Covid-19: Махны үйлдвэрийн 1000 гаруй ажилтан халдвар авчээ

Хуучирсан мэдээ: 2020.06.21-нд нийтлэгдсэн

COVID-19

Covid-19: Махны үйлдвэрийн 1000 гаруй ажилтан халдвар авчээ

Covid-19: Махны үйлдвэрийн 1000 гаруй ажилтан халдвар авчээ

Дэлхий даяар одоогийн байдлаар коронавирусийн +155,022 шинэ тохиолдол, +4,415 нас баралт бүртгэгджээ. Өнөөдөр (2020.06.21)-ийн байдлаар нийт халдвар авагсдын тоо дэлхийд 8,906,655 болж, нас барагсдын тоо 466,253-д хүрсэн байна.

Өнгөрсөн 24 цагийн байдлаар АНУ, Бразил, Энэтхэг, Орос зэрэг улсуудад халдварын тохиолдол эрчимтэй нэмэгджээ. Тодруулбал, өчигдөр/2020.06.20/ ганц өдрийн дотор АНУ-д +33,121, Бразилд +31,571, Энэтхэгт +15,915, ОХУ-д +7,889, Перуд +3,413, Чилид +5,355, Пакистанд +6,604, Мексикт +5,030 шинэ тохиолдол тус тус бүртгэгдсэнээрээ тэргүүлж байна. Харин вирусийн улмаас амиа алдагсдын хувьд одоогийн байдлаар АНУ-д +572, Бразилд +968, Мексикт +647, Энэтхэгт +307, Чилид +202, Их Британид +128, Перуд +201, ОХУ-д +161 хүн тус тус нас бараад байна.

Эдгэрсэн хүний тоо 4,732,985 байгаа бол халдварын идэвхтэй тохиолдлын тоо 3,707,417 болж, 54,503 хүний биеийн байдал хүнд байгаа аж. Дээрх тоо баримтуудаас харахад дэлхийн нэг сая хүн тутмын 1,143 нь коронавирусийн халдвар аваад байгаа бол нэг сая хүн тутмын 59.8 нь уг халдварын улмаас нас баржээ.

Испани улс өнөөдөр (2020.06.21)-өөс эхлэн Их Британиас жуулчдыг ямар нэгэн тусгаарлалтад оруулахгүйгээр хүлээн авахаа мэдэгдлээ. Энэ тухай Испанийн Гадаад хэргийн сайд Аранча Гонзалез хэлэхдээ “Бид Европын холбоо болон Шенгений бүс нутгуудын адил Британийн аялагчдыг эх орондоо нэвтрэхийг зөвшөөрөх болно. Ирэх зургадугаар сарын 21-нээс эхлэн жуулчдыг ямар нэгэн тусгаарлалтад оруулахгүйгээр чөлөөтэй нэвтрүүлэх болно” хэмээжээ.

Германд махны үйлдвэрээс 1000 гаруй шинэ коронавирусийн шинэ тохиолдол бүртгэгджээ. Герман улсын өмнөд хэсгийн Рине-Вестпалиа хэмээх газрын Тонниес хэмээх махны үйлдвэр байрладаг дүүргийн 3,127 иргэдээс шинэ коронавирусийн шинжилгээ авахад нийт 1,029 нь эерэг гарчээ. Тус дүүргийн захирагч Аденьюрийн хэлснээр үйлдвэрийн ажилчид л халдвар авсан байна.

ЭХ СУРВАЛЖ: www.worldometers.info, cnn.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж