400 эмч, эмнэлгийн ажилтан түрээслээд, өмчлөх орон сууцанд орохоор боллоо | News.MN

400 эмч, эмнэлгийн ажилтан түрээслээд, өмчлөх орон сууцанд орохоор боллоо

400 эмч, эмнэлгийн ажилтан түрээслээд, өмчлөх орон сууцанд орохоор боллоо

400 эмч, эмнэлгийн ажилтан түрээслээд, өмчлөх орон сууцанд орохоор боллоо

Засгийн газрын шийдвэрээр хэрэгжүүлж буй Төрийн албан хаагчдын түрээслээд өмчлөх орон сууцанд эхний ээлжинд орох өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй төрийн албан хаагчдыг оруулахаар болсон.

ХӨСҮТ-ийн 10 албан хаагч энэ сарын 9-нд орон сууцны батламж гардан авсан билээ. Тэгвэл дахин эмч, эмнэлгийн 400 ажилтан эхний ээлжид орох орон сууцны батламаа авахаар болжээ. Тодруулбал 400  эмч, эмнэлгийн ажилтны нэрсийг өнөөдөр /2020.06.20/авсан байна. Ирэх  долоо хоногт тэдэнд орон сууцны батламжийг нь гардуулах аж.

УИХ-аас дөрөвдүгээр сарын 29-нд Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэнд, орлого, ажлын байрыг хамгаалах, эдийн засгийг дэмжих тухай хууль баталсан.

Уг хуулийн хэлэлцүүлгүүдийн үеэр  Эрүүл мэндийн сайд  Д.Сарангэрэл  “Эмч, мэргэжилтэн, ажилтнуудын орон байрны асуудалд анхаарах шаардлага бий.  Түрээслээд өмчлөх орон сууцанд түлхүү эрүүл мэндийн салбарынхныг хамруулах хэрэгтэй. Бусад салбарынхан өөр өөрсдийн салбарын хүрээнд орон сууцжуулах хөтөлбөрт тодорхой хэмжээнд хамрагддаг. Эрүүл мэндийн салбарынхны хувьд ийм боломж байдаггүй. Өнөөдөр энэ дэмжлэг манай салбарынханд ус, агаар мэт хэрэгтэй байгаа” хэмээн хэлж байсан нь ийн бодит ажил хэрэг болов.

Тус хөтөлбөрийн хувьд урьдчилгаа төлбөрийн уян хатан нөхцөлтэй тул хуримтлалгүй иргэд хамрагдах боломжтой юм. Хүүгийн төвшин, ашгийн зөрүү хамгийн бага байх тул иргэдэд очих дарамт бага байна гэдгийг албаныхан хэлж буй.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-20 202.9.40.128

Хэрэгцээтэй хүмүүсээ судалж байгаад энэ түрүүнд гэр оронгүй байгаа сувилагч нартаа өгөөсэй квотоос нь олон хүн байвал шудрагаар сугалаа явуул. Өөрийн гэсэн хашаа байшинтай хүмүүс яахавдээ дараагийн ээлжинд болж болно шүү дээ. Энд тэнд айлын хашаа гуйж гэрээ бариад амьдарч байгаа олон сувилагч байгаа тэдэнд боломж олгооч гуйж байна.

Avatar

Zochin 2020-06-20 64.119.20.125

За хөөрхий хавар тэтгэвэр тэглээд ахмадуудын саналыг худалдаад авчихсан. Одоо бас ингэж дарамтлаад эмнэлгийн ажилчдыг авчихлаа. Өмнөх жилүүдэд болох л байсан. Яагаад сонгуулийн өмнө гэж? Төрийн мөнгөөр сайхан тоглох юмаа.

Avatar

Зочин 2020-06-20 66.181.176.176

Эрсдэлтэй нохцолд ажиллаж буй хумуусийг урамшуулах нь зуйн хэрэг шуу Битгий элдэв юм яриад хардаж сэрдээд улс торжоод эргуутээд балайраад байгаачээ Ийм дон солио тусчихсан хумуус их байх юм

Avatar

Зочин 2020-06-20 185.220.101.13

Хандивын мөнгө гэх мэтийг 2 удаа зориулалтын бус ашиглачихаад тэр нь мэдээгээр гараад байхад баригддаггүй огцордоггүй ээ???

Avatar

Зочин 2020-06-20 185.220.101.213

Хуцаад байхын ***р**д Сарангэрнл гэдэг гөхшин сатираа яамай зүгээр бушуухан даолд ороорой . ЭМЯ-ыг удирдаад л байна гэнэ дээ.

Avatar

Зочин 2020-06-20 185.220.102.6

Ichdeggui setguulch avgai. Iim l yalzrald orson Zasgiin gazar. Ichih heregtei. Eruul mendiin salbariig ni neg setguulch yashka avgai tolgoilj bh jisheenii !!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж