“Коронавируст халдварын хяналт, эмнэл зүйн менежмент” сэдэвт сургалт боллоо

Хуучирсан мэдээ: 2020.06.19-нд нийтлэгдсэн

“Коронавируст халдварын хяналт, эмнэл зүйн менежмент” сэдэвт сургалт боллоо

“Коронавируст халдварын хяналт, эмнэл зүйн менежмент” сэдэвт сургалт боллоо

Дэлхийн улс орнуудад коронавирусын халдвар (COVID-19) дэгдэлт хэлбэрээр гарч, олон хүнийг хамран цар тахлын хэмжээнд хүрч өвчлөл, эндэгдэл өдөр бүр нэмэгдсээр байна.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Эрүүл мэндийн сайдын “Коронавируст (COVID-19) халдварын сэргийлэлт, хяналт, эмнэл зүйн менежмент” А/259 дүгээр тушаалыг хэрэгжүүлэх,  эрүүл мэндийн болон бусад салбарын ажилтнуудын чадавхийг сайжруулах зорилгоор сургалт зохион байгууллаа.

Тухайлбал, энэ сарын 08-наас 12-ны өдрүүдэд төвийн таван дүүрэг, төрөлжсөн мэргэжлийн гурван төвийн эм, эмнэлгийн мэргэжилтэн зэрэг нийт 130 хүнийг сургагч багшаар бэлтгэж, Хан-Уул болон Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын 30 мэргэжилтэн, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын 67 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг сургалтанд хамруулсан байна.

Бэлтгэгдсэн сургагч багш нар өөрсдийн харьяалах нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагчдад коронавируст халдварын урьдчилан сэргийлэх сургалтыг тогтмол явуулж, ажиллах юм.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж