"Гарал үүсэл нь тодорхойгүй 250 сая гаруй төгрөг илрүүлсэн"

Хуучирсан мэдээ: 2020.06.21-нд нийтлэгдсэн

"Гарал үүсэл нь тодорхойгүй 250 сая гаруй төгрөг илрүүлсэн"

"Гарал үүсэл нь тодорхойгүй 250 сая гаруй төгрөг илрүүлсэн"

Их хэмжээний бэлэн мөнгө илрүүлсэн талаар Цагдаагийн Ерөнхий газар /ЦЕГ/-аас  мэдээлэл хийлээ. 


ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.БААТАРХҮҮ:

-Сонгуулийн сурталчилгаа эхэлсэнтэй холбоотой гомдол, зөрчил цагдаагийн байгууллагад их ирж байна. Өнөөдрийн байдлаар цагдаагийн байгууллагад сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой нийт 1276 гомдол мэдээлэл ирсэн байна. Мөн иргэдийн зүгээс мэдээлэл их ирж байна. Шалгалтын ажиллагаа явуулж байна. Эдгээр дуудлага мэдээллийн дунд сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн, бэлэн мөнгө тараах явдал гарч, энэ үйл явцын талаар иргэд мэдээлэл өгч, цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байна.

Цагдаагийн байгууллага иргэдээс ирсэн мэдээллийн дагуу өнгөрсөн шөнө Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шалгалт явуулсан. Шалгалтын хүрээнд гарал үүсэл нь тодорхойгүй нийт 250 гаруй сая төгрөгийг хураан авсан. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Гэмт хэргийн шинжтэй зүйлүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу прокурорын хяналт дор шалгаж тогтооно. Үүний дараа 250 гаруй сая төгрөгийг сонгуульд ашиглах гэж байсан эсэх  нь тодорхой болно.

Одоогоор үүнийг шууд сонгуультай холбож ойлгож болохгүй. Цагдаагийн байгууллага сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн зөрчлийг шалгахын сацуу Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Хоногт гэмт хэрэг, захиргааны зөрчилтэй холбоотой 2000 дуудлага цагдаагийн байгууллагад ирдэг. Эдгээрийг орхигдуулж болохгүй учраас шалгана, тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийнэ. Зарим тохиолдолд нэр дэвшигчдийн машин таараад байх шиг байна.Үүнийг улс төртэй холбож ярих нь тохиромжгүй” гэв.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж