Жуулчдын дунд домог болсон автобусыг нүүлгэжээ | News.MN

Жуулчдын дунд домог болсон автобусыг нүүлгэжээ

Жуулчдын дунд домог болсон автобусыг нүүлгэжээ

Жуулчдын дунд домог болсон автобусыг нүүлгэжээ

Аляскийн онгон зэлүүд тайгад хэд хэдэн эрэн хайх, аврах ажиллагаа хийсний эцэст эрсдэлтэй адал явдал эрэн хайгч жуулчдын дунд домог болсон, 2007 оны “Into the wild” кинон дээр гардаг 1940-өөд оны автобусыг үндэсний гвардынхан Чинук нисдэг тэрэг ашиглан нүүлгэжээ.

Үндэсний гвард болон байгалийн нөөцийн газрын хамтарсан ажиллагааны дагуу цэргүүд Паркс хурдны замын өрнө зүгт 40км газарт агаараас хайгуул хийж, хүмүүсийн дунд “142-р автобус”, “ид шидийн автобус” зэргээр ам дамжин яригддаг тус автобусыг олоод, нүүлгэн шилжүүлжээ. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар тус автобус дор хаяж 60 жилийн өмнө орхигдсон гэнэ. Автобусыг цаашид хэрхэх талаар эрх баригчид шийдтэл автобусыг аюулгүй зооринд хадгалах аж.

Автобусыг Ч-47 Чинук нисдэг тэргээр зөөхийн тулд дээвэр, шалыг нь нүхлэн гинжилжээ. Тус автобусны тухай зохиолч Жон Кракауэр 1996 оны “Into the wild” номондоо бичсэн бөгөөд тэрхүү зохиолоор 2007 онд ижил нэртэй кино бүтээгдсэн байдаг.

Зохиол болон кинон дээр гардаг 24 настай Крис МакКандлесс гэх эр бодит хүн байсан аж. тэрээр 1992 онд байгаа бүхнээ ардаа орхин байгальд амьдрахаар яваад дээрх автобусыг олж, тэндээ зуныг өнгөрөөгөөд, 114 өдрийн дараа өлбөрч үхжээ.

Түүнээс гадна эл автобустай холбоотой эрэн хайх, аврах ажиллагааг 2009-2017 онд нийт 15 удаа зохион байгуулж байжээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-20 202.55.188.44

Мэдээ нийтэлж бгаа бол бас хэл усаа ашиглаад жоохон эрэлт хайлт хийгээд олигтойхон юм бичээчээ. Зүгээр зуныг өнгөрөөх гэж бгаад өлсөөд үхцэн юм шиг бичсэн бхын. Бас арай шүү.

Avatar

medrel 2020-06-20 66.181.168.8

байгаа бүхнээ ардаа орхин байгальд амьдрахаар яваад дээрх автобусыг олж, тэндээ зуныг өнгөрөөгөөд, 114 өдрийн дараа өлбөрч үхжээ.

Avatar

Зочин 2020-06-20 202.70.44.116

haha harin tiin yu ch oilgosongvi

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж