БНХАУ-ын сөнөөгч онгоц Тайваныг дахин сандаргаж, үл ойлголцлыг дэвэргэлээ

Хуучирсан мэдээ: 2020.06.20-нд нийтлэгдсэн

БНХАУ-ын сөнөөгч онгоц Тайваныг дахин сандаргаж, үл ойлголцлыг дэвэргэлээ

БНХАУ-ын сөнөөгч онгоц Тайваныг дахин сандаргаж, үл ойлголцлыг дэвэргэлээ

БНХАУ-ын цэргийн сөнөөгч онгоц зургадугаар сарын 18-нд 10 хоногт тав дахь удаагаа Тайваны тэнгэрт үзэгджээ. Тэр бүрд нь Тайваны сөнөөгч онгоцнууд хөөрч, Хятад онгоцнуудыг хөөжээ. Энэ үйл явдал талуудын хооронд багагүй үл ойлголцол үүсгэж байгаа аж.

БНХАУ-ын Ж-10, Ж-11 маркын сөнөөгч онгоцнууд үзэгдэж байгааг Тайваны агаарын хүчин мэдээлсэн байна. Тайваны талаас сөнөөгч онгоцнуудаа БНХАУ-ынх гэгддэг арлуудын дээгүүр тогтмол хөөргөж, БНХАУ-д Тайваны агаарын бүсээс гарахыг сануулах арга хэмжээ авч байгаа гэнэ.

Үүнээс өмнө зургадугаар сарын 9-нөөс хойш үүнтэй ижил явдал дөрөв ч болсон хэмээн Тайваны арми мэдэгдэж байна. Иймд Тайван БНХАУ-д хандан өөрсдийгөө бие даасан, ардчилсан, өөрсдийн гэсэн армитай гэдгээ сануулж, анхааруулга өгсөн аж. Харин БНХАУ үүнд тодорхой хариу өгөөгүй бөгөөд Бээжингийн зүгээс өмнөхтэй ижил “Иймэрхүү цэргийн үйл ажиллагаа бол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг сахиулах зорилготой энгийн зүйл” хэмээн тайлбарлаж буй.

БНХАУ Тайваныг өөрийн мэдэлд авахын тулд цэргийн хүч хэрэглэхээс хэзээ ч татгалздаггүй билээ. Тухайлбал БНХАУ-ын нэгэн генерал өнгөрсөн сард “Тайваныг бие даасан улс болохыг болиулахын тулд цэргийн хүч хэрэглэхээс өөр арга байхгүй бол БНХАУ дайрах л болно” хэмээн хэлж байжээ.

Бээжин Тайваны Ерөнхийлөгч Цай Инвенийг ихээр сэжиглэж, албан ёсоор тусгаар тогтнолоо зарлах гэж буйгаас нь болоод салан тусгаарлагч хэмээн буруутгаж байгаа билээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
5
БурууБуруу
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж