Японы Ерөнхий сайд Абэ Шинзо ард иргэдээсээ уучлалт гуйв

Хуучирсан мэдээ: 2020.06.19-нд нийтлэгдсэн

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо ард иргэдээсээ уучлалт гуйв

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо ард иргэдээсээ уучлалт гуйв
Japanese Prime Minister Shinzo Abe speaks at a news conference at the prime minister's official residence in Tokyo, Japan June 18, 2020. Rodrigo Reyes Marin/Pool via REUTERS

Японы Хууль зүйн сайд асан Кацүюки Каваи, түүний эхнэр Анри нарыг өнгөрсөн Пүрэв гариг (2020.06.18)-т сонгуулийн хууль зөрчсөн хэрэгт буруутган баривчилжээ. Эрх баригч Либерал-Ардчилсан намын гишүүн байсан хууль тогтоогчид баривчлагдсантай холбогдуулан тус улсын Ерөнхий сайд Абэ Шинзо хэвлэлийн хурал хийж, ард иргэдээсээ уучлалт гуйсан байна.

Тэрбээр “Манай намын гишүүн асан, парламентын гишүүд баривчлагдсан явдалд маш их харамсаж байна. Би Кафүюки Каваиг Хууль зүйн сайдаар томилсон тул хариуцлагаа бүрэн ухамсарлаж байгаа бөгөөд ард түмнээсээ чин сэтгэлээсээ уучлалт хүсч байна” гэж мэдэгджээ.

Кацүюки Каваи нь Абэгийн зөвлөх, Хууль зүйн сайдаар тус тус ажиллаж байв. Хэвлэлийн бага хурлын үеэр Абэ Шинзо сэтгүүлчдийн асуултад хариулсан бөгөөд сэтгэлийн хөдөлгөөнөө нуугаагүй байна. Абэ 1970-1980 оны үед Хойд Солонгосын эрх баригчдад хулгайлагдсан хүмүүсийн нэг Мегуми Ёокотагийн эцэг Шигерү Ёокота таалал төгссөнд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: JAPAN TIMES
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж