Томчуудын мэндчилгээ

Хуучирсан мэдээ: 2016.01.01-нд нийтлэгдсэн

Найз маань он солигдох мөчид  бөөн хөөр хөгжүүн болчихсон залгаж байна. “Надад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, бас МАН-ын дарга М.Энхболдоос мэндчилгээ ирлээ. Чамд очив уу” гэж байх юм. Бүр хэн миний утсыг тэдэнд өгчихөв өө хэмээсэн  хошигнолын хамт шинэ оныг угтав. Төр засгийн тэргүүнүүдийн бүх ард түмэндээ мессэжээр илгээсэн мэндчилгээг үгчлэн буулгавал:

  • Шинэ оны мэнд хүргэе. Монголчууд бүтээлч, бас олуулаа. 2016 он дэлхий Монголд чуулж, хариуцлагатай сонголт хийсэн жил болно. Монголын Цахиагийн Элбэгдорж

  • Танд, таны гэр бүлд баярын энэ өдрийн өөдрөг сэтгэл, аз жаргал, эрч хүчээ ирж буфй 2016 оны турш хадгалж явахын ерөөл өргөе. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг

  • Айлчлан ирж буй 2016 онд айл бүрийн хойморт инээд цалгиж, хүн бүрийн сэтгэлд жаргал хурах болтугай. Танд шинэ жилийн мэнд хүргэе. МАН-ын дарга М.Энхболд гэжээ.

Үүрэн телефоны хэрэглэгч бүрт энэ мэндчилгээ хүрсэн. 2-3 оператор компанийн гар утастай бол тэр болгонд нь “томчууд”-ын мэндчилгээ торох юмгүй хүрсэн  гэсэн үг. Энэхүү мэндчилгээг чин сэтгэлийнх хэмээн хүлээн авах нэг хэсэг байхад мэндчилгээ илгээх гэж төсвийн мөнгө үрлээ хэмээн бухимдах цөөнх ч бас таарч байлаа.

М.СУРА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж