Ботсванад учир битүүлгээр 154 заан үхжээ | News.MN

Ботсванад учир битүүлгээр 154 заан үхжээ

Ботсванад учир битүүлгээр 154 заан үхжээ

Ботсванад учир битүүлгээр 154 заан үхжээ

Өмнөд Африкт орших Ботсвана улсын өмнөд хэсгийн бүс нутагт сүүлийн хоёр сар гаруй хугацаанд нийт 154 заан учир битүүлгээр үхсэн хэрэг гарчээ. Саяхан тус улсын хүн амын дунд Сибирийн яр хэмээх халдварт өвчин тархсанаас гадна хөрснөөс нь аюулт нян илэрсэнтэй холбогдуулан засгийн газрын зүгээс нь нэн шаардлагатай гэсэн газруудад ариутгал, халдваргүйжилтийг хийсэн аж.

Мөн үхсэн заанууд нь соёотойгоо байсан учир хулгайн ан биш гэж орон нутгийн байгаль хамгаалагчид үзжээ. Ийнхүү хулгайн ан ч биш, элдэв халдварт өвчин ч биш тул нарийвчилсан шинжилгээ хийхээр болжээ.

Ботсвана улс зааныхаа тоо толгойгоор дэлхийд тэргүүлдэг бөгөөд тус улсад нийт 130 гаруй мянган заан нутагладаг аж. Тус бүс нутгийн байгаль хамгаалагч Димакатсо Н’тшебе хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бид одоог хүртэл заануудын үхлийн шалтгааны хариуг хүлээж байна. Үхсэн заануудаас гадна өвчтэй, бие нь зовиуртай байгаа заанууд харагдаж байна лээ. Манай албаны зүгээс учир битүүлгээр нас барсан заануудын соёог салган авч, хүүрийг нь шатаах ажлыг эхлүүлсэн” гэв. Мөн байгаль хамгаалах албаны зүгээс Окаванго Панхандле бүс нутгийн ард иргэдийг хэсэг хугацаанд зааны махыг хүнсэндээ хэрэглэхгүй байхыг сануулжээ.

Ботсвана улсын байгаль орчны яамнаас 2019 онд зааны тоо толгойг өсгөн, хамгаалахад чиглэсэн аяны хүрээнд таван жилийн хугацаанд зааныг агнахыг хоригложээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

123456 2020-06-19 49.0.212.188

Xятадууд нутгийн мулгуу шунахай өрөвдөх сэтгэлгүй хулгайн анчидыг хөлсөлж захиалга өгч хядуулдаг юм

Avatar

123456 2020-06-19 49.0.212.188

Xятадуудаас асуу

Avatar

Зочин 2020-06-19 64.119.24.253

Мөнхнаран ээж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж