Хятадын цэргүүдтэй мөргөлдсөний улмаас 76 энэтхэг цэрэг шархаджээ

Хуучирсан мэдээ: 2020.06.19-нд нийтлэгдсэн

Хятадын цэргүүдтэй мөргөлдсөний улмаас 76 энэтхэг цэрэг шархаджээ

Хятадын цэргүүдтэй мөргөлдсөний улмаас 76 энэтхэг цэрэг шархаджээ

Энэтхэгийн Ладакх мужид өнгөрсөн Даваа гариг /2020.06.15/-т Хятадын цэргүүдтэй мөргөлдсөний улмаас 76 энэтхэг цэрэг шархаджээ. Энэ талаар Энэтхэгийн Батлан хамгаалах яамны эх сурвалжийн мэдээллээс иш татан NDTV уламжилсан байна.

Тус телевизийн мэдээлснээр, эмнэлэгт эмчлүүлж буй цэргүүдийн биеийн байдал тогтвортой байгаа аж. Тэднээс 56 нь энэ долоо хоногтоо үүрэгт ажилдаа эргэн орох боломжтой бол үлдсэн цэргүүдийн хувьд доод тал нь хоёр долоо хоног эмчлүүлэх шаардлагатай юм байна. Зургадугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Ладакх холбооны нутаг дэвсгэр дэх Галван хөндий орчимд Энэтхэг, Хятадын цэргүүдийн хооронд мөргөлдөөн болсон билээ. Энэтхэгийн армийн эх сурвалжууд мөргөлдөөний үеэр талууд галт зэвсэг хэрэглээгүй талаар орон нутгийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээллээс иш татан мэдээлжээ. Энэхүү мөргөлдөөний үеэр Энэтхэгийн 20 цэрэг амиа алдсан бол Хятадын 45 цэрэг амь үрэгдсэн, эсвэл шархадсан байж болзошгүй байгаа аж.

Ладакх мужид Энэтхэг, Хятадын 250 орчим цэрэг оролцсон мөргөлдөөн өнгөрсөн тавдугаар сарын эхээр болсны дараа нөхцөл байдал хурцад, мөргөлдөөний улмаас 100 гаруй хүн шархаджээ. Талууд цаашид тогтвортой байдлыг хангахад хүчин чармайлт гаргана гэдгээ мэдэгдсэн байна.

Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж