Флорида мужийн эрх баригчид зика вирусийн тархалтыг багасгах зорилгоор генийг нь өөрчилсөн 750 сая шумуул сул тавих төлөвлөгөөг дэмжин, баталжээ.
Төлөвлөгөө ёсоор бол Британийн биотехнологийн Окситек фирмийн шаргуу хөдөлмөрийн үр дүн болсон тэдгээр шумуулууд сул тавигдсаныхаа дараа зэрлэг шумуулуудтай холилдон, үржилд орох үедээ хавьтагчдаа тусгай уураг дамжуулах аж. Ингэснээр эмэгчин шумуулууд цааш эмэгчин үр удам үлдээх боломжгүй болох юм.
Ийнхүү эмэгчин шумуулуудын тоо цөөрснөөр тус бүс нутгийн нийт шумуулын тоо толгой цөөрч, дагаад шумуулын хатгуураар халдварладаг өвчнүүдийн халдвар буурна хэмээн судлаачид найдаж буй гэнэ.
Генийг нь өөрчилсөн 750 сая шумуул бүгд эрэгчин аж. Өөрөөр хэлбэл эрэгчин шумуул хүн хаздаггүй учир хүнд ямар ч аюулгүй аж.
Байгаль орчныг хамгаалах агентлаг энэхүү төлөвлөгөөг тавдугаар сард дэмжсэн бөгөөд нэг сарын дараа Флоридагийн хөдөө аж ахуйн газар төлөвлөгөөг хэрэгжүүлэх зөвшөөрөл олгожээ. Шумуулуудыг энэ зуны сүүлээр Флоридагийн өмнөд хэсгийн Монро хотод суллах төлөвлөгөөтэй гэнэ. Мөн Окситекийн хэлснээр эцсийн шийдвэр долдугаар сарын эцэст гарах юм байна.
Эх сурвалж: DAILYMAIL.CO.UK
Холбоотой мэдээ