ДЭМБ: Цар тахлын шинэ, аюултай үе эхэлж байна

Хуучирсан мэдээ: 2020.06.20-нд нийтлэгдсэн

COVID-19

ДЭМБ: Цар тахлын шинэ, аюултай үе эхэлж байна

ДЭМБ: Цар тахлын шинэ, аюултай үе эхэлж байна

Бразилын Эрүүл мэндийн яам өчигдөр/2020.06.19/Covid-19 өвчний халдварын 54 мянга 771 /өдөрт бүртгэгдэж байсан хамгийн их/ тохиолдол шинээр бүртгэгдсэнийг зарлажээ. Ингэснээр Бразилд нийт бүртгэгдсэн тохиолдол 1 сая 32 мянга 913 болжээ.

Энэ огцом өсөлт нь Бразилыг халдварын тоо нь долоон оронтой тоонд хүрсэн хоёр дахь орон болгож байна. Өмнө нь АНУ энэ тоонд дөрөвдүгээр сарын 28-нд хүрсэн бөгөөд өдгөө 2 сая 296 мянга 809 тохиолдол бүртгэжээ.

Бразилын Эрүүл мэндийн яам мөн шинээр 1206 хүн нас барсныг мэдээлсэн нь нийт нас барагсдын тоог 48 мянга 954 болгосон байна.

Харин дэлхийн нийт халдварын тохиолдол 8 сая 750 мянга 501 болсны дотор эдгэсэн 4 сая 620 мянга 355, нас барсан 461 мянга 813, эмчлүүлж буй 3 сая 668 мянга 333 байна.

Дэлхийг айдаст автуулж, хөл хориод буй Covid-19 цар тахал дуусах цаг нь болоогүй бөгөөд тэр ч байтугай улам аюултай, шинэ үе рүүгээ орж байна хэмээн ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Аданом Гебреисус мэдээлжээ.

Тэрбээр өчигдөр/2020.06.19/ цахим хуралдааны үеэр хүн төрөлхтөн тахлын шинэ үетэй нүүр тулах гэж байгааг анхааруулан “Дэлхий шинэ бас улам аюултай үед орж байна. Хүмүүс хөл хорионоос залхаж байгааг би сайн ойлгож байгаа ч вирус дэндүү хурдан тархаж байгааг битгий мартаасай” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж