БНХАУ-ын сөнөөгч онгоц Тайваныг дахин сандаргаж, үл ойлголцлыг дэвэргэлээ | News.MN

БНХАУ-ын сөнөөгч онгоц Тайваныг дахин сандаргаж, үл ойлголцлыг дэвэргэлээ

БНХАУ-ын сөнөөгч онгоц Тайваныг дахин сандаргаж, үл ойлголцлыг дэвэргэлээ

БНХАУ-ын сөнөөгч онгоц Тайваныг дахин сандаргаж, үл ойлголцлыг дэвэргэлээ

БНХАУ-ын цэргийн сөнөөгч онгоц зургадугаар сарын 18-нд 10 хоногт тав дахь удаагаа Тайваны тэнгэрт үзэгджээ. Тэр бүрд нь Тайваны сөнөөгч онгоцнууд хөөрч, Хятад онгоцнуудыг хөөжээ. Энэ үйл явдал талуудын хооронд багагүй үл ойлголцол үүсгэж байгаа аж.

БНХАУ-ын Ж-10, Ж-11 маркын сөнөөгч онгоцнууд үзэгдэж байгааг Тайваны агаарын хүчин мэдээлсэн байна. Тайваны талаас сөнөөгч онгоцнуудаа БНХАУ-ынх гэгддэг арлуудын дээгүүр тогтмол хөөргөж, БНХАУ-д Тайваны агаарын бүсээс гарахыг сануулах арга хэмжээ авч байгаа гэнэ.

Үүнээс өмнө зургадугаар сарын 9-нөөс хойш үүнтэй ижил явдал дөрөв ч болсон хэмээн Тайваны арми мэдэгдэж байна. Иймд Тайван БНХАУ-д хандан өөрсдийгөө бие даасан, ардчилсан, өөрсдийн гэсэн армитай гэдгээ сануулж, анхааруулга өгсөн аж. Харин БНХАУ үүнд тодорхой хариу өгөөгүй бөгөөд Бээжингийн зүгээс өмнөхтэй ижил “Иймэрхүү цэргийн үйл ажиллагаа бол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг сахиулах зорилготой энгийн зүйл” хэмээн тайлбарлаж буй.

БНХАУ Тайваныг өөрийн мэдэлд авахын тулд цэргийн хүч хэрэглэхээс хэзээ ч татгалздаггүй билээ. Тухайлбал БНХАУ-ын нэгэн генерал өнгөрсөн сард “Тайваныг бие даасан улс болохыг болиулахын тулд цэргийн хүч хэрэглэхээс өөр арга байхгүй бол БНХАУ дайрах л болно” хэмээн хэлж байжээ.

Бээжин Тайваны Ерөнхийлөгч Цай Инвенийг ихээр сэжиглэж, албан ёсоор тусгаар тогтнолоо зарлах гэж буйгаас нь болоод салан тусгаарлагч хэмээн буруутгаж байгаа билээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
5
БурууБуруу
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

монгол 2020-06-20 223.38.24.164

хятадын тайвань арал угаасаал хятад хүмүүс. тайвань үндэстэн хонгконг үндсэтэн гэж байхгүй бүгд л хужаал бол х***а шүү дэ цэцэн цэлмэг ар монголын эцэг эхийнхээ тэтгэвэрийн мөнгөнөөс саасан залуучуудаа.

Avatar

Onom 2020-06-20 64.119.22.51

Үнэндээ л хятадын тухай мэдэхгүй байна доо. Хятад бол бүхэл бүтэн тив шиг улс. Бүтэн тивийг монголчууд илдны хучээр 1 улс болгосон. Гэсэн хэдий ч ялгаа бий бий.

Avatar

Зочин 2020-06-20 192.82.76.241

ХЯТАДЫН ХАР ШУНАЛ ХЭЗЭЭ Ч ДУУСАХГҮЙ. ТАЙВАНИЙ ДАРАА СИНГАПУРЫГ АВНА ГЭЖ ЭРТНЭЭС ЯРЬДАГ. БИЕЛЭХ БАЙХ ӨӨ.
МОНГОЛ БОЛ ХЯТАДЫНХ БОЛООД ЭХЭЛЧИХСЭН. ТЭР ЮУ Ч БИШ СИБИРИЙГ ТЭГЭЭД ИХ ОРОСЫГ АВНА ГЭДЭГ.

Avatar

Зочин 2020-06-20 64.119.19.53

Хятадын эрин зуун гэж дэлхийг залгих бодлого хэрэгжихнэ дээ.

Avatar

Zochin 2020-06-20 202.126.89.185

энэтхэгийг бас гөлөг болгоно гэж байна. цаана чинь

Avatar

хэхэ 2020-06-20 139.5.219.20

АМЖИХГҮЙ

Avatar

Xaxa 2020-06-20 202.55.188.34

xarj l baixgv yu xen n xen be gdgiig

Avatar

Иёшшё 2020-06-20 202.21.108.175

Күй ээ манайхан х***а нарыг гөлөг болгон гээдайдгийн дээ, х***а нарыг гөлөг болгож байгаа юм чинь энэтхэг оросыг бас гөлөг болгох юм бишүү хахааа

Avatar

Зочин 2020-06-20 202.179.24.149

Хонгконг хий дэмий бужигнаж байгаад Хятадын гарт бүрэн орлоо. Одоо Тайванийг үмхэх гэж байна

Avatar

хэхэ 2020-06-20 139.5.219.20

ХУЖААНУУД БАЯРЛАХ БОЛООГҮЙ

Avatar

123456 2020-06-20 49.0.212.188

Тайвань мандтугай, улаан Xятад сөнөтүгэй

Avatar

Зочин 2020-06-20 202.55.188.43

Тайван одоо ч Монголын тусгаар тогтнолыг хүлээн завшөөрөөгүй цор ганц улс шүү.

Avatar

Зочин 2020-06-20 150.129.140.80

Бат-Үүл МАН захирч байна гэж бурсан байх юм. Харинч Ж.Эрдэнэбатыг нь хорихоор МАН-ынхан шүүхийг хууль зөрчлөө гээд дээд доргүй шүүмжилж эсэргүүцэж байгаа биз дээ.Харин Бат-Үүлээс болгоомжлохгүй бол цаадах чинь сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж улс орныг бужигнуулахаар одооноос нүхээ малтаж байж мэднэ шүү. Бат-Үүл ХЭНТИЙД ЯЛАГДАХАА МЭДЭЖ Л ДЭЭ.

Avatar

ХЭХЭ 2020-06-20 139.5.219.20

ЧИНИЙ УХААН ХҮРЭХГҮЙ

Avatar

зочин 2020-06-20 202.55.188.34

нэг юм хэлээд байхгүй юу тайваанд цаанаа бодлоготой л байгаа хятад худлаа сайн найзаа гэж байгаа ч цэрэг зэвсэгээ маш зузаатгаж өргөжүүлж байгаа гэж дуулддаг тохироо нь бүрдвэл манай дээгүүрч ниснэ дээ

Avatar

Зочин 2020-06-20 155.4.39.118

Taiwan ali hezeenii tusgaar uls bolson shtee

Avatar

Уншигч 2020-06-20 103.229.121.17

нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. бидэнд орос хятад гэсэн 2 хөрш орон л байна. 3дагч орны хөрөнгө оруулалт гэж ярина уу гэхээс 3дагч хөрш гэж үнэндээ тийм зүйл байхгүй.

Avatar

123456 2020-06-20 49.0.212.188

Биднийг энэ хоёр мангасаас өмөөрөх ард түмэн цаана нь байдаг болгох нь хамгаас чухал, тийм ард түмнийг 3-дагч хөрш гээд байгаа юмаа

Avatar

Зочин 2020-06-20 202.126.89.156

Oros mongoliig hytadad zarch magad

Avatar

Монгол 2020-06-20 202.126.90.25

Монголчууд бид хоёр хөршөөсөө айх нээх хэрэггүй байх өө доторхи хэдээсээ айж байвал болох нь тэр одоо цэргийн хүчээр биш хагалан бутаргаж мөнгөөр л бүгдийг шийддэг болж дээ. Өөрт ашигтай юмаа энэ хоёр улс их гүрэн ий бодлогоороо тулгаад манай монгол яах юмбэ яачиж чадахгүй хэдүүлээ эвтэй байж бгаад ядаж 5.6 сая болоод авах юмсан тэгвэл ч бас дуртай аваад идчих хоол биш үүү бидний хоолыг масс дагаж хөгжил гэж төрийн толгойд эх ороноо гэсэн шинэ үеийг гаргах юмсан санаагаар бол одоо энэ хэд хэрэг

Avatar

Монгол 2020-06-20 202.126.90.25

Монголыг дотороос задлах байх Ан ч бай Ман бай адилхан бүгд нэг тэргний дугуйнууд бүгд бие биенийхээ но г мэднэ яаж унагаах яаж нэгдэж идэх ийм бодолтой улс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж