Фото: Gerard Al-Fil / Xinhua / Zuma / Global Look
Шинэ жилийн баяр эхлэхээс хэдхэн цагийн өмнө Дубайн төвийн тэнгэр баганадсан өндөр "Хаяг» нэртэй зочид буудалд гар гарчээ. Тэрхүү буудал нь дэлхийн хамгийн өндөр "Бурж Халиф» цамхгийн ойролцоо байрладаг бөгөөд гал гарсан тухай мэдээг Al Jazeera телевиз дамжуулжээ.
Гал зочид буудлын 20 давхарт гараад буудлын бүх давхарт тархсан байна. Шатсан барилгын хэсгүүд дээрээс газарт унаж байсан нь байдлыг улам хүндрүүлжээ. Галын улмаас хэдэн зуун хүнийг нүүлгэн гаргасан ба 14 хүн галд нэрвэгдсэний нэг нь буулгах замд зүрх нь хаагдан нас баржээ.
Цагдаагийнхан гал гарсан районыг бүслэн хааж, нисдэг тэрэгнүүд галтай тэмцэх ажилд орсон байлаа. Одоогоор буудлын дээд хэсгийн галыг унтраасан ч доод давхрууд нь шатсаар байгаа гэнэ. Гал гарсан шалтгааныг хараахан тогтоогоогүй байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР