсон шүү дээ.

Ингэхэд та хэчнээн хүний асуудлын тухай ярьж байна вэ?

Бидний хувьд нарийн тоо баримт одоогоор хэлэхэд хэцүү байна. Учир нь бид хийсэн судалгааныхаа үр дүнг Үндэсний статистикийн хорооны хийж буй Хүн амын тооллогын шинэчилсэн үр дүнтэй харьцуулах ёстой. Мөн бид Монгол Улс даяар хоёр том судалгаа хийж байна. Тэрхүү судалгааны үр дүнг мөн харьцуулж байж нарийн тоо хэлэх боломжтой. Хэдийгээр бид 100 мянган хүний асуудал байна гэж баттай хэлж чадахгүй ч сонгуульдаа саналаа өгөх хүсэлтэй хэр нь албан ёсны бүртгэлгүйн улмаас саналаа өгч чадахгүй байгаа хэдэн арван мянган иргэд байна гэж бид таамаглаж байна.

Бүртгэлгүй, сонгууль өгч чадахгүй байгаа хэр нь Улаанбаатарт амьдардаг иргэдийн тоо дүүрэг бүрд санал өгөх эрхтэй иргэдийн тоотой харьцуулахад маш өндөр. Эдгээр иргэдийн тоо УИХ-д 2 нэр дэвшигчийг гаргаж чадахуйц хүчтэй хэмжээнд байна гэж бид харж байгаа.

COVID-19 цар тахалтай холбоотойгоор гадаадын улс орныг чиглэсэн шилжилт хөдөлгөөн маш их байсан нь анзаарагдлаа шүү дээ. Таны ярьж буйгаар, эдгээр хүмүүсийн эрх мөн адил зөрчигддөг гэж ойлгож болох уу?

Үндэсний статистикийн хорооны гаргасан судалгаанд, гадаадад 120 мянга гаруй монголчууд амьдарч байна гэдэг. Харин Монгол Улсын Гадаад харилцааны яамны мэдээгээр, 190 мянга гаруй монголчууд байна гэдэг. Бодит тоо нь энэ хоёрын дунд 150 мянга гээд тооцож үзье. Тэгвэл эдгээр 150 мянга гаруй иргэн УИХ-ын сонгуульд саналаа өгөх эрхтэй. Гэтэл тэдгээр иргэд сонгуульд саналаа өгдөг гэж та бодож байна уу?

-Элчин сайдын яамдаараа дамжуулан саналаа өгдөг шиг санагдаж байна. Гэхдээ энэ жил COVID-19 -өөс болоод тусгаарлалтад буй хүмүүс санал өгөхийг нь хориглосон байгаа шүү дээ?

Үгүй дээ. COVID-19 цар тахал дэгдэхээс өмнө нь ч гадаадад буй монголчууд сонгуульд саналаа өгөх боломж нь хязгаарлагдсан. Жишээлбэл, АНУ-д таван жил амьдарч буй Монгол Улсын иргэн хаана, хэний төлөө саналаа өгөх юм бэ? Бүртгэлтэй газраа юу эсвэл таван жилийн өмнө амьдарч байсан газраа юу. Энэ мэт асуудал олон байна.

Монгол Улсад дотоодын болон гадаадын шилжилт хөдөлгөөн их байна гээд та ярьлаа. Миний мэдэхээр, гадаад улс орнуудад шилжилт хөдөлгөөн манай улсаас харьцангуй их шүү дээ. Тэдгээр улс орнууд энэ асуудлаа яаж шийдсэн байдаг юм бэ?

Жишээлбэл, Би Молдав улсын иргэн. Манай улс Монгол Улстай харьцуулахад шилжилт хөдөлгөөн хэд дахин их. Молдав улс Монголтой ижил гуравхан сая хүн амтай хэр нь нэг сая нь гадаадад ажиллаж, амьдарч байна. Газар нутгийн хувьд Завхан аймгийн тал нь гэсэн үг. Молдав улсад сонгуульд нэр дэвшиж буй улс төрчид Молдав болон бусад улс орнууд гэж хуваагддаг. Өөрөөр хэлбэл,

Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж буй иргэнтэй адил АНУ-д буй монголчуудыг төлөөлж нэр дэвших систем Молдавт үйлчилдэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, УИХ-д гадаадад буй монголчуудын дуу хоолойг хүргэх төлөөлөл байх ёстой.

Гэхдээ тухайн улсад суугаа Элчин сайдын яамд гадаадад буй иргэдийг төлөөлдөг гэж бодож байна. Заавал УИХ-д гадаадад буй монголчуудыг төлөөлсөн гишүүн байх ёстой юу?

Элчин сайдын яамд Монгол улсыг Засгийн газрыг төлөөлж, гадны улсад суугаа Монголчуудын эрхийг хамгаалж, төрийн олон төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлдэг маш чухал байгууллага. Харамсалтай нь элчин сайдын яамд гадаадад буй Монголчуудыг УИХ-д төлөөлж, дуу хоолойг нь илэрхийлэх боломжгүй. Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Өмнөговьчуудыг төлөөлдөгтэй адил АНУ-д буй монголчууд эсвэл Солонгост буй монголчуудыг төлөөлөх хүн УИХ-д байвал гадаадад буй иргэдэд тулгардаг олон асуудлуудыг бодлогод тусган, шийдвэрлэх боломж нь бий болох юм.

Үүний ач холбогдол нь юунд оршиж байна вэ?

Гадаад буй монголчууд эх орон руугаа, гэр бүл рүүгээ тодорхой хэмжээний мөнгө илгээдэг. Тэрхүү мөнгө нь Монгол Улсын ДНБ-ий 5 хувьтай тэнцдэг. Иймээс тэдгээр хүмүүс эрхээ эдэлж, УИХ-д төлөөлөлтэй байх ёстой. Гэтэл тийм боломж тэрхүү 150 мянга гаруй монголчуудад алга. Гадаадад буй монголчууд ДНБ-ий 5 хувиас ч илүү хөрөнгө оруулалтыг эх орондоо оруулах боломжтой.

Тодруулбал, гадаадад буй иргэн сардаа 1000 ам.доллар оллоо гэж тооцье. Түүнийхээ тодорхой хэсгийг амьжиргааны зардалдаа зарцуулна, мөн тодорхой хэмжээг эх орон руугаа, гэр бүл рүүгээ илгээдэг. Үүнээс гадна багагүй хувийг тэд банканд хадгалагдаг. Өөрөөр хэлбэл, тэдгээр хүмүүс гадаадын банканд мөнгө хадгалж, гадаадын банканд хөрөнгө оруулж байдаг.

Нөгөө талдаа Монгол Улсын тухай ярвал өр зээлийнхээ хэмжээ маш өндөр байна. Иймээс гадаадад буй монголчуудын хадгалуулж байгаа мөнгийг эх орондоо хөрөнгө оруулалт хэлбэрээр татах нь зүйтэй. Ингэхийн тулд гадаадад буй тэдгээр иргэд УИХ-д төлөөлөлтэй байсан цагт энэ зүйл биеллээ олно гэж харж байна. Дэлхий чиг хандлага ч энэ чиглэлд явж байна. Иргэдээ эх орондоо хориод байхаас илүүтэй та хаана ч амьдарч болно. Гэхдээ тухайн амьдарч буй улс болон эх орон хоёрынхоо гүүр нь болох, эх орондоо хэрхэн хөрөнгө оруулалт хийх арга замыг нь зааж өгөх гэх мэтчилэн харилцаа холбоотой ажилладаг болсон.

Гадаад буй монголчууд эх орондоо хөрөнгө оруулалт хийх боломжтой гэлээ. Хэчнээн хэмжээний мөнгөний талаар ярьж байна вэ?

Гадаадад буй монголчууд хэдий хэмжээний мөнгийг гадаадын банканд хадгалж буйг баттай хэлж чадахгүй байна. Үүнийг судлах хэрэгтэй. Гэхдээ би өөрийн эх орныхоо жишээ дээр ярьвал, Молдав улсын ДНБ-ийг 2-3 дахин нугалсантай тэнцэхүйц хэмжээний мөнгийг Молдавчууд өөр улсын банканд барьшуулсан байдаг.

Танай байгууллага энэ судалгаагаа төр засагт хүргүүлж, хамтарч ажиллаж байгаа юу?

Тийм ээ. Дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож, удирдах нь төсөл орон даяар хэрэгжиж байна. Уг төслийн хүрээнд бид шилжилт хөдөлгөөний талаарх нарийн тоо баримтыг гаргах боломж үүссэн. Эдгээр тоо баримтыг нэгтгээд Засгийн газарт өгөхөөр ажиллаж байна. Мэдээж, Монгол Улсын Засгийн газраас иргэд рүү чиглэсэн олон үр дүнтэй ажил хийж байна. Тэдгээр ажлаас нэгийг нь дурдвал, Монгол Улсад өмнө нь иргэн амьдарч байсан газраасаа хасалт хийлгэсний дараа шинэ газартаа бүртгэлээ хийлгэх эрхтэй байсан бол өнөөдөр шинэ газартаа албан ёсны бүртгэлээ хийлгэхэд л хуучин амьдарч байсан газраас нь автоматаар хасалт хийдэг болсон.

Үүний зэрэгцээ, бид ирэх намраас иргэд рүү чиглэсэн мэдээллийн кампанит ажил өрнүүлэх гэж байна. Шилжилт хөдөлгөөн, бүртгэлийн талаарх мэдлэгээ дээшлүүлснээр тухайн иргэн нийгмийн халамжийн эрхээ хэрхэн цаг алдалгүй хүртэх боломжтой гэх мэт иргэд рүү чиглэсэн олон ажлыг хийхээр төлөвлөж байна

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-22 64.119.22.180

За битгий солиороод байгаарай. Монголоо голж гадагшаа явцгаачихаад. Тийм их эх орондоо хайртай юм бол эх орондоо ирээд сонгуульдаа саналаа өгцгөө

Avatar

Зочин 2020-06-22 78.187.120.177

Одоо бүр солиорох нь гадаадаас ирж УИх-ын чуулганд суучихаад, гадаад уруугаа завсарлахаар буцаад явах юм байна л даа, энэ гадаад хөгийн юм ярих юм, ЕХ-ны парламент шиг бодоод байгаа юм уу, энэ чинь гуравхан сая хүнтэй Монгол….

Avatar

Зочин 2020-06-22 66.181.183.90

Хүүхдийн төлөөлөл, хөгшидийн төлөөлөл, малчдын төлөөлөл, хүүхнүүдийн төлөөлөл, хоригдлуудын төлөөлөл гээд явж өгөхийм ыайна л даа, ккк

Avatar

Зочин 2020-06-22 146.115.161.230

Za $haa. Hunii amidral zaagaad bai. Uursdiiguu l hichee

Avatar

Хотын уугуул иргэн 2020-06-22 150.129.142.95

Хаанаас энэ пи..зда гарч ирээд дэмий балай юм яриад байна. Нөгөө нээлттэй нийгминй пи..зданууд байх…Эд чинь үймээн самуун зохион байгуулдаг улс даа…

Avatar

/*-*/ 2020-06-22 49.0.212.188

Худлаа щаа, чи өөрөө хөдөөний хөлдүү халтар оорк байна

Avatar

зочин 2020-06-22 202.126.92.99

Хаанаас бас нэг ийм улс хорлон сүйтгэгч гараад ирэв ээ. Улсын дотоод хэрэгт ичгүүр сонжуургүй оролцоо болиоч Таны өөрийн чинь эх оронд гадаадад байгаа иргэдээ санал өгдөг болгоогүй л байгаа шүү дээ

Avatar

Зочин 2020-06-22 202.131.245.243

Даьхар иргэншилтэй байвал яах вэ?

Avatar

Зочин 2020-06-22 39.115.114.99

Юу вэ гадаад хүнээр юу хийхээ заалгах юм уу. Тэгж битгий монголчуудыг доромжил өөрсдөө бодож сэтгэ

Avatar

зочин 2020-06-22 202.126.88.64

Гадны зөвлөхүүд ямар улсынх байхаас үл хамааран зайлаачээ, дотоод хэрэгт битгий оролцоод бай

Avatar

Зочин 2020-06-22 73.231.128.120

Хаягжилт хийж чадахгүй хот нийслэл юм даа

Avatar

Зочин 2020-06-22 192.82.67.106

энэнд манай срнгууль ямар хамаа байнаа. шилжилт хөдөлгөөнөө л ярьвал барав. Тэгээд ч Молдавтай харьцуулаад байхаараа яадаг юм. Олон улсын байгууллага төлөөлж байгаа юм бол тэр хэмжээндээ л байх хэрэгтэй биз дээ. Ямар молдавын элчин үү. Өөрийн толгой дээрх бухлыг харахгүй будын толгой дээрх өвсийг харав гэгчээр.

Avatar

Зочин 2020-06-22 58.182.168.86

Wow chi ingej ajilgui tsarialj net uhaj comment bichij suuhaar iim olon ulsiin baiguullagad orood USD-r tsalinjaad unetei insurance package ntr tsaanaasa daalgaad baij baihaar um bishu. Chinii commentoos iim l um oilgoloo… Chi bol barag UN ADB UNICEF ntriig duusgachihsan elite ajillah huch ene Moldav zaluu ajildaa tentsehgui bn te ? Hahahaha

Avatar

Зочин 2020-06-22 202.21.99.42

Үнэншдээ Улаанбаатарт орон байргүй гээд хаягийг нь шилжүүлж өгөхгүй байнашдээ

Avatar

Зочин 2020-06-22 73.92.12.67

Жинхэнэ бодит байдлыг зөв олж харсан байна. Ер нь монголын улс төрчид ийм явдал болдог,ер нь залуус гэхгүй,сонгогчдын шилжилт хөдөлгөөн,сонгогчидын байнга болон түр оршин суух газарын бүртгэл маш муу байгааг өөрсөддөө ашигтайгаар ашигладаг нь нууц биш,хороо хорины дарга нарыг ашиглан тэднийг "царцаа" болгон ашигладаг ч асуудал газар авсан. Энэ мэт гаднын ажиглагчид л байдлыг үнэн зөв хэлнэ. Ярилцлага авсан малаас ч илүү мэдлэгтэй байна,гадаадад оршин суугаа монголчууд сонгууль өгөхгүй тал дээр

Avatar

Зочин 2020-06-22 203.91.115.42

Москвагийн пи арч бадарчдын нэг үү?

Avatar

СОНГОГЧ 2020-06-22 202.9.46.106

" ЗАЛУУСЫН ДАВАЛГАА " ГЭГЧЭЭС ХАРАХАД БИ ЯАМАР Ч БАЙСАН ЭНЭ ЗАЛУУГ Л ДЭМЖИНЭ ГЭСЭН СЭТГЭЛ ХӨӨРЛӨӨР СОНГОЛТОО ХИЙХЭЭР ХАРАГДАЖ БНА. ГЭТЭЛ НӨГӨӨХ НЬ МОНГОЛЫН ХАМАГ БАЙДГЫГ ДЭЭРЭМДЭЖ ХООСРУУЛСАН, ОДОО ҮЛДСЭНИЙГ НЬ ХАМХЫГ ХҮСЧ БАЙГАА ХЭДХЭН ГЭР БҮЛИЙН МАФИЙН БҮЛЭГЛЭЛИЙН ГАР ХӨЛ БОЛЧИХСОН ТУН АЮУЛТАЙ ХҮН БАЙХ ТАЛААР БОДОХЫГ ХҮСЭХГҮЙ БАЙГАА НЬ ӨӨРИЙНХӨӨ ИРЭЭДҮЙГ ХОРЛОЖ БАЙГАА ХЭРЭГ ГЭДГИЙГ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ. НҮДЭНД ҮЗЭГДЭЖ , ГАРТ БАРИГДАЖ БАЙГАА БОДИТ БАЙДЛЫГ УХААРАХ НЬ ЧУХАЛ.

Avatar

Зочин 2020-06-22 103.229.123.162

Дандаа залуусууд ярих юм. Боловсролын нь дээшлуулэх хэрэгтэй, тер удирдах гэж ямар олон нехед дэвшиж бна. 1990 оны адил алдаж болохгуй, улс тер тэдний тоглоом биш!!!

Avatar

Зочин 2020-06-22 192.82.76.145

ЧИ ӨӨРИЙНХӨӨ БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА.ЗӨВ БИЧИЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ.

Avatar

ЗОЧИН 2020-06-22 192.82.76.145

ДАНДАА ЗАЛУУЧУУД ЯРИХ ЮМ.БОЛОВСРОЛЫГ НЬ ДЭЭШЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ.ТӨР УДИРДАХ ГЭЖ ЯМАР ОЛОН НӨХӨД ДЭВШИЖ БАЙНА ВЭ.1990 ОНТОЙ АДИЛ АЛДАЖ БОЛОХГҮЙ.УЛС ТӨР ТЭДНИЙ ТОГЛООМ БИШ.

Avatar

Хотын уугуул иргэн 2020-06-22 150.129.142.95

Энэ Молдавын нөхөр амны зоргоор их бурж байна. Өөрийнх нь Молдавт парламент нь тэр чигэрээ худалдагдсан, бүр эрээ цээрдээ гарсан тул аргаа бараад тус улсын ерөнхийлөгч Додон гэх хачин нэртэй нөхөр ээлжит бус сонгууль явуулахаар санал гаргаад байна. Молдавт өдөрт 200-300 хүн COVID19 халдвар авч байна. Ийм байж өөрийгээ яая гэж байж бас бусдын дотоод хэрэгт хошуу дүрэх нь эрх энэ нөхөрт байхгуй. Чамтай чамгуй сонгуулиа өгөх л байх даа. Тэнэг мудак…

Avatar

нэр төр 2020-06-22 49.0.140.26

их зөв санаа хэлээ

Avatar

..... 2020-06-22 202.9.46.46

Санал өгөхийг үнэхээр хүсвэл харьяалалтай газраа очиж байгаад өгөх л байх даа.
Тийм ч чухал биш гэж тооцдог бол "бүртгэлгүй юм чинь" гээд л тэгсхийгээд өнгөрөөчих байх даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж