Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай утсаар ярилаа | News.MN

Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай утсаар ярилаа

Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай утсаар ярилаа

Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай утсаар ярилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2020.06.19/ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай утсаар ярьж, өөрт нь болон ОХУ-ын ард түмэнд Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баярын мэнд хүргэлээ.

Мөн энэ үеэр Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн парадад Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн оролцох гэж буйд баяртай байгаагаа илэрхийлээд, парадын үйл ажиллагаанд амжилт хүсэв.

Зургаадугаар сарын 24-ны өдөр болох парадад оролцох Монголын бие бүрэлдэхүүн энэ сарын 14-ний өдөр Москва хотноо хүрэлцэн очсон, бэлтгэлээ хийж байгаа юм.

Энэ жилийн Ялалтын баярын цэргийн парадад гадаадын 19 орны цэргийн алба хаагчид оролцохоор Москва хотноо хүрэлцэн очсон бөгөөд энэ сарын 17, 18, 20-ны өдрүүдэд Улаан талбайд нэгдсэн бэлтгэл хийхээр төлөвлөж байгаа юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Haha 2020-06-20 84.226.118.133

Ene yamar heleer yariduin bol

Avatar

Зочин 2020-06-20 150.129.142.95

Урилгатай бол маска зүүгээд очих хэрэгтэй шүү дээ. Утсаар юугаа ярьдаг байна.

Avatar

Зочин 2020-06-20 64.119.16.83

Оросуудад би болон Монголын ард түмэн хайртай Гэтэл сая короно вирус гарч 2 хөршдөө туслалаа. 30000 хонь өгөхөд хятадын ард түмэн ямар их халуун талархал илэрхийлэв. Оросд 1сая доллар-р туслахад тоогоогүй бөгөөд Оросын ЭМ-ийн сайд нь "дэлхийн хамгийн ядуу орон манайд туслаж байгаа нь бид тийм доройтсон юм уу" гэсэн, Мөн Путин короно вирусыг татаруудыг дарсан шигээ устгах болно, РТР ТҮ нь "сансарт ах дүү гэх буурай орны нисгэгчийг юунд ч гар хүрэхгүй гэсэн болзолтой нисгэсэн шиг короног ялна гэв

Avatar

Зочин 2020-06-20 64.119.16.83

энэ нь оросууд биднийг үл ойшоодог доромжилдог нь харагдаж байна

Avatar

Зочин 2020-06-20 66.181.187.188

buruu. neg myy setguulchin helsen ug bolhoos Putinii amnaas garaagu ug.

Avatar

Зочин 2020-06-20 66.181.161.14

Агаадаа загнуулсан байхаа даа, мань хүн?!?

Avatar

Зочин 2020-06-20 202.9.40.20

Энэ хүн ёстой сонин хүн тээ

Avatar

Зочин 2020-06-20 193.32.126.161

Далжийтал загнуулж дээ тусгаар улсад ийм хүн ерөнхийлөгч хийх хэрэггүй зай бол

Avatar

Зочин 2020-06-20 202.9.40.184

Обамад нүүрээ таглуулж, Маккейнд загнуулж хэрэгтэнг сулладаг Эбий бол болж байгаа биз.

Avatar

Zochin 2020-06-20 64.119.21.8

Manai uhaantai huchirheg erunhiilugch

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж