"Бөгжний эзэн" цувралын гол дүрийн жүжигчин таалал төгсчээ | News.MN

"Бөгжний эзэн" цувралын гол дүрийн жүжигчин таалал төгсчээ

"Бөгжний эзэн" цувралын гол дүрийн жүжигчин таалал төгсчээ

"Бөгжний эзэн" цувралын гол дүрийн жүжигчин таалал төгсчээ

Дэлхийн кино урлагийн сор болсон бүтээлүүдийн нэг "Бөгжний эзэн" цувралын гол дүрийн жүжигчин Иан Холм 88 насандаа таалал төгсчээ. Энэ тухай түүний төлөөлөгч мэдэгдсэн бөгөөд талийгаач өнгөрөгч Баасан гаригт Паркисоны өвчинтэй холбоотой хүндрэлээс болж эмнэлэгт таалал төгссөн аж.

Түүний төлөөлөгч Алекс Ирвин “Иан Холмын Хоббит болон "Бөгжний эзэн" цуврал дээр бүтээсэн Билбо Баггинсийн дүрийг бүхий л үеийнхэн дурсан санах болно. Тэр тайз болон дэлгэцийн суут ухаантан байсан төдийгүй олон олон шагналын эзэн болж, жүжигчид, үзэгчид, найруулагчдын хайрыг татсан хүн байлаа. Сэтгэл татам, эелдэг, дахин давтагдашгүй авьяастан байсан түүнийг бид маш их санах болно” хэмээжээ.

Тэрбээр үзэгчдийн зүрх сэтгэлд “Бөгжний эзэн” цувралын Билбо Баггинс, “Харийнхан” цувралын Аш, "Тав дахь элемент" киноны эцэг Вито Корнелиус зэрэг дүрүүдээр хоногшсоноос гадна “Галын сүйт тэрэг” кинонд амилуулсан дасгалжуулагч Сэм Муссабинигийн дүрээр Оскарын кино наадамд нэр дэвшиж байлаа.

Иан Холм нь 1931 онд Английн зүүн өмнөд хэсгийн Эссэкс хэмээх газар мэндэлсэн бөгөөд Лондон хотод байрлах Драмын урлагийн рояал академид элсэн суралцжээ. Тэрбээр хамгийн сүүлд 2014 онд Хоббит: Таван армийн тулаан кинонд хөгшин Билбо Баггинсийн дүрийг бүтээсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

yaraltai 2020-06-21 130.253.28.5

ylc

Avatar

chadaxgyi oiriin xyniig ni byrxyylee xiij XEREGT XIIX canaatai yum bishy BATALGAAT CPOK 2020-06-21 130.253.28.5

GARIIN YSEG ZUBSHUUPUL UGUXGYI BAIX,,
XOPIG XIIJ CHADDAGYI,prk,nyydaa tabisan yum bishy,zailuul,ichdeggyie,

Avatar

gyilagchin shar ch yum bilyy 2020-06-21 130.253.28.5

nyd ni adilxan xyrts geed baigaan bishyy

Avatar

Зочин 2020-06-21 202.9.46.185

Mr. Baggins went to the undying land.

Avatar

Зочин 2020-06-21 202.131.229.50

hobbit baihaa atsaa

Avatar

/*/ 2020-06-21 49.0.212.188

Бөгжний эзэн кононы Билбо Баггинс шүү дээ aлаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж