Хээрийн хөдөлгөөнт эмнэлэг шинэ байртай боллоо

Хуучирсан мэдээ: 2020.06.19-нд нийтлэгдсэн

Хээрийн хөдөлгөөнт эмнэлэг шинэ байртай боллоо

Хээрийн хөдөлгөөнт эмнэлэг шинэ байртай боллоо

ОБЕГ-ын даргын тушаалаар 2017 онд байгуулагдсан Үндэсний аврах бригадын “Хээрийн хөдөлгөөнт эмнэлэг” шинэ байртай болж, өнөөдөр нээлтээ хийлээ.

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Л.Өлзийбаяр, Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэн, НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д. Намсрай, бие бүрэлдэхүүн болон “Наран” цэргийн хүрээний цэргийн анги, байгууллагын захирагч, эмнэлгийн албаны дарга нар оролцсон юм.

Хээрийн хөдөлгөөнт эмнэлэг нь 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр ээлжинд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын үзлэг, гамшиг ослын өмнөх болон дараах эрүүл мэнд, сэтгэлзүйн үйлчилгээ, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин, дархлаажуулалт, алба хаагчдын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх сургалтыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.

Сард дунджаар 300 гаруй алба хаагчдад буюу жилд 3600 ажилтан, алба хаагчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа юм.

Нээлтийн арга хэмжээний үеэр тус эмнэлгийг Үндэсний аврах бригадын захирагчийн тушаалаар хошууч Н.Бямбадэмбэрэлийн нэрэмжит болголоо. Хошууч Н.Бямбадэмбэрэл нь Зэвсэгт хүчний 122 дугаар анги / Иргэний хамгаалалтын механикжуулсан тусгай хороо/-д 1982-2004 он хүртэл 22 жил тасралтгүй эмнэлгийн албаны даргаар ажиллаж байсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж