Бразилын Эрүүл мэндийн яам өчигдөр/2020.06.19/Covid-19 өвчний халдварын 54 мянга 771 /өдөрт бүртгэгдэж байсан хамгийн их/ тохиолдол шинээр бүртгэгдсэнийг зарлажээ. Ингэснээр Бразилд нийт бүртгэгдсэн тохиолдол 1 сая 32 мянга 913 болжээ.
Энэ огцом өсөлт нь Бразилыг халдварын тоо нь долоон оронтой тоонд хүрсэн хоёр дахь орон болгож байна. Өмнө нь АНУ энэ тоонд дөрөвдүгээр сарын 28-нд хүрсэн бөгөөд өдгөө 2 сая 296 мянга 809 тохиолдол бүртгэжээ.
Бразилын Эрүүл мэндийн яам мөн шинээр 1206 хүн нас барсныг мэдээлсэн нь нийт нас барагсдын тоог 48 мянга 954 болгосон байна.
Харин дэлхийн нийт халдварын тохиолдол 8 сая 750 мянга 501 болсны дотор эдгэсэн 4 сая 620 мянга 355, нас барсан 461 мянга 813, эмчлүүлж буй 3 сая 668 мянга 333 байна.
Дэлхийг айдаст автуулж, хөл хориод буй Covid-19 цар тахал дуусах цаг нь болоогүй бөгөөд тэр ч байтугай улам аюултай, шинэ үе рүүгээ орж байна хэмээн ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Аданом Гебреисус мэдээлжээ.
Тэрбээр өчигдөр/2020.06.19/ цахим хуралдааны үеэр хүн төрөлхтөн тахлын шинэ үетэй нүүр тулах гэж байгааг анхааруулан “Дэлхий шинэ бас улам аюултай үед орж байна. Хүмүүс хөл хорионоос залхаж байгааг би сайн ойлгож байгаа ч вирус дэндүү хурдан тархаж байгааг битгий мартаасай” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: CNN.COM
Иргэн 2020-06-20 211.36.139.231
Зөв л амьдар ч байвал юу ч болохгүй шүү дээ
Зочин 2020-06-20 202.21.108.223
hun buhen tolgoi daraalan tusaj, baigaliin shalgaral yavagdah bolno
Зочин 2020-06-20 183.177.100.4
хүн хүнийхээ мууг үзээд байхаар амьдрал ингэж шийтгэж байна!!!!
Зочин 2020-06-20 183.177.100.4
оркууд хэцүү байнаа. ялангуяа эмэгтэйчүүд. ямар ч маскгүй яваад байх юм. Өөрөө ч маскгүй, гаргасан хүүхэд нь маскгүй!!! 15 хороололд шинээр ашиглалтад орсон тоглоомын талбайг сүйтгэж байна
Хуцна даа чи 2020-06-20 182.160.32.195
Чамайг танина, чи бас оорк ш дээ. Маасктай оорк минь.
Хуцдаа гээд бга оркод 2020-06-20 183.177.100.4
чи муу 4 хүүхэд гаргасан эх хүнийг юу гэж доромжлоод байнаа!
Зочин 2020-06-20 66.181.161.14
Хүн төрөлхтөн ёс суртахуунаар ялзарч, шунал тачаал нь давамгайлж, байгаль ертөнцөө сүйтгэж байгаагийн хариу үр дагавар (шүтлэгтэй хүний хэллэгээр бол бурханы өс) ийнхүү тусч байгаа байх шүү!!!!!!!
Зочин 2020-06-20 202.126.90.27
Санал нэг бн. Хүн төрөлхтөн үнэндээ энэ өвчнийг л хүссэн. Гайхах юм огт алга. Үхэл үргэлжилнэ
Нэг л их буянтнууд 2020-06-20 182.160.32.195
Та 2 нийлж байгаад авраад өгөөч! хүн төрөлхтнийг. Мань нь гуйж байна…