Английн Рединг хотод өчигдөр/2020.06.20/ зэвсэгт халдлага гарчээ. Тус хотын Форбури Гарденс цэцэрлэгт хүрээлэнд хутгатай этгээд гурван хүний амь насанд хүрч, гурван хүнийг хүндээр шархдуулжээ. Гэрчүүдийн мэдээлж буйгаар, хэрэгтэн нь Бямба гаригийн 19:00 цагийн орчимд бөөнөөрөө явж байсан хүмүүс рүү дайрсан ба хохирогчдын хүзүү болон цээжин тус газарт нь хутгалж байсан аж.
Цагдаагийн ажилтнууд хэрэг гарсан даруйд гэмт хэрэгний араас мөшгижээ. Тэд одоогийн байдлаар 25 настай, Ливанаас дүрвэж ирсэн залууг энэхүү хэргийн сэжигтэн хэмээн үзэж байна. Цагдаагийн тусгай ажилтнууд Редин хотын Басинстоке замын ойролцоох орон сууцнаас уг сэжигтэнийг баривчилсан аж. Гэвч одоогоор түүнийг хэрэгтэн гэж буруутгахгүй гэв.
Тус цэцэрлэгт хүрээлэнд байсан гэрч мэдүүлэхдээ “Цэцэрлэгт хүрээлэн бараг л битүү хүнтэй байсан. Хүмүүс найз нөхдөөрөө суугаад, юм уунгаа ярилцаад сууж байсан. Гэтэл нэг хүн гэнэт зүй бус үгээр хүмүүсийг харааж байснаа бараг арвуулаа алхаж байсан хүмүүс рүү дайрч, тэднийг хутгалахыг хичээсэн. Тэр хэрэгтэн эхлээд гурван хүний хүзүү рүү хутгаараа дүүрчих шиг болсон. Хүмүүс хашгираад, гүйлдээд эхэлсэн. Гэмт этгээд тэнд сууж, зогсож, гүйж байсан бүхий л хүмүүс рүү дайрсан” гэжээ.
Их Британийн засгийн газраас энэхүү хэрэгтэй холбоотой зураг, бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулахгүй байхыг ард иргэддээ анхааруулсан байна.
mongolhvv 2020-06-21 64.119.23.164
neoliberialziin gaigaar ardchilal hvnii erh choloo gej soliorch oorsdoo l buruu nomton boloh musilmann tsagaachidiig het olonoor oruulsanaar oorsdoo eh orondoo vndestenii tsoonh boloh gunigt tabilan hvleej bna..eh oronoo nair tabij ogsoor l bnaa baruuniihan udahgui ted musilmannii ulsd amidarah bolj bna..
зочин 2020-06-21 182.160.37.196
либерал английн нийгмийн ялзрал