Энэтхэг Хятадтай цэргийн зөрчлийг шийдвэрлэхээр хичээж байна

Хуучирсан мэдээ: 2020.06.19-нд нийтлэгдсэн

Энэтхэг Хятадтай цэргийн зөрчлийг шийдвэрлэхээр хичээж байна

Энэтхэг Хятадтай цэргийн зөрчлийг шийдвэрлэхээр хичээж байна

Гималайн нурууны алслагдмал бүсэд Энэтхэг, Хятадын цэргүүд хоорондоо мөргөлдөж, 20 хүн амь үрэгдсэн хэргээс үүдэн хоёр орны харилцаанд таагүй байдалд үүссэн. Тэгвэл Энэтхэгийн талаас хил дээрх цэргийн зөрчлийг шийдвэрлэхээр Хятадын талтай дипломат шугмаар харилцаж байгааг мэдээлжээ. Галван тосгоны хил дээрх мөргөлдөөний хариуцлагыг хоёр тал харилцан хүлээж шийдвэрлэхээр ярилцаж байгааг Энэтхэгийн Гадаад хэргийн яамны төлөөлөгч Анураг Шривастава мэдэгджээ.

Энэтхэг, Хятадын хооронд сүүлийн 45 жил хилийн маргаантай байгаа ч Даваа гаригт гарсан мөргөлдөөнд олон хүн амь үрэгдсэн тохиолдол болжээ. Мөргөлдөөний үеэр Энэтхэгийн хилийн харуулын 20 цэрэг амь үрэгдэж, 76 нь эмнэлэгт хүргэгдсэн бол Хятадын тал хохирлоо мэдээлээгүй. Далайн түвшнээс дээш 4270 метрийн өндөрт цэргүүд хоорондоо төмөр саваа, бороохой, чулуу зэргийг ашиглан тулалдсан ч галт зэвсэг ашиглаагүй аж. Хятадын талаас мэдээлснээр мөргөлдөөнийг Энэтхэгийн цэргүүд санаатайгаар өдөөсөн гэжээ.

Мөргөлдөөний дараа Хятадын гадаад хэргийн сайд Ван И Энэтхэгийн талтай утсаар ярьж, асуудлыг шийдэхдээ харилцан хүндэтгэлтэй хандаж, удаан хугацааны ашиг сонирхлоо хамгаалахыг чухалчлахаар тохиролцжээ. Гэвч Энэтхэгийн Хайдерабад хотноо олон мянган хүн жагсаал хийж, Хятадын төрийн далбааг шатаах зэргээр эсэргүүцлээ илэрхийлжээ. Мөн Энэтхэгийг жижиг, дунд бизнес эрхлэгчид Хятадын 500 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд бойкот зарлажээ.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж