АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгостой цөмийн яриа хэлэлцээ мухардмал байдалд орсонд үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтоныг буруутгажээ. Тэрбээр хэлэхдээ Жон Болтон түүнд Хойд Солонгосын асуудалд Ливийн загварыг дагах хэрэгтэй гэж зөвлөсөн нь алдаа болсныг онцолсон байна. Ливийн удирдагч асан Муаммар Гаддафи 2003 онд хоморголон устгах зэвсгээс татгалзсан жишээг Жон Болтон дурьдсан байв. Жон Болтоны зөвлөгөөний дагуу Хойд Солонгос эхэлж цөмийн зэвсэг, баллистик пуужингийн хөтөлбөрөө орхисноор АНУ хоригоо цуцлана гэх бодлого баримталсан аж.
Жон Болтон өнгөрсөн есдүгээр сард Дональд Трамптай гадаад бодлогын олон асуудалд санал зөрөлдсөнөөр албан тушаалаасаа огцорчээ.
Дональд Трамп 2018 оноос хойш Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай гурван удаа уулзаж, цөмийн хөтөлбөрийн яриа хэлэлцээ хийсэн ч үр дүнд хүрээгүй юм.
Эх сурвалж: Yonhap
Холбоотой мэдээ