ХӨСҮТ: 8 хүний биеийн байдал хүндэвтэр байна

Хуучирсан мэдээ: 2020.06.20-нд нийтлэгдсэн

COVID-19

ХӨСҮТ: 8 хүний биеийн байдал хүндэвтэр байна

ХӨСҮТ: 8 хүний биеийн байдал хүндэвтэр байна

Эрүүл мэндийн яам Covid-19 цар тахалтай холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. Манай улсын хувьд өчигдөр /2020.06.19/ажиглалтад 8 хүн орж, 26 хүн гарч, гэрийн тусгаарлалтад шилжив. Улсын хэмжээнд одоогоор 1700 гаруй хүн ажиглалтад байна. 24 цагийн хугацаанд 119 утсанд 168 дуудлага ирсэн бөгөөд урьдчилан сэргийлэлтийн талаар мэдээлэл, зөвлөгөө авлаа. Мөн Солонгос, Казахстан, Швед зэрэг улсаас манай улсын гурван иргэн холбогдож зөвлөгөө авчээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: ХӨСҮТ-ин вирус судлалын хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид зургадугаар сарын 19-нд нийт 62 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Өнөөдөр  7 хүн эдгэрч, ХӨСҮТ-ээс дараагийн шатны сувилалд шилжлээ. Эдгэрсэн 7 хүний 6 нь оюутан байна.

Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 240 байгаагаас 139 хүн эдгэрч, 65 нь эмчлүүлж байна. Эмчлүүлж буй иргэдээс 57 хүний биеийн байдал хөнгөн, 8 хүний биеийн байдал хүндэвтэр байна.

COVID-19-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.06.20-НЫ 11:00 ЦАГ

COVID-19-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.06.20-НЫ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Friday, June 19, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж