Хонгконг сургуулиуд БНХАУ-ын далбаан дор төрийн дууллыг нь дуулах ёстой

Хуучирсан мэдээ: 2020.06.20-нд нийтлэгдсэн

Хонгконг сургуулиуд БНХАУ-ын далбаан дор төрийн дууллыг нь дуулах ёстой

Хонгконг сургуулиуд БНХАУ-ын далбаан дор төрийн дууллыг нь дуулах ёстой

Хонгконгийн боловсролын хорооны зургадугаар сарын 18-нд танилцуулсан шинэ захирамжийн дагуу хагас автономит тус хотын бүх бага болон дунд сургуулийн хүүхдүүд зургадугаар сарын 18-наас хойш Бээжингийн баталсан шинэ хуулийг сахиж эхлэх ёстой гэнэ.

Тус хуульд тусгагдсан “Төрийн дууллын ёслол”-ын тухай зүйлийн дагуу БНХАУ-ын төрийн дууллыг доромжилсон, буруугаар ашигласан хэнбугай ч 6400 ам.доллараар торгуулах, эсвэл гурван жил шоронд хоригдох ял сонсох аж.

Шинэ хуулийг анх санаачилсан даруйд л өнгөрсөн жил маш олон хүн эсэргүүцэж, жагсаал, цуглаан хийсэн ч Хонгконгийн хууль тогтоох байгууллага эцэст нь дээрх хуулийг 41 дэмжлэг, 1 эсэргүүцэлтэй санал хураалтаар баталсан аж.

Харин Хонгконгийн боловсролын хорооны танилцуулсан шинэ захирамжид зааснаар бүх бага болон дунд сургуулийн сурагчид шинэ жил, Хонгконгийг БНХАУ-ын мэдэлд хүлээлгэн өгсөн өдөр буюу долдугаар сарын 1, үндэсний өдөр аравдугаар сарын 1 төдийгүй нээлттэй өдөрлөг, төгсөлтийн өдөрлөг бүрээр БНХАУ-ын далбаан дор  төрийн дууллыг нь дуулах ёстой аж.

Энэ талаар Хонгконгийн боловсролын хороо “Энэ бол сурагчдад үндэсний боловсрол олгож, зөв хандлага суулгаж, үндэстнээрээ бахархах мэдрэмжтэй болгох ажлын нэг хэсэг” хэмээсэн байна.

Түүнээс гадна сургууль дээр хэн нэгэн сурагч, багш төрийн дууллыг хүндэтгэхгүй байвал арга хэмжээ авах, шаардлагатай бол цагдаа дуудах ёстой гэнэ.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
4
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж