Алдарт дасгалжуулагч Этери Тутберидзе ажилдаа оржээ

Хуучирсан мэдээ: 2020.06.19-нд нийтлэгдсэн

Алдарт дасгалжуулагч Этери Тутберидзе ажилдаа оржээ

Алдарт дасгалжуулагч Этери Тутберидзе ажилдаа оржээ

Дэлхийн алдарт уран гулгалтын дасгалжуулагч Этери Тутберидзе эх орондоо эргэн ирж, Москва хотын ойролцоох Новогорск хотын бэлтгэлийн төв дээр үндэсний шигшээ багтайгаа нэгджээ. Энэ тухай Оросын уран гулгалтын холбооны ерөнхийлөгч Александр Горшков мэдээлсэн юм. Тэрбээр “Тутберидзе АНУ-аас эх орондоо ирээд, тусгаарлалтын 14 хоногийн хугацаагаа дуусган бэлтгэлийнхээ ажилдаа орсон” хэмээн ярьжээ.

Этери Тутберидзе өнгөрөгч гуравдугаар сард Америкт оршин суудаг охин дээрээ очсон аж. Түүний 17 настай охин Диана Дэвис нь мөн уран гулгалтаар хичээллэдэг гэнэ.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрөгч тавдугаар сарын 22-нд Оросын спортын яамнаас ирүүлсэн "Үндэсний шигшээ багуудын бэлтгэлийн төвийг нээж өгнө үү” гэсэн хүсэлтийг зөвшөөрсөн юм. Гэхдээ цар тахлын тархалттай холбогдуулан сахилгын болон ариун цэврийн сахилга батыг бүхий л түвшинд чанд дагаж мөрдөхийг даалгажээ.

Этери Тутберидзе нь дэлхийн уран гулгалтын өнөө цагийн өнгө төрхийг тодорхойлж буй Алина Загитова, Элизабет Турсынбаева, Алена Косторная, Евгения Медведева, Камила Валиева зэрэг олон олимп, дэлхийн аваргуудыг гардан дасгалжуулсан домогт нэгэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж