Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах 1.6 га талбай бүхий Хонхтой цэцэрлэгт хүрээлэнд усан оргилуур ашиглалтад орж, иргэдэд үйлчилж эхлэхэд бэлэн болоод байгаа билээ.
Гэвч усан оргилуурын моторт 20 орчим алчуур чихэн, гацаажээ. Энэ талаар Хотын дарга С.Амарсайхан цахим хуудсандаа"20 орчим алчуур даралтын моторт нь хийж гацаасантай зэрэгцэн Тохижилт дуусч эцсийн цэвэрлэгээ хийснийг машинаар усаа зөөлөө гэж шуйгих. Болж өгвөл болохгүй талаас нь харлуулах улс төр, эсвэл аливаа зүйлийг хийхдээ ажил биш хулгай хийх боломж гэж хардаг хүмүүсийн өөрсдийнх нь хандлага юм болов уу даа.Үүний цаана шудрагаар хөдөлмөрлөж буй маш олон хүний ариун цагаан сэтгэл шингэсэн байдаг" гэж бичсэн байна.
Энэхүү тохижилтын ажлын хүрээнд хөрсийг нь сийрэгжүүлэн зүлэгжүүлж, хөгжимт усан оргилуур байгуулж, хоёр ширхэг нийтийн бие засах газар, 40 гаруй гэрэлтүүлэг шинээр тавьсан. Хоёр талдаа баригдаж буй нийтийн бие засах газарт нэг удаадаа тус бүр 35 хүн ашиглах боломжтой.
Эргэн сануулахад, Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан энэ оны нэгдүгээр сарын 20-нд захирамж гарган, Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах 1.6 га талбай бүхий Хонхтой цэцэрлэгт хүрээлэнд усан оргилуур барьж, ногоон байгууламжийг нь сэргээн засварлах ажилд нийтдээ 3.2 тэрбум төгрөг зарцуулсан.
Холбоотой мэдээ