Ерөнхийлөгч шинэ оны мэндчилгээ дэвшүүллээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Ерөнхийлөгч шинэ оны мэндчилгээ дэвшүүллээ

Хуучирсан мэдээ: 2015.12.31-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч шинэ оны мэндчилгээ дэвшүүллээ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн шинэ оны мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгийг хүргэж байна.

Улаанбаатар хот

Төрийн ордон

Сайн байцгаана уу

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Та бүхэндээ шинэ жилийн үдшийн мэндийг хүргэж хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилье.

Удахгүй 2015 шилжирч, шинэ 2016 он айлчлан ирэх гэж байна.

2015 он хүн төрөлхтний түүхэнд тод мөрөө үлдээгээд буцаж байна.

2015 он дэлхийн хамтын нийгэмлэгийн хэтийн зорилт, тулгамдсан асуудлын шийдлийг тодорхойлоход түүхэн жил байлаа.

2015 онд НҮБ-ын бүх гишүүн орон хамтарч, 2030 он хүртэл хийх 15 жилийн ажлаа тодорхойлов. “Тогтвортой Хөгжлийн Хөтөлбөр”-өө баталж, хэрэгжүүлэх ажилдаа орлоо. 2015 оны төгсгөлөөр Парис хотноо уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар түүхэн чухал шийдвэрт хүрч чадлаа. Хүн төрөлхтөн эх дэлхийгээ аврах, улмаар дараачийн үедээ эрүүл амгалан амьдрах орчин бүрдүүлэх чухал шийдэлд хүрлээ.

Дэлхийн нийтийн өмнө тулгамдсан олон асуудалд шийдэл олох гэсэн үр дүнтэй яриа хэлцэл, бодит алхамууд хийгдэж байна. Монгол Улс ч эдгээрт зохих хувь нэмрээ оруулсаар байна.

2015 онд Монгол Улсын иргэд 3 саяулаа боллоо. Ерөөлөөр монголчууд улам олуулаа болж байна.

2015 онд Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хамгийн олон орны дэмжлэг хүлээж сонгогдлоо.

2015 онд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүнүүдийн ээлжит дээд хэмжээний уулзалт болж тодорхой гэрээ хэлцэл ч хийлээ.

2015 онд Монгол Улсын ҮАБЗ, Ерөнхийлөгч, Засгийн газраас Монгол Улс байнга, идэвхтэй төвийг сахих тухай бодлогоо олон нийтэд зарлав. Монгол Улсын бүрэн эрхт байдал, хөгжил дэвшилд энхийг эрхэмлэсэн зорилгод л энэ бодлого үйлчилнэ. Манай сайн хөршийн уламжлалт бодлого, хамтын ажиллагаанд ч нийцнэ. Мөн бүс нутгийн аюулгүй байдал, харилцан ойлголцолд манай идэвхтэй, байнга төвийг сахисан бодлого тус нэмрээ оруулна гэдэгт эргэлзэхгүй байна.

Эрхэм хүндэт ард иргэд ээ!

2015 он Их түүх, өнгөрснөө эргэн санахад өнөөгийн бидэнд сургамж авах, цаашдын ажил үйлсээ тодорхойлоход чухал он байлаа.

Хувилай хаан, Өндөр гэгээн гээд Монголын олон суутнуудын сүүдэр гийсний тэгш ой тохиолоо. Мөн Аугаа эх орны болон Чөлөөлөх дайны түүхт 70 жилийн ой тохиолоо. Монголчууд бид анх удаа олон нам, олон нэр давшигчийн оролцоотой явуулсан ардчилсан, чөлөөт сонгуулийнхаа 25 жилийн ойг тэмдэглэв. Бидний бахархах түүх бол бидний бүтээх ирээдүйн хүч юм. Өнгөрөгч 2015 онд бүгдээрээ түүх сургамжаа ч ярилцлаа. Гарах шийдэл, цаашдын үйл ажиллагааны талаар ч өргөн хэлэлцүүлэг өрнөсөөр байна.

2015 он Монгол Улсын бүтээлч хөгжил дэвшилд түлхэц өгсөн он байж чадлаа. Монголчууд бид иргэдийнхээ чөлөөт сонголт, бүтээлч чанар, байгаа боломж, баялагтаа тулгуурлаж олон зүйлийг Эх орондоо хийж  болох юм байна гэдгээ харлаа. Олон үйлдвэр, бүтээн байгуулалтын шав тавигдаж, зарим нь бодит түүхээ бүтээж эхэллээ.

Улс орныхоо хөгжил дэвшил, өөрсдийнхөө сайн сайхны төлөө бид л санаачлага гаргах хэрэгтэй. Бид л их ажиллаж хөдөлмөрлөх хэрэгтэй. Монгол Улс бол бидний нийтлэг баялаг. Монголчуудын амжилт ололт бол зөвхөн биднээс шалтгаална. Бодит ажил, сайн санаачлагыг дэмжих хүрээ өсч байна. Хоосон хийрхэл, хариуцлагагүй байдлын орон зай хумигдаж байна. Шийдвэр гаргагчдаас хариуцлага, шинэ барьцтай шийдлийг олон нийт шаардсаар байна.

Эрхэм хүндэт ард иргэд ээ!

Шинэ он гарах мөч улам ойртсоор байна. Хуучин онд бий болгосон сайн бүхнээ шинэ ондоо улам өвлөж хөгжүүлье. Саар зүйлээсээ сургамж авч, дахиж давтахгүй, хөгжил дэвшил өөд хичээн зүтгэцгээе.

Гарч буй 2016 он манай ард иргэдийн хувьд хариуцлагатай сонголтын жил байх болно. Өндөр ёс зүйтэй, үнэт зүйлтэй, Монгол түмний нийтлэг  эрх ашигт үйлчлэх төрийн түшээдээ  сонгох чухал ажил биднийг хүлээж байна. Иргэдэд эрх боломж, төрд үүрэг хариуцлагыг улам баталгаажуулсан сонголт л манай улсад нэн шаардлагатай байна.

2016 оны зун Ази, Европ тивийн удирдагчид Монголд цуглана. Ази, Европын дээд хэмжээний уулзалтын 20 жилийн ой тохионо. Дэлхийн нэр нөлөө бүхий хоёр тивийн удирдагчид уг уулзалтаасаа ажил хэрэгч яриа хэлцэл, чухал үр дүн хүсэж байна. Зочин орны хувьд Монгол Улс ч бүх боломжоороо чармайн ажиллаж байна. Монгол Улсын ололт амжилт, нэр төр Монгол хүн бүрт хамаатай. Энэ чиглэлд хийж буй бүхэн, дэд бүтэц, үр дүн цаашид ч Монгол Улсад нэн хэрэгтэй.

2016 оны зуны улирлын сүүл сард Бразил Улсад Олимпын XXXI Их наадам, тэмцээн өрнөнө. Монголчуудын спорт урлаг, оюун санаа, бүтээлч үйлсийн ололт амжилт улирч буй онд арвин байсан шиг, ирэх онд ч өөдрөг байна гэдэгт итгэлтэй байна.

Гарч байгаа 2016 он манай орны хүн бүрийн амьдралд өөдрөг гэгээн өнгө нэмэхийг хүсэж байна. Он солигдох мөчийг халуун ам бүлээрээ хүлээж байгаа Та бүхэнд эрүүл энх, аз жаргал, амжилт ололтыг хүсье. Бидэнтэй шинэ оноо угтаж байгаа хамтран зүтгэгч хүн бүрт сайн сайхныг хүсье.

Ажил үүргээ одоо болтол нэр төртэй гүйцэтгэж байгаа иргэддээ ерөөл дүүрэн шинэ оны баярын мэнд хүргэе. Дэлхийн олон оронд ажиллаж амьдарч байгаа Монголчууддаа хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Монголоо төлөөлсөн энэхүү мэндчилгээг нойроо хугаслан хүлээсэн билэг ерөөл боддог, сайхан сэтгэлт хүн бүрт баярлалаа.

Энэхүү цагаан сүүний дээжийг айл хотол бүр элгэн саднаараа жаргалтай, хүж дэлхий Эх орон минь амгалан сайхан байхын төлөө өргөе.

Та бүхэнд шинэ оны ерөөл бүхэн шингэсэн, гал халуун, анхны мэндийг хүргэе.

Монгол минь мөнхөд мандаг ээ.

2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 24:00 цаг

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-12-31 203.194.116.41

худал чалчиж олон хүний наснаас хулсалсан хулгайч даа. эний үгийг сонсож бузартсан улс яана л даа.

hudalch Eebii 2015-12-31 202.72.246.142

eostoi hudalch, heleh ch ug alga daa Eebii

АРД 2015-12-31 68.100.195.95

Энэ хүнд өчүүхэн ч гэсэн ухамсар, Монголоо гэсэн сэтгэл байсан бол аль хэдийнэ сайн дураараа огцрох өргөдлөө өгөх байсан юм. Юу нь ингэж хийх юмаа олж ядсан юм шиг алиа салбадай болж марзагнаж, гадаадаад баахан улсын мөнгө үрж зугаалж тэнэж, гадныхныг худлаа хошгируулж, дундаас нь өөрт унацтай зүйл сэдэж явах....Яагаад огцрох ёстой вэ гэхэр 1-рт шударга сонгуулиар ард түмний дийлэнхи олонхийн санал авч чадаагүй, 2-рт шүүх үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож гадаадын иргэдэд уучлал үзүүлсэн, мөн Германд айлчилж байхдаа үндэстний аюулгүй байдалд ноцтой заналхийлсэн мэдэгдэл хийсэн зэрэг нь түүний хувьд огцрох хангалттай шалтаг мөнөөс мөн болно.... Элбэгдоржийг 2 удаагийн сонгуулиар шударгаар ялж гарч ирсэн гэж үздэг хүмүүс яг өөрсдийн нотлох миний бичсэн зүйлийг няцаах баримтыг гаргаж ирвэл тэрхүү баримтад өөрийн зүгээс хариу өгөх болно. Ямар нэгэн нотлох баримтгүй, эх сурвалжгүй, хүнийг дайрч гутаан доромжилсон зүйлд хариу тайлбар, сэтгэгдэл бичих боломжгүй гэдгийг энд хэлье. Энэхүү орчуулга нь 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх ба дараах тоон баримтыг дурдсан ба монгол орчуулгыг бүрэн нягтлаагүй, зарим үг үсгийн болоод найруулга зүйн алдаа байгааг уучлан хүлээн авна гэж найдаж байна..... Монгол улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгууль болохоос өмнө “Энэ удаагийн сонгууль бол АНУ-н 2000 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үед хэрэглэсэн арга тактик, механизмаар явагдах болно гэж миний бие хэлж байсан билээ. Ингэж хэлээд зогсохгүй Монгол улсын өдөр тутмын сонинууд болон хэвлэл мэдээллийн сайтууд дээр тэрхүү зүйлийг нотлох нийтлэлээ олон нийтийн сонорт хүргэхийг хүссэн боловч өдөр тутмын сонинууд ч хэвлэл мэдээллийн сайтууд ч аль аль нь хүлээж аваагүй болно. Ард түмний тархи угаагч Баабартан болон Ардчилал гэж хийрхэгч анархистууд 1939 оны Халх голын дайныг дайн биш байсан зүгээр л Орос Япон хоёр хоорондоо байлдсан юм гэж эх орны минь буурал түүх, газар нутаг руу минь нулимдаг. Гэтэл амарч зугаалж амраглаж цэнгэх болохоороо нөгөөх нулимж дэвсэж байсан газраа ирээд тансаглан амраглан хэвтэхийг хараад ой минь гутсандаа энэхүү нийтлэлийг оруулахаар шийдлээ. Ингээд олныг үл нуршин Эх орон руугаа Монгол руугаа чиглээ урсдаг ЭХ ОРОНЧ ГОЛЫН цутгалан болох БУЙР нуурын эрэг дээр шинэхэн залуухан амраг бүсгүйтэгээ хорвоогийн хамаг ядвлыг мартан жаргалдаа мансууран байгаа Ерөнхий сайд Алтанхуяг болон АНУ-н утсан хүүхэлдэй болох ард иргэдийн саналыг Америкийн санал тоолох машинаар өөрийн нэр дээр тооллуулах арга ухаан ид шидийг асар их мөнгөний хүчээр олж авч чадсан Элбэгдоржийн сонгуульд ялсан аргыг энд дурдан өгүүлье. АНУ-н Ерөнхийлөгчийн сонгуулиас суралцвал зохих шударга бус зүйлүүд ~автомат машины НО 2013-03-07 20:50:33 | Гадаад мэдээ Ардчилсан төр засаглалтай улс орнуудад шударга бус сонгуулийн дүр төрх илэрч гарах тохиолдол бий. Тэрний нэг том жишээ бол бага Буш болон түүнээс хойшхи Ерөнхийлөгчийн сонгуулийн үед болсон үйл явдлууд юм. Ерөнхийлөгч Буш дэлхийн дулаарлын (хулхи дулаарлыг тунхаглагч)эсрэг тэмцэгч А. Горыг өөрийн төрсөн дүү болох Флорида мужийн амбан захирагчтай нийлж ялсан 2000 оны сонгууль, мөн 2004 оны дахин сонгуулиар одоогийн төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй「өрсөлдсөн дүр үзүүлж」ялсан, дараа нь одоогийн Ерөнхийлөгч Обама Еврейн нарыг илтэд дэмжигч Ромни(Бүгд найрамдах нам)-г үл ялиг саналын зөрүүгээр ялсан 2012 оны сонгуулийг дурдаж болно. Эдгээр сонгуулиар Бүгд найрамдах нам шударга бусаар ялныг энд дурдахгүй өнгөрч болохгүй. Зөвхөн хуучны соц системийн улс орнуудад л 100 %-н санал хураалт явагддаг ба “Тэр бол сонгууль биш” гэдгийг тунхаглаж ирсэн (тархи угааж) Америкийн нэгдсэн улсын улс төрчид бага сургуулийн багшийн маань зааж өгсөн “By other"s faults the wise correct their own faults.”(Хүний алдааг хараад өөрийн алдааг зас)гэсэн үгийг ой санамжаасаа арчиж хаясан бололтой. Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой доорхи ноцтой баримтыг та уншаад “Ингэж луйвар хийсэн байхад гаралгүй яадаг юм бэ” гэж өөрт тань өөрийн эрхгүй бодогдох болно. 1.Санал тоолох автомат машин хэр зэргийн НО-г өөртөө агуулдаг вэ. АНУ-д touch үйлдэлт санал тоолох автомат машиныг ашиглах нь түлхүү байдаг. Япон улсад иймэрхүү төрлийн машиныг ашигладаггүй болно. АНУ-д нэлээд хэдэн үйлдвэрлэгчид байдаг ба 2004 оны байдлаар АТМ машин үйлдвэрлэгч Diebold компани хамгийн их хувийг эзэлдэг байна. Hardware –н хувьд тэргүүний технологийг ашигласан тал бага, цаасан мөнгө (тоолох, хуурамч мөнгөн тэмдэгт шалгах үйлдэл), банкны дэвтэр (хуудас эргүүлэх үйлдэл) байхгүй, АТМ-ээс илүү хялбар үйлдэлтэй, урд өмнөх технологи тэр чигээрээ, Software-н хувьд ердөө 50.000-хан шатлалт ердийн АТМ-д ашиглаж буй технологи гэж үзэж байна. Дүн нэгтгэх систем нь дан ганц тоог роликтой цаас руу хэвлэдэг. Иймэрхүү үйлдэлтэй машин нэлээдгүй хувийг эзэлдэг байна. Арай илүү дэвшилтэт систем байсан бол хэсэг бүр дээр суурилагдсан серверт нэгтгэх комманд ажиллах ёстой байсан болов уу. (санал нэгтэх эрх бүхий хэсэг дээр аргачлал (метод) болон төхөөрөмжийн загвар нь өөр, олон аргачлалт үйлдлийг давхар ашиглаж буй, саналын аргачлал нь өөр өөр тул бүрэн автоматаар тооллого явагдаж байгаа гэж хэлэхэд хэцүү юм) Харьцангуй энгийн үйлдэлт энэхүү системд олон (санаатайгаар ?) доголдлууд илэрсээр байна. 2004 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үед Охайо мужид доорхи зөрчлүүд илэрсэн ажээ : (1)Young Town хэсэгт санал тоолох машины тооллогоор 2 сая 500 мянган санал дутуу тоологдсон. (2)Ганна хэсэгт 3893 санал андуурагдаж Бушийн нэр дээр давхар тоологдсон . (3)Cuyahoga хэсэгт 93136 санал илүү тоологдсон. (4)Diebold компанийн санал тоолох машины программд үйлдвэрлэлийн дефект илэрч засварлахгүй тэр чигээр нь ашигласан магадлал өндөр. (5)Санал тоолох машинаар Кериг сонгоход「Бушийг сонгосон байна」гэсэн алдаа заасан. Японд иймэрхүү хулхи системийг Төр Засгийн байгууллагудад шахах юм бол дараагийн сонгуульд ашиглахыг хориглоно. Мөн санал тоолох машины програмд үйлдвэрлэлийн дефект илэрсэн гэдэг бол илэрч мэдэгдсэн нь тухайн үедээ л болохоос биш урд өмнө нь хэдэн ч удаа хэр удаан ашиглаж байсныг төсөөлөхийн ч аргагүй юм. Санал тоолох машины хууль бус үйлдлийг мөсөн уултай зүйрлэвэл тэрний зөвхөн нэг хэсэг нь гар аргаар баталгаажуулах үед, эсвэл сайн дурын хянагчдын хүчин чармайлтын үр дүнд илэрсэн гэсэн үг юм. Монгол улсад 2012 оны УИХ-ын сонгуулиар Сонгуулийн Ерөнхий Хорооноос батлаагүй программыг суулгасан жишээ гарсан байна.(Энгийн хяналт явагдаагүй байсан болно) Touch үйлдэлт санал тоолох автомат машиныг хамгийн гол дутагдал нь саналаа өгсний дараа дахин шалгах шаардлага гарлаа гэхэд баримтжуулах нотолгоо нь байхгүй байдагт байгаа юм. Тоон мэдээллийг цахимжуулахад, мэдээлэл оруулахад тэмдэглэгээт хуудас болон, гараар бичих зориулалт бүхий OCR хуудсыг ашиглаж тухайн тэмдэглэгээ хийсэн хуудсаа хэсэг хугацаанд хадгалах нь хамгийн наад захын эрүүл зарчим болно. Компьютер өргөнөөр ашиглаж буй банк ・үнэт цаасны зах зээлд ч гэсэн энгийн мэдээллийн лавлагаанаас аваад хэрэгчлэгчийн захиалга хүсэлтийг ямар нэгэн баримтгүйгээр гүйцэтгэх тийм төгс аргачлал гэж байхгүй болно. Дараа нь ямар нэгэн асуудал үүсэхэд баримтыг хадгалж байх нь хамгийн энгийн зүй ёсны нэгэн чухал нөхцөл нь юм. Хулхи баримтыг үлдээхгүй байх иймэрхүү аргачлалыг эргэлт буцалтгүй сонгосон нь санал тоолох үеийн хууль бус үйлдлээ нуун далдах гэсэн「зориуд хийсэн」гэж бодогдоход өөрийн эрхгүй хүргэж байна. Дотор суурилагдсан программны тодорхой үзүүлэлт болон source code буюу үндсэн код нь нээлттэй бус, түүнийг нээлттэй байлгах талаах ямар нэгэн хуулийн заалт байхгүй. Лас вегасын slot машинд байдаг энгийн хяналт ч хийгддэггүй болно. Мөн түүнээс гадна санал өгөх өдөр санал тоолох автомат машин үйлдвэрлэгч компаниас ямар нэгэн хүн ирж машиныг ажиллуулдаггүй, дээрээс нь Сонгуулийн Ерөнхий Хорооноос шууд удирддаггүй болно. 2.Санал тоолох автомат машиныг суурилуулах үеийн нягт нарийн ажиллагаа. 2004 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэр дэвшигч Кери олон санал авна гэж тооцож байсан дүүргийн хэсгийн идэвхтэй санал өгөгчдийн нэгжийн тоог санал тоолох автомат машины суурилуулсан тоотой харьцуулахад үлэмж бага байсан тохиолдол Нэгдсэн улс даяар илэрч энэ тухай олонтоо мэдээлсэн байна. Маш урт дарааллал үүссэнийг хараад энэ бүгдээс залхсандаа саналаа өгөөгүй олон мянган сонгогч бүртгэгдсэн ажээ. Зарим газар контейнерт хадгалаастай чигээрээ ашиглаагүй санал тоолох автомат машин гарсан байна. 3.Эхэлж түрүүлж өгсөн санал хаягдсан байв. 2000 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үед хууль бус зүйл гарахаас сэргийлж өмнө нь урьдчилсан санал өгөхийг санал болгосны дагуу урьдчилсан санал өгөхөд тэдгээр санал эсрэг нэр дувшигчийн нэр дээр тоологдсон байжээ. 4.Хуурамч санал өгөх газрыг байгуулах . 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үед супермаркетын үүдэнд хуурамч санал өгөх бүртгүүлэх газрыг байгуулж, цугларсан саналыг нууцаар устгасан гэсэн мэдээ Нэгдэн улс даяар цацагдсан болно. Америкийн Нэгдэн улсын иргэдийн боловсролын түвшинг нь (ухаалаг) буруу тал руу ашигласан зүй бус явдал юм. 5.Хуурамч сонгогчийг бүртгэх. 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үед нэлээд хэдэн мужид хуурамч сонгогчид бүртгэгдсэн, сонгуулийн эрх нь байгаа хэдий ч бүртгэлд бүртгэгдээгүй байсан зүйл илэрсэн байна. 6.Шүүгч цагдаагийн дарамт. 「Шударга сонгууль」гэдэг нэр нь дор「Санал хянагч хүн」мөн цагдаагийн албан хаагчийг санал авах байрны өмнө зогсоож, шарх сорвитой иргэд санал өгөхөд хүндрэл гарсан. 7.Сонгуулийн санал авах хэсгийн хаалга нь дээр хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын судалгаа авах ажиллагааг саатуулж ・үйл ажиллагаанд нь саад хийв. 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үед нэлээд олон мужуудад сонгуулийн санал авах хэсгийн хаалга нь дээр хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын судалгаа авах ажиллагааг саатуулж зогсоосон байна. Мөн 2004 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар санал авах хэсгээс зөвхөн хол газарт байрлаж буй хэвлэл мэдээллийн байгууллагуудад судалгаа авахыг ньзөвшөөрсөн зохицуулалт гарсан байна. 8.Хууль бус сонгуулийн гол гэрч болох хүн учир битүүлгээр амиа алдав. 2004 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Охайо мужийн санал тоолох автомат машинаас үүдэн маш том маргаан дэгдэв. Ардчилсан намын Керигийн санал Буш руу шилжсэн гэсэн хэрэгт нэр холбогдсон шүүх хурлын гол гэрч болох тухайн үедээ 2004 ондIT зөвлөх хийж байсан Майкл Коннел 2008 онд онгоцны ослоор амь насаа алдсан байна. Түүнд урьдчилж шүүх хурлын гэрч болох тухай хүсэлтийг амь насаа алдахаас нь өмнө өгсөн байжээ. Бушийн эргэн тойронд яагаад ч юм「зүй бусаар」амь насаа алдсан олон тохиолдлууд гардаг ажээ. Бага Бушийн үед Ираны Контора хэрэг дээр ажиллаж байсан Жон Хайнц, Жон Тауэр гэсэн 2 гишүүн онгоцны ослоор амь насаа алджээ. 2002 онд Бушийн гэр бүлийг эсэргүүцэгчдийн нэг Иракийн дайныг маш хүчтэй эсэргүүцэж байсан Минесота мужийн Ардчилсан намын Сенаторуудын танхимын гишүүн Поль Уэльстон дунд шатны сонгууль болохын өмнөхөн онгоцны ослоор амь үрэгдэж Бушийн талынхан сонгуульд ялалт байгуулжээ. 1988 онд цөмийн зэвсгийг ашиглах тал дээр ихэд идэвхтэй ажиллаж байсан Пакистан улсын Ерөнхийлөгчийн сууж явсан С 130 онгоц осолдсон хэрэг гарсан билээ. Хамт сууж явсан Америкийн нэгдсэн улсын элчин сайд бөгөөд цэргийн хүмүүс онгоц сүйрэхээс өмнө газардах үед онгоцноос буусан байжээ. Энэ нь CIA-н цэргийн зориулалттай долгион цацрагт суурилуулсан холын тусгалт буугаар буудсан гэсэн цуу гарсан байна. 9.Хохирол амссан нэр дэвшигч Керри огтхон ч шүүхэл гомдол мэдүүлээгүй байна. 2004 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар нэлээн хэдэн мужид гараар тоолж дахин баталгаажуулалт хийсэн бол Керри ялах боломж байсан ч нэр дэвшигч Керригийн сонгуулийн штабаас огтхон ч шүүхэл гомдол мэдүүлээгүй ажээ. Бусад нэр дэвшигчид шүүхэд гомдол мэдүүлэн зарга үүсгэсэн тохиолдлууд гарсан ажээ. Сонгуулийн сурталчилгаа явагдаж байх үеийн Керригийн “Ямар нэгэн зүйл хийх сонирхолгүй байгаа байдал”-аас нь дүгнэлт хийхэд анхнаасаа ялагдах сонирхолтой байсан гэсэн зүйлийг хэлж болохоор байна гэж Иейлийн Их сургуулийн нууц байгууллагын「Skull and Bones、S&B」хүн хэлэв. 10.Обамагийн Засгийн Газрын Батлан Хамгаалах Яамны төрийн нарийн бичгийн дарга нь санал тоолох автомат машин үйлдвэрлэгч компанид Ерөнхийлөгчийн алба хашиж байсан ажээ. Обамагийн Засгийн Газрын Батлан Хамгаалах Яамны төрийн нарийн бичгийн дарга Чак Хегел нь санал тоолох автомат машин үйлдвэрлэгч ES&Sкомпанид Ерөнхийлөгчийн алба хашиж байсан байна. Эх сурвалж http://blog.goo.ne.jp/saruyamataro/e/32cf552c5175c3c8fb869dd0a862a45b Мөн уншигчдад сонирхолтой байх болов уу гэдэг үүднээс 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль болохын өмнө нийтлэлч Ч.Өрлөгийн & bolor.info дээр бичиж байсан зарим тоон баримтыг оруулав. Энд эх сурвалж байхгүй тул эргэлзэж байгаа хүмүүс өөрсдөө нэт-с хайхад үнэн тоо баримт гарч ирэх болно.... 2012 оны УИХ-ын сонгуульд Монгол Улсад анх удаа сонгуулийн цахим хэлбэр буюу сонгуулийн санал тоолох машины тусламжтай явуулахаар хуульчилсан билээ... Үүний дараа сонгууль үнэн зөв явагдсан эсэх талаар олон асуултууд нээлттэй үлдсэн. Одоо энэ санал тоолох машиныг Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд дахин хэрэглэх гэж байна. Энэ аргыг "сонгуулийг хурдан түргэн, хүндрэл багатай хялбар явуулахын тулд" гэдэг үндэслэлээр олон сая хүн амтай улсуудад тухайлбал, АНУ - 315 сая, Бразил - 195 сая, Мексик - 115 сая оршин суугчтай, сонгогчдын тоо нь хэдэн арав зуун сая байдаг мөн зарим Европын улсууд хэрэглэсэн туршлага байдаг. Уламжлалт аргаар сонгуулийн лацтай хайрцагийг онгойлгон гараар тоолох үед маргаан гарвал саналын хайрцгийг дахин шалган, нягтлан тоолж дүнг гаргаж болдог байсан билээ. Харин одоо тэгвэл санал тоолох машин ашиглаж сонгууль явуулахад энэ бүхэн огт боломжгүй болно гэдгийг бид бүгд өнгөрсөн 2012 оны УИХ сонгуулийн үеэр харсан билээ. Саналын хуудсаа машинд уншуулж бүх хэсгүүдээс электрон мэдээллийг цуглуулан төв машинаас дүнг автал сонгогчдын өгсөн бүх саналууд нэг төрлийн хар хайрцаганд (Black hat - далдын хар малгай) ороод таг болдог ба тэнд чухам юу болж байгааг гаднаас нь хянах ямар ч боломж байхгүй болсон юм. Санал өгсөн хүн "миний санал зөв бүртэгдсэн, тоологдсон болов уу гэдэгт эргэлзээтэй үлддэг. Тэгэхлээр энэ "далдын хар малгайтай", "ардчилсан" сонгууль гэгч нь шударга үнэн, нээлттэй ил тод байдаг гэсэн тунхаглал нь амьдрал дээр нийцэж байна уу? Энэхүү машины түүх Нью-Йоркийн шинийг бүтээгч Jacob H. Myers гэгчээс эхэлсэн ажээ. 19-р зууны сүүлээр “Сонгуулийг луйвраас хамгаалж саналаа өгөхийг энгийн, хурдан, нууц боллоо” гэж энэ шинийг бүтээгчийг тэр үед бүгд шагшран магтаж байв. Санал тоолох машиныг анх 1892 онд Нью-Йорк мужийн Lockportin тойргийн сонгуульд хэрэглэсэн ба хүний өндрийн дайны цахилгаан-механик болхидуу машин байсан нь өнөөдрийн электрон сонгуулийн эхлэл байв. Хэрэглэж эхэлсэн цагаасаа л хойш сонгуулийн санал тоолох машинууд нь байнгын шүүмжлэлд өртөж алдаа гаргаж дүнг буруу нэгтгэж эрүүл ухаанаар тайлбарлах боломгүй сэжигтэй тохиолдолууд гаргаж байнгын шуугиан хэл ам дагуулж иржээ. Энд цөөхөн хэдийг нь дурдъя: • АНУ-ын ардчилсан намын төлөөлөгч Al Gore АНУ-ын 2000 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ж.Бушаас саналын тоогоор арай давамгай явж байсан, бүр ялсан гэж зарлаж баяраа тэмдэглэж байсан боловч санал тоолох машины эцсийн дүнгээр их сэжигтэй нөхцөлд ялагдсан юм. Жишээ нь, Florida мужийн Volusia County тойрогт сонгуулийн машин Al Gore-ийн төлөө өгсөн саналуудыг хасч тоолж бүүр - 16 022 санал (өөрөөр хэлбэл, Альберт Гор ийм саналын өртэй гарсан гэсэн үг юм! ) гэж гаргасан нь тогтоогдсон юм. Яагаад сонгогчийн саналыг маш найдвартай үнэн зөв тоолдог гэж сурталчлаад байсан машин бүр хасах дүнтэй гаргав аа? Хасах тэмдэгтэй дүн гарах өөрөө хэлбэл саналын "өртэй" гарах огт боломжгүй билээ! Энэ асуудлыг нэг комисс томилж шалгуулсан гэх боловч саналын машинуудын санал хадгалагч электрон картууд нь алга болсон гэдэг шалтгаанаар юуг ч яг таг тогтоож нотолж чадаагүй өнгөрсөн байна. Гэхдээ саналын эцсийн үр дүнг санаатайгаар өөрчилсөн байна гэдэг нь шалгалтынханд ойлгомжтой байсан ба гагцхүү нотолж чадаагүй учир нөгөө тал нь "ялсан" юм. 2000 онд хэн ерөнхийлөгч болох вэ гэсэн асуудлын хувь заяаг шийдсэн Florida мужид үнэхээр Ж.Буш сонгогчдын олонхийн саналыг авч ялсан уу гэдэг том асуулт нээлттэй үлдсэн билээ... Үүний дараахан 2001 оны 9-р сарын 11-нд аймшигт явдал эхэлж энэ бүхэн бараг мартагдсан юм. (1) • Ирландад 2004 онд засгийн газар нь Голландаас худалдаж авсан сонгуулийн 7000 Nedap машинаа сонгуульд хэрэглэхгүй гэж шийдвэр гаргасан юм. Учир нь сонгуулийн санал тоолох компьютерийн программыг "арга заль хэрэглэсэн программ хангамжаар" сэм солиход ердөө хоёрхон минут зарцуулагдана гэсэн Дублины их сургуулийн шинжээчдийн дүгнэлтийг засгийн газар нь зөвшөөрч хүлээн авсан юм.(2) • Германд 2005 оны Бундестагийн сонгуулийг машинаар өгсөн 2 сая гаруй сонгогчид сонгуулийн компьютерт алдаа гарснаас болж дахин сонгууль явуулж хуучин үзэг цаас барьдаг аргаараа дахин өгөх хэрэгтэй болж байсан байна.(3) • 2006 онд АНУ-ын Конгрессын сонгуулиар олон тооны электрон сонгуулийнн машинуудад эвдрэл, алдаа доголдлууд гаргасан байна. Ганцхан Ohio мужид л гэхэд 250 ноцтой алдаанууд гарсан гэж мэдэгдсэн юм. Virginia мужид бүүр FBI (холбооны мөрдөх товчоо) энэ асуудлыг мөрдөх хэрэгтэй болж байсан байна. (4) • 2006 онд Германы ССС (Chaos Computer Club-нийт 3000 гаруй гишүүнтэй, АНУ-ын Nasa, T-Com, Nedap, GSM-д нэвтэрч байсан хакеруудын групп) Nedap сонгуулийн машины үйлдвэрлэгчдийн хийж байсан "Хакерууд манай машиныг яаж ч чадахгүй, зөвхөн найдвартай сонгууль явуулахад зориулсан хамгаалалт маш өндөртэй техник…" гэсэн мэдэгдлийг бүрэн няцааж Голландын хакер клубтэй хамтарч телевизийн шууд нэвтрүүлгээр Nedap санал тоолох машины программ хангамжид 5-хан минутын дотор ноцтой өөрчлөлтүүд хийж бүр дээр нь шатар хүртэл тоглож үзүүлсэн ажээ. (5) • 2006 оны 10 сард мөн энэ ССС хакер бүлгийн залуус хэдхэн минутын дотор сонгуулийн машины санал нэгтгэн тоологчийг нь сэм янзалж эхний тест саналуудыг зөв тоолуулж шалгалтад тэнцсэний дараагаар бодит саналуудыг нэгтгэн тоологчид оруулав. Үүнийхээ дараа нэг намын авсан саналыг нөгөө намаас хасч тодорхой нэг намын санал дээр тоог нь нэмж тоолж эхэлдэг болтол нь өөрчилж болох аймшигтай боломжийг батлан үзүүлсэн байна. (6) • 2006 оны 11 сард Италийн засгийн газрын тэргүүн Romano Prodi 4 сард болсон сонгууль машин ашигласнаас шударга биш болсон гэсэн хүчтэй шүүмжлэлийн улмаас бүх сонгуулийн машины төслүүдийг зогсоосон байна.(7) • 2008 оны 8 сард Premier Election Solution (хуучин Diebold) сонгуулийн машин үйлдвэрлэгч фирмийг Ohio муж шүүхэд өгснөөр сонгуулийн машины программ дахь "алдаа" нь илчлэгдэж тэр "алдаа" нь нийт 10 жилийн хугацаанд сонгогчдын саналыг буруу тоолоход хүргэсэн гэдэг нь баримтаар нотлогдож фирм нь ч үүнийгээ хүлээн зөвшөөрсөн ажээ.(8) • Шотланд улс 2008 онд одоо Монголд хэрэглэж байгаа санал тоолох машинтай ижил төстэй машинаар буюу сонгуулийн хуудсыг сканерддаг машинаар сонгууль явуулсны дараа санал тоололт нь худлаа болсон гэдэг нь батлагдсан байна. Гэхдээ сүүлийн мөчид орон нутгийн парламентийн дүнг буруу гарахаас аварч чадсан байна. Цахим сонгуулийн систем нь ингэж итгэл найдварыг өндөр хэмжээнд алдсаны эцэст Шотландын засгийн газар дараа дараагийн сонгуулийг цаас харандаагаар авахаар тогтож хуульчилсан байна. (9) • Германд 2009 оны 3 сарын 3 нд Үндсэн хуулийн цэц нь “Электрон машин ашиглаж сонгууль явуулах нь Германы үндсэн хуулинд харшилж байна” гэж тунхаглав. (10) • Ирланд улс 54.000.000 € -гоор худалдаж авсан сонгуулийн машинуудаа хог болгон устгалд оруулсан байна. 2010 оны 10 сарын 6-нд Ирландын ерөнхий сайд Brian Cowen санал тоолох машинаар сонгууль явуулахаас Ирланд улс бүр мөсөн татгалзаж бүх хэрэглэж байсан машинуудыг устгалд оруулахаа мэдэгдсэн юм.(11) Монгол улс нэр бүхий хэдхэн улстөрчдийн лоббигоор СЕХ-д нэг бүр нь 3200 ам.долларын үнэтэй, АНУ-ын “Dominion voting” компанийн санал тоолох машинуудыг оруулж ирсэн ба ийм машинаар сонгууль явуулсны дүнгээр АН засгийн эрхэнд гарсан байгаа билээ!!! • Яг энэ машиныг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ашиглах үеэр гэнэтхэн "гацаж" үүнээс болж сонгуулийн нэгдсэн дүнгээ гаргаж чадахгүй 10 (!) хонож байсан тохиолдол ч байдаг байна. Санал тоолох машинаас болж улс орон даяараа сонгуулийн дүнгийн хүлээлтэд орж Джордж Буш, Альберт Гор нарын хэн нь ерөнхийлөгчөөр сонгогдсныг америкчууд санал хурааснаас хойш 10 хоногийн дараа л сая мэдэж байжээ. Энэ үед ихэнх хүмүүс сонгуулийн дүнд анхаарахаа нэгэнт больсон байсан ба америкийн сонгогчдыг энэ бүх алдаа завхарлууд нэгэнт болж өнгөрсөн гэдэг фактын өмнө тавьсан ажээ! • “Dominion voting” компанийн машинууд АНУ-д сонгуулийн том луйвар хийсэн нэг жишээ бол 2008 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “Жон Маккейнд өгсөн санал Барак Обамад нэмэгдэж байна" эсвэл бүүр "Өгсөн санал эсрэгээр бүртгэгдээд байна” гэсэн гомдол сонгогчдоос маш их гарч байсан учир олон нийтийн зүгээс мөрдөн шалгалт явуулж Жон Маккейнд өгсөн 11 мянган саналыг хүчингүй болгуулж байжээ. • Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Хэнтий аймгийн 18 дугаар тойргийн 9-р хэсгийн хороонд санал тоолох машин нь гэнэт гацснаар зэргэлдээ сумаас нөөц санал тоолох машин авчирсан байна. Гэтэл тэр машин нь өмнөх санал тоолох машины саналыг 60-аар зөрүүлж, ялалт байгуулж явсан УИХ-ын гишүүн Н.Ганбямба ялагдал хүлээх болсон ажээ... • Мөн УИХ-ын 23 дугаар тойргийн долдугаар хэсгийн хороонд нэрсийн жагсаалтад 1771 сонгогч бүртгэгдэж яг санал хураалтад 1230 хүн оролцсон юм. Гэтэл сонгуульд оролцсон хүний тоог санал тоолох автомат машин 1760 гэж гаргажээ. Энэ бол тэнд 530 "амьгүй албатууд" хаанаас ч юм сэм гарч ирж "хэрэгтэй хүндээ саналаа өгсөн" гэсэн үг юм. • Харин 2012 оны Орон нутгийн сонгуулийн анхны "факт" Өвөрхангай аймагт гарав. Тус аймгийн Баруунбаян-Улаан сумын Таацын багт хурууны хээ уншиж бүртгэл гаргадаг машин нь гацсан байна. Тиймээс цаг алдахгүйн тулд аймгийн ИБМА-наас өөр машин авч сум руу хүргэж өгчээ. Энэ хугацаанд хурууны хээ авах ажиллагааг гар ажиллагаанд шилжүүлэн ажилласан ажээ. • Санал тоолох машиныг олон арван тэрбум төгрөгөөр худалдан авч оруулж ирж байх үед "сонгуулийн эцсийн дүн 1 цаг хүрэхгүй хугацаанд нэгтгэгдэж гарна" гэж амлаж сурталчилж байсан билээ. Гэтэл СЕХороо 2012 оны сонгуулиар нэгдсэн дүнгээ өмнө нь гараар тоолж байснаас ч удаан буюу бүүр 5 хоногийн дараа албан ёсоор мэдээлсэнийг бид юу гэж ойлгох вэ? Дээр нь саналыг буруу тоолдог, бүр зориуд буруу тоолуулж хэрэгтэй нэр дэвшигчийг гаргаж ирэх боломжууд байгааг юу гэж үзэх вэ? Энэ нь хэнд ашигтай вэ? Яагаад ийм машиныг оруулж ирэх болов оо? Иймэрхүү хууль бус жишээнүүдийг тоочоод баршгүй ээ....... Тэгэхлээр энэ сонгуулийн машин чинь хуйвалдааны ***** болж ардчилалд аюул авчирдаг байх нь ээ…?! "Машин л ийм дүн гарсан шүү дээ" гээд л гүйцээ гэж үү?! Яагаад дэлхийн олон улс орнууд огт хэрэглэхгүй байгаа, хэрэглэж үзсэн нь зарим нэг нь бүүр татгалзаад байгаа сонгуулийн санал тоолох машинуудыг 1 сая 800-хан мянган санал өгөх эрхтэй сонгогчидтой Монгол улсад оруулж ирэх болов оо? Гадаадад захиалгаар хийлгэсэн программ хангамжаар ажилладаг энэ машин манай төр засгийг бүрдүүлээд байгаа юм биш үү !

РАВДАН 2015-12-31 202.70.46.208

ЭНЭ ЕР НЬ ЁОЛКНООС ӨМНӨ ҮС ХУСЖИЙН ГЭЭ Л МАЯГЛААД БАЙСАН. АЯГҮЙ БОЛ ТОЛГОЙ ХУСАХ ГЭЖ БУЙГАА Л ТОЙРУУГААР ХЭЛСЭН БАЙХОО! ХЭНИЙХЭЭ ТОЛГОЙГ ЗАЛГИХ ГЭЖУУГАА БОЛ. МАНАЙ ЭНХБАЯРЫГ БОЛ Ч БАРАХГҮЙ БИЗЭЭ!

зочин 2015-12-31 203.91.115.42

төвийг сахина гэдэг бол зүгээр л тэнэглэл гэсэн шдээ орос монгол хоёрын харилцан туслалцах гэрээ шууд хүчингүй болж энэ тарваган хүн монголыг хятадад хүлээлгэн өгөх төлөвлөгөө нь хэрэгжиж энэ тарвага өөриын эх орон бээжиндээ амар тайван амьдарна даа

zochin 2015-12-31 203.91.115.42

энэ бол маш их шуналтай маш худалч хүн шүү таван толгойг хувьдаа завших гээд л мсs нийлээд улайран дайрч байгааг нь ээ ард нь хятадын тэрбумтан байгааа шдээ энэ тарваган хүн монголыг ингэж чадах гэж

РАВДАН 2015-12-31 202.70.46.208

ГАХАЙН СҮҮ УУХААР АРХИНААС ГАРДАГ ГЭСЭЭН.

Зочин 2015-12-31 202.21.106.160

би л лав элбэгийн гарт байгаа зүйлийг аягатай сүү биш хор эсвэл монгол хүний үсийг хусах хутга хайч л гэж харж байна. асар олон хар муу санаа агуулж байдаг хүн шиг байгаамда.

БҮХ МОНГОЛЧУУДДАА 2015-12-31 202.9.41.33

ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЖ САЙН САЙХНЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ

Зочин 2015-12-31 182.160.39.6

АПУ-гийн найз сүү өргөөд батүүл нь баар архидааны цагийг сунгаад ер ойлгохгүй юм. бүх юм толгой нь урвуугаар эргэсэн монгол.

zochin 2015-12-31 103.57.95.37

Saihan mendchilgee baina .

Бабо 2015-12-31 202.131.225.197

Ерөөлөөр болог.

bilgee 2015-12-31 166.198.91.83

Saikhan mendchilgee bainaaa

Зочин 2015-12-31 112.72.11.106

buzarin har yaragchin chamaig harahaas zebvv hvreed tv gee untraaj bgaad shampansagaa zadalsan shvv.

Зочин 2015-12-31 103.229.123.127

Тевийг сахивал тvвд болно.

Зочин 2015-12-31 203.91.115.40

монгол ард түмэн найз батхүүгийнх нь апу эм си эсийнх нь харааг амаа олохгүй гударч байгаа бузар нийгэмд сүү өргөж хошгируулаад. СПИРТ БАЛ БУРМЫН ХУВЬЧЛАЛД ЭЛБЭГДОРЖ

Зочин 2015-12-31 122.201.24.95

Ebid amjlt. Syylin yeiin avilgachdad handaj baigaa sedlyyd chini ok.

Зочин 2015-12-31 182.160.34.187

Ерөнхийлөгч маань Монголдоо эмх цэгцтэй нийгэм байгуулах гэж чардайж байгааг бүгд л харж баярлаж байна. Иргэний танхим, шилэн данс, нээлттэй сонсгол, хууль эрх зүйн шинэчлэл........ Сайхан Монголын төлөө тууштай ажиллаж байгаа ерөнхийлөгч таныг мөнх Тэнгэр ивээнээ.

Зочин 2015-12-31 123.199.127.4

Shine jiliiin oroi buzar shingesen heruulee hiij suudag commentchid baih umdaa

Иргэн 2015-12-31 202.21.106.119

Он гарах мөчид ерөнхийлөгчийнхөө үгийг сонсоод шанпанскаа задлаад жил бүрийн шинэ жилийн баяр.Харин манай олон нийтийн төв ТВ-ийн хөтөлбөр үнэхээр дур гутаав.Энэ үзэл суртлын том байгууллагыг ямар дурак удирддаг юм бол.Цагааны Оюундарь бил үү нэг хийрхсэн хүүхэн ямар ч байсан чухал дарга нь бололтой гараад байдаг.ОРТ,РОССИЯ-1, КАЗАХ ТВ мэттэй харьцуулахад үнэхээр нойл байна.Ганц хоёр марзагнал, гоншигносон дуу тавьчихаад гэртээ хариад унтаад өгч байгаа бололтой юм.Гэтэл манай урлагийн шинэ, түрүүн үеийн гайхамшигтанууд, сатир урлагийн олон хамтлаг гээд лав шинэ оны өглөө болтол сурталчлах материал байна.Үүнд тэдгээрийг зохион байгуулаад ТВ үзэгчидэд сонирхолтой хэлбэрээр хүргэх чадвар зүтгэл алга, залхуурал обломовщина бүрэн ноёрхож. Ёстой "поити получать успеваете, а где работа" гэмээр. Хаа очиж УИХ-ын дарга , төв ТВ-ийнхэн гэж юу ч хийдэггүй гэж шүүмжилсэн нь үнэнтэй байсан ба уучлал гуйх ямар ч шаардлагагүй байсан мэт.Нэвтрүүлэгийнхээ ихэнх цагийг нь хэн нэг товарищаас интервью авсан хэлбэрээр залхмаар яриагаар бардаг.Энэ бүхэн удирдлагатай нь холбоотой. Тэдний байгаа байдлаас нь харахад ямарч кругозор алга. Бодвол англи хэлээ байг гэхэд ядахдаа орос хэл мэддэггүй бололтой юм. Казах ТВ-г хараач. Бараг бидэнтэй төстөй ч гэсэн нэвтрүүлж байгаа зүйл нь морь бөх биш үргэлж үйлдвэрлэл ш/у-ны боловсрол амьдрал г.м .Төв ТВ-ийнхэн ичиж үхээч ээ. Хийж чадахгүй бол тэрийгээ хүлээгээд чаддаг сэтгэдэг зүтгэдэг хүнд нь өгөөч.

Зочин 2015-12-31 103.10.21.40

unen saihan ug heljee bayarlalaa yerunhiiliugchuu

no neck 2015-12-31 59.153.113.221

ene hun yag odoo haana baina ve?mongolchuudaa ta buhen unen-g medeh heregtei shuu!

Хонгор 2015-12-31 92.6.112.21

Энийг харахаар өмнөөс нь ичих юм. Ийм тэнэг ерөнхийлөгчтэй монголчууд хөөрхий. Тоохгүй байгаа нь бүр хөөрхий.

Зочин 2015-12-31 123.199.127.4

Buzar shingesen heruulch butsah hayaggui commentchin hiih ajilgui zalhuu buzar argaar turd garj hulgai hiij hudal helj hooloo olohiig bodson ardiin namiin archaagui amitan

g 2015-12-31 103.57.95.21

Сүүлийн гурван жил монголын интернэт комментоор Гомо Мөнхөө гэгч нөхөр од болж дууслаа. Энэ нөхрийн бодит амьдралаас сэдэвлэсэн Онцгой маанаг нэртэй онц сонирхолтой ном хүртэл хэвлэгдсэн бөгөөд Google дээр Онцгой маанаг гэж хайгаад хэсэгчлэн уншиж болно. Энэ Гомо Мөнхөө гэж ер нь яачихсан үйлтэй амьтан юм бол оо. Төмөр замын Гурван угсармал гэдэг байранд ер нь юу болоод өнгөрсөн юм бэ

энхбат 2015-12-31 202.9.40.93

Миний монголын ард түмэн ирэх ондоо эрүүл энх аз жаргалтай өөртөө итгэлтэй сайхан амьдраарай

Банди 2015-12-31 92.6.112.21

Эх орондоо итгэлтэй байж чадахгүй л бол өөртөө итгэлтэй байж чадахгүй. Хоосон ерөөл бидэнд багадаагүй. Монголчууд босох цаг болсон.

zochin 2015-12-31 27.123.214.114

Saihan ug helle. Ard tumende az jargal eruul enh sain saihan buhniig husie.

салаавч 2015-12-31 92.6.112.21

Ийм худалч хүний үгэнд сэтгэл чинь сайхан болж байгаа бол жинхэнэ сайхан үгийг чи лав ойлгохгүй дэг ээ.

Зрчин 2015-12-31 59.153.112.58

17онч ойртож байна даа

Зочин 2015-12-31 123.199.127.4

Ene hun halaagaa uguh erunhiilugchuu enhbayar shig ard tumendee huugduj ogtsordog hun bish ochirbat bagabandi elbeg dorj bjgd halaagaa ugsun buyu ugnu enhbayar l gantsaaraa huugdsun

Zochon 2015-12-31 150.129.141.25

Yamar tsagaan sar umuu,helberdeh gej.