ҮСХ-ны хамт олон УИХ-ын даргад өргөх бичиг барилаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

ҮСХ-ны хамт олон УИХ-ын даргад өргөх бичиг барилаа

Хуучирсан мэдээ: 2015.12.30-нд нийтлэгдсэн

ҮСХ-ны хамт олон УИХ-ын даргад өргөх бичиг барилаа

Үндэсний статистикийн хорооны нийт ажилтнууд УИХ-ын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт хамт олны саналыг өргөн барилаа


 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

З.ЭНХБОЛД  ТАНАА

 

Улаанбаатар хот                                                                                             2015 оны  12 сарын 30

 

Үндэсний Статистикийн Хорооны бүх ажиллагчдын 2015 оны тайлангийн хурлаас гарсан шийдвэрт үндэслэн дараах санал, хүсэлтийг Танд хүргүүлж байна.

Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт, НҮБ-ын Статистикийн Комиссын гишүүн – Үндэсний Статистикийн Хороо нь Монгол Улсын "Статистикийн тухай" хууль болон төрийн бусад хууль тогтоомж, НҮБ-ын албан ёсны статистикийн зарчим, төрийн албаны хэв хэмжээг сахин биелүүлж, үйл ажиллагаагаа бие даасан, хараат бус байдлаар өнөөдрийг хүртэл нэр төртэй гүйцэтгэж ирсэн төрийн захиргааны төв байгууллага билээ.  Төрийн  хариуцлагатай энэ албыг 90 гаруй жил өртөөлөн гүйцэтгэхдээ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн он жилийн түүхийг тоогоор илэрхийлж, дэлхийн статистикийн нийгэмлэгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Харамсалтай нь Таны удирдаж, УИХ-аас гаргасан  туйлын хариуцлагагүй шийдвэрээс болж бие даасан, хараат бус тогтвортой ажилладаг төрийн механизм болох статистикийн албаны үйл ажиллагаа алдагдахад хүрч байна. Өнөөдөр дэлхий нийтээрээ 2030 он хүртэлх хөгжлийнхээ чиг хандлагыг тодорхойлж, түүний гүйцэтгэлийг гаргах, хэрэгжилтийг хянах,  байгууллагынхаа чадавхийг нэмэгдүүлэх, бие даасан байдлыг нь хангахад чиглэсэн олон арга хэмжээг авч байхад Монгол Улс  түүний  эсрэг үйлдлийг хийж байгаа нь статистикийн салбарын хамт олны төдийгүй, статистикийн ач холбогдлыг  ойлгож, мэдэрдэг, хэрэглэдэг, олон арван хэрэглэгчдийн дургүйцлийг хүргэж байна. 

Бид улсын төсөв хэмнэх нэрийн дор УИХ-аас гаргасан буруу шийдвэрийг  тэвчиж, төрийн хууль, дүрмээ ягштал баримталж өдий хүрлээ. Улсын Их Хурлын олонхи гишүүд энэ байгууллагын мөн чанар, ач холбогдлыг ойлгож, хичнээн тэмцээд хүчин мөхсдөж буйг сүүлийн хоёр сар харлаа. Эдийн засагч, нэр бүхий 11 гишүүний нэг сар гаруйн өмнө өргөн барьсан Монгол улсын "Статистикийн тухай" хуулийн шинэчилсэн найруулгыг  Засгийн газар нь хэрхэн саатуулж байгааг бид бас харж байна.

Уг байгууллагыг УИХ-ын зайлшгүй харьяалалд байж, бусдаас хараат бус, бие даасан  үйл ажиллагааг явуулах боломжоор нь хангах  дараах тодорхой үндэслэлүүд байгааг Танд дуулгая. Үүнд:

  1. Статистикийн үйл ажиллагаа нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагт шилжсэнээр НҮБ-ын гишүүн орнууддаа мөрдүүлэхээр заагдсан  статистикийн "хараат бус, бие даасан, мэргэжлийн байх" үндсэн зарчим алдагдаж, гүйцэтгэх засаглалын нөлөөлөлд автагдах магадлал өндөр болж, мэдээллийн үнэн бодит байдалд итгэх итгэл буурах болно.

  2. Улс орны хөгжлийн өнөөгийн төлөв байдал, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, нийгэм, эдийн засаг, байгаль орчныг хөгжүүлэх төрийн нэгдсэн бодлого, хөтөлбөрүүд, дунд хугацааны хөгжлийн стратеги, тэдгээрийн хэрэгжилтийг зөвхөн албан ёсны статистикт үндэслэн дүгнэх бөгөөд энэ үйл ажиллагааг засгийн газрын өөрийн шууд харьяа яамны нэг агентлаг хэрэгжүүлэх нь сонирхлын зөрчлийг үүсгэнэ.

  3. Дэлхий нийтээрээ ярилцаж, НҮБ-ын дээд хэмжээний чуулганаар батлаад байгаа "Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр"-ийн 17 зорилго, 169 зорилт, 200 гаруй үзүүлэлтүүдийг олон улсад харьцуулагдахуйц нэгдсэн аргачлал, арга зүйгээр хангаж,  хэрэгжилтийг нь тооцож, томьёолох боломжгүй байдалд хүрнэ.

  4. Төрийн байгууллагад мэргэшсэн, тогтвор суурьшилтай албан хаагчид ажилладгийн үлгэр жишээг харуулж буй цөөхөн байгууллагын  нэг болохын хувьд сонгууль явагдах бүрт халаа, солиог хийх магадлал нэмэгдэхийн дээр  ажилтнуудын зэрэг дэв, шатлал давхар буурч, төрийн албанд шударгаар хөдөлмөрлөх хүмүүсийн итгэл, зүтгэл алдагдана.

Энэхүү үүсээд байгаа нөхцөл байдлыг дахин нэг нухацтай авч үзэж, нэр бүхий гишүүдийн санаачлан боловсруулсан  "Статистикийн тухай" хуулийн шинэчилсэн найруулгыг яаралтай хэлэлцэж, батлуулж өгөхийг Танаас хүсье.

Төрийнхөө энэ хүндтэй албыг олон жил хашиж буй төрийн албан хаагч бидний энэхүү санал, хүсэлтийг нааштайгаар шийдвэрлэж, бидэнд хариу ирүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Төр түвшин, түмэн олон амгалан байхын ерөөлийг дэвшүүлж, Танд ажлын амжилт хүсье.

 

Таныг хүндэтгэсэн,  Үндэсний Статистикийн Хорооны хамт олон

 


 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН,

ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГ ТАНАА

 

Улаанбаатар хот                                                                                                  2015 оны  12 сарын 30

           

Үндэсний Статистикийн Хорооны бүх ажиллагчдын 2015 оны тайлангийн хурлаас гарсан шийдвэрт үндэслэн дараах санал, хүсэлтийг Танд хүргүүлж байна.

Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт, НҮБ-ын Статистикийн Комиссын гишүүн – Үндэсний Статистикийн Хороо нь Монгол Улсын "Статистикийн тухай" хууль болон төрийн бусад хууль тогтоомж, НҮБ-ын албан ёсны статистикийн зарчим, төрийн албаны хэв хэмжээг сахин биелүүлж, үйл ажиллагаагаа бие даасан, хараат бус байдлаар өнөөдрийг хүртэл нэр төртэй гүйцэтгэж ирсэн төрийн захиргааны төв байгууллага билээ.  Төрийн  хариуцлагатай энэ албыг 90 гаруй жил өртөөлөн гүйцэтгэхдээ Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн он жилийн түүхийг тоогоор илэрхийлж, дэлхийн статистикийн нийгэмлэгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Гэтэл Таны тэргүүлж байгаа Засгийн газраас боловсруулан оруулсан санал, түүнд үндэслэн гаргасан Улсын Их хурлын хариуцлагагүй шийдвэрийн  дүнд тус төрийн захиргааны байгууллага өөрийн хараат бус, бие даасан статусаа алдаж, Засгийн газрын яамны нэг агентлагийн үүрэг гүйцэтгэгч болж хувираад байна.

Нэгэнт үүссэн энэ нөхцөл байдалтай уялдан гарч болзошгүй дараах асуудалд  Засгийн газрын тэргүүний хувьд нухацтай, ул суурьтай хандаж,  шинээр байгуулагдах агентлагийн удирдлага болон ажиллах боловсон хүчин, байр сууцны талаар зөв, шударга  шийдвэр гаргахыг  Танаас хүсье.

Статистикийн салбарын хамт олон бид Үндэсний статистикийн хорооны одоогийн удирдлага С.Мэндсайханыг шинээр байгуулагдах Бүртгэл, статистикийн  ерөнхий газрын даргаар томилж, ажиллуулах туйлын хүсэлтэй байгаагаа үүгээр уламжилж байна.  

Бид С.Мэндсайхан даргаар удирдуулж, сүүлийн жилүүдэд хамтарч ажиллахдаа  түүнийг төрийн жинхэнэ ноён нуруутай албан хаагч, хүнийг дээдэлдэг, аливаа шунаг, шунахай сэтгэлгүй, мэргэжлийн болон төрийн албаны арвин их туршлагатай,  шулуун, шударга хүн гэдгийг нь мэдэрсэн. С.Мэндсайхан даргаар удирдуулсан  Монгол Улсын статистикийн байгууллагын дэлхийд үнэлэгдэж буй хөгжлийн өнөөдрийн хүрсэн түвшин энэ бүхнийг гэрчилнэ. 

Тэрээр томилогдсоноосоо хойшхи 7 жилийн хугацаанд аливаа улс төрийн ашиг хонжоо харж хэнийг ч сольж өөрчлөөгүй бөгөөд төрийн алба хэрхэн тогтвор суурьшилтай ажиллаж, боловсон хүчнээ хэрхэн сургаж, мэргэшүүлдгийг харин харуулж чадсан.

Бид  даргынхаа удирдлаган дор урьд өмнө нь хийгдэж байгаагүй олон чухал үйл хэргийг хийж хэрэгжүүлсэн бөгөөд цаашид ч бүртгэлд суурилсан мэдээллийн санг байгуулах, төрийн нэгдсэн сангийн уялдааг хангаж ажиллах чиглэлд өмнөө тавьсан томоохон зорилтуудыг хэрэгжүүлэх, түүнчлэн суурийг нь тавьж эхлүүлсэн олон ажлуудыг удирдлагатайгаа хамтдаа байж, амжилттай хийж гүйцэтгэнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Иймд шинээр байгуулагдах агентлагийн удирдлагыг С.Мэндсайханаас өөр хүнээр томилох аливаа оролдлогын эсрэг  хамтдаа тэмцэж, эрх ашгийнхаа төлөө  зохион байгуулалттайгаар арга хэмжээнд оролцоход ч бэлэн байгаагаа   илэрхийлье.   

Статистикийн салбарын хамт олон бид үндэсний статистикийн хороонд зориулан барьж өгсөн, олон арван жил эзэмшсэн байрыг  хэвээр нь үлдээхийг Танаас мөн хүсч байна.

Энэхүү байрыг статистикийн үйл ажиллагааг хэвийн явуулахад нь зориулж,  ашигладах техник, тоног төхөөрөмжийг  нь суурилуулж, 1971 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөр хэрэгжсэн төслийн санхүүжилтээр статистикийн байгууллагад тусгайлан барьж, байгуулж өгсөн байр юм. ҮСХ-ны тэр үеийн ахмадууд уг барилгын суурийг субботникаар барилцаж, барьсан байрны өмнө тарьсан зулзган гацуур мод нь өндрөөс өндөрт ургасан байгааг залуу халаа бид өглөө ажилд ирэх бүртээ харж бахархдаг юмаа. 

Бидний хувьд алдаж болшгүй энэ түүхт байранд хэн нэг нь  халдаж, эзэмшлийг нь өөрчлөх санаархал хэрэв байвал Та л үүнийг зогсоож чадна.  

Статистикийн салбарын хамт олон бид энэ салбарт сэтгэл,  зүрхээ зориулж, он удаан жил тогтвор суурьшилтай ажиллаж байгаа, төрийн захиргааны мэргэшсэн, чадварлаг  боловсон хүчний залгамж чанарыг хэвээр нь хадгалж,  аливаа сэлгээг хийлгэхгүй байхыг Танаас эцэст нь хүсье.

Төрийнхөө энэ хүндтэй албыг олон жил хашиж буй төрийн албан хаагч бидний энэхүү санал, хүсэлтийг нааштайгаар шийдвэрлэж, бидэнд хариу ирүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

 

Төр түвшин, түмэн олон амгалан байхын ерөөлийг дэвшүүлж, Танд ажлын амжилт хүсье.

Таныг хүндэтгэсэн,  Үндэсний Статистикийн Хорооны хамт олон

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-12-30 103.26.195.161

Засгийн шийдврт харамсаж байна. Дахин харах хэрэгтэйвАрай мэргэжлийн биш шийдвэр.Бүтээсэн зүйлээ нураахад их амархан.Харин дахин босгоход хэцүү.Их хөдөлмөрч хамт олон байсан даа.

Зочин 2015-12-30 103.229.123.118

Дундаж цалин 800,000 гэх мэтээр захилгаар ажилладаг улс төрийн байгууллага байх хэрэггүй. Та нар худлаа амьдралгүй тоо баримт гаргадаг шалтгаанаа тайлбарлаач? Би 100 гаруй хүнтэй төрийн үйлчилгээний байгууллагад ажилладаг. Дундаж цалин 500 гаруй мянга л байдаг...??

Хахаха 2015-12-30 182.160.0.76

Одоо та нар итгэв үү? Мэдээллийн хэрэгслээр гараад байгаа найдваргүй зээл 0-1% гэдэг чинь шал худлаа. Дэлхийн банкны 30% нь хугацаа хэтэрсэн гэдэг үнэн шүү. Банкууд маш хүнд байгаа юм аа Хахаха

Зочин 2015-12-30 202.9.41.168

Уншиж байга юмаа ойлгооч дээ та минь, тэнэг юм шиг л байцгаахын энэ байгууллагыг өдий болгох гэж өчнөөн хүн нойр хоолоо хасан зүтгэсийн тэгээд буруу шийдвэр гаргаснаас болоод энэ хүмүүсийн хөлсөө дуслуулсан ажил талаар болох гээд, бас тангараг өргөсөн төрийн албан хаагч гэдэг нэрээр хамаг эрхийг хязгаарлачихсан юм чинь энэнээс өөр яхав дэ.

Уншигч 2015-12-30 202.131.234.5

Статистикийнхан зөвхөн Мэндсайхан гэдэг хүний төлөө үгээ хэлээгүй байхаа. Улс төр гээч заваан юм, ардчилсан гэгдээд байгаа намын дотоод зөрчлөөс болоод гэм зэмгүй олон хүний эрх ашиг хөндөгдөөд байгаа болохоор энэ хүмүүс аргаа барахдаа харалган шийдвэрээ эргэж хараач гэсэндээ ингэсэн биз дээ хөөрхий. Статистик гэдэг их айлыг 90 гаруй жил хөдөлгөсөн эгэл хүмүүс рүү бүү дайрч давшил.

Зочин 2015-12-30 202.131.234.5

Статистик бол Монгол улсын нүүр царай болсон ХАРААТ БУС статустай байгууллага. Гадныхан статистик мэдээллээр Монгол орны талаар мэдээлэлтэй болдог. ҮСХ-ныхон хэзээ ч татвар төлөгчдийн мөнгөөр гадаад дотоод явдаггүй, олон улсын байгууллагуудын гишүүнчлэл, хамтын ажиллагааны шугамаараа явж хурал зөвлөгөөн, сургалтанд оролцдог. ОУлсад нэр хүндтэй, Төр засаг нь үнэлээд өгсөн "ХӨДӨЛМӨРИЙН ГАВЪЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ" байгууллага шүү дээ. ХҮМҮҮСЭЭ..... Ийм хэмжээнд хүргэсэн зөв сэтгэлзүйтэй ДАРГАА авч үлдэх гэж байгууллагаараа хичээж байна энэ юу нь буруу гэж...

TSoh 2015-12-30 103.57.93.234

Hamt olonii ner barigchiig todruul. Yos zuin hubid hamt oloniig uimelj bolohgui.

lam 2015-12-30 103.57.93.234

Toriin shiidber eserguutsej baigaa humuusiig ajilaas oorchloh heregtei. Haan baihaas iluu ajilaa sain hiih heregtei.

ахмад ажилтан 2015-12-30 202.9.41.50

Монголд ҮСХ л амьдралд баримжаатай статистик мэдээлэлээр хангаж байдаг. Энэ байгууллагын бие даасан байдлыг одоогийн дампуу улс төр оролдоод орооцолдоод эхэлэх нь . Энэ нөхцөлд үнэн статистик байхгүй болох нь тлдорхой. Хуулиа баталж энэ байгууллагыг бэхжүүлэх асуудал өнөөгийн нөхцөлд ус агаар шиг хэрэгтэй. Мэндсайхан бол ёстой тулгатай, тууштай, ухаалаг удирдагч мөн. Манай ТЭХ-ний яамны дэд сайд байхад яамны аппаратын хамт олон сайд Очирхүү, ТНБдарга Цэрэнпүрэв нараас илүү Мэндсайханд ажлаа танилцуулж заавар зөвлөмж авдаг байлаа. Түүний ухаалаг алсын хараатай, элдэв муу ааш зангүй нь өнөө үеийн төр засагт үнэхээр ховор болсон ёс суртахууншүү.

иргэн(202.179.25.*)-д 2015-12-30 124.158.74.185

чамайг хайж олоод бүртгэл статистик 2 нийлэхээр тэр 1-л мэдээ авдаг хүнээр нь ажиллуулна аа хэ хэ. мэдээ цуглуулна, шалгана, боловсруулна, түүгээр судалгаа танилцуулга бичнэ гэдэг УБ битгий хэл нэг аймагт ч хэн ч хийж дийлэхгүй ажил. статистикийн хасагдсан орон тооны ажлыг бүртгэлийнхэн давхар хийнэ гэвэл яаж хүмүүст үйлчилнэ ээ. нөгөө нэг цэгийн үйлчилгээ будаа болно ш дээ. ажил огт хийж, зохион байгуулж үзээгүй нам гэдэг ТББ-ын онгироо юмнууд эсвэл хоосон толгойтой мулгуу хүн л ийм юм ярьдгийн. мэддэгт мэргэн цоохор мэддэгүйд эрээн цоохор юм чинь монголд статистик. яамдын Зг-ын мэдээллийг гадны хүмүүс огт тооддоггүй ҮСХ-ны эсвэл орон нутгийн статистикийн газруудаас мэдээлэл авдгийг ажил хийдэг хүн бүр илэрхйи мэднэ.

харамсалтай 2015-12-30 122.201.24.188

90 жилийн түүхтэй энэ ууган байгууллага Ардчилсан намын үед, Ардчилсан даргатай байх үедээ татан буугдаж байгаа нь энэ үү Бодлого боловсруулагчдын хувьд хамгийн хэрэгтэй байгууллага юмсан уг нь. Даан ч дээрээ бодлогоо боловсруулдаггүй болохоор хэрэгцээ нь сайн харагдахгүй байгаа юм болов уу. Байгууллага-д алдаа дутагдал байж болно л доо, гэхдээ түүнийг засч залруулах ёстой болохоос татан буулгаж болохгүй л дээ. Зүйрэлбэл НҮДНИЙ ШИЛ ЦАНТСАН БАЙНА ГЭЭД ШИЛЭЭ ХАГА ШИДЭЖ БАЙГААТАЙ Л УТГА НЭГ БАЙНА...

Ц.Равдан 2015-12-30 203.194.114.140

2 байгууллагыг нэгтгэх нь буруу, үндсэн зорилго, үйл ажиллагааны хувьд нийцэхгүй. Уг нь статистик нь хараат бус статустай, олон улсын аргачлал, дүрэм журмаар үйл ажиллагаагаа явуулдаг, нийтэд мэдээлдэг байгууллага шүүдээ. Мэндсайхан ҮСХ-г хамгаалж чадсангүй.

Зочин 2015-12-30 182.160.41.180

bi bol jiriin l irgen ene statistikiinhen baahan l ah duu amrag sadan yum shig sanagddag bas zowhon zasag barij bga nohduuded taarsan too barimt haaya zarlaj baidag ter ni amidralaas tasarhai hudlaa too shig baidag da hen zasaglana tuund zoriulsan too uildwerledeg gazar .huuli garsan huulia mord dotorhi bulhai ni ilreh geed aigaa yu

тийм байна аа 2015-12-30 124.158.74.185

чи үнэхээр жирийн боловсрол доогуур иргэн байна өө. чамайг ойлгож байна.

зочин 2015-12-30 202.131.234.5

Чи юу мэдэж ингэж бичиж байгаа юм бэ, бусад байгууллагууд шиг халаа сэлгээ энд байдаггүй, өмнөх дарга нарын үед ажиллаж байсан дарга, ажилтнууд нь одоо ч бүгд байж л байна. Шинээр ирж байгаа залуучууд нь МУИС, бусад сургуулиудын статистик эдийн засгийн анги төгссөн залуус л байдаг, хамгийн сайн нь статистикт ирдэг. Түүнээс биш шахааны шавхруунуудыг авдаггүй ээ.

Статистикийнхан 2015-12-30 202.131.234.5

Хүмүүс сайн мэдэж судалж байж сэтгэгдлээ бичих хэрэгтэй ш дээ. ҮСХ төрийн захиргааны байгууллага, бодлогын түвшинд ажилладаг, харин Бүртгэл бол төрийн үйлчилгээний байгууллага, өдөр тутам иргэдтэй тулж харьцдаг. Мөн ҮСХ-ныхон хэзээ ч татвар төлөгчдийн мөнгөөр гадаад дотоод явдаггүй, олон улсын байгууллагуудын гишүүнчлэл, хамтын ажиллагааны шугамаараа явж хурал зөвлөгөөн, сургалтанд оролцдог. Аливаа зүйлд алдаа мадаг бас байдаг, судалгаа, тооллогын аргачлал бас стандарт, олон улсын жишиг, заавартай байдаг, түүнийгээ л ашиглаж бүх мэдээ, мэдээллээ гаргадаг. Статистикч, хүн ам зүйч нар, энэ салбарт ажиллаж, амьдралаа залгуулж яваа олон хүний хөдөлмөрт өрөөсгөл хандаж хэрхэвч болохгүй байх аа.

Зочин 2015-12-30 202.131.234.5

Ямар ч байгууллагын дотор нь орж ажиллаж үзээгүй хүмүүс хийдэг ажлыг нь үнэлж чадахгүй л дээ. Төрийн бусад байгууллагуудын хэнээс ч асуусан СТАТИСТИК -ийнхан шиг ажил ихтэй, сэтгэлээсээ ажлаа хийдэг, өнгө мөнгөнд шундаггүй, чадварлаг хүмүүс байдгийг хэлээд өгнөө...... Юу ч мэдэхгүй байж бүхэл бүтэн албыг муулж байгаа хүмүүст үнэхээр урам хугарч байна.

асуулт 2015-12-30 124.158.74.185

аймаг, нийслэлийн статистикийн орон тоог цөөлөөд тэднйи цуглуулах мэдээ багасч байвал болж байна. гэтэл тэр хасагдсан орон тооны мэдээг бүртгэлийн буюу хүнд шууд үйлчилдэг ажилтан давхар хийх болвол яах билээ. Сангийн яам гэж өөрсдөө статистикийн тоог өөрчилж ашигтай байдалд оруулдаг газар ийм л юм хийдэг ш дээ. 80-аад оноос хойш статистик архив, стандарт гэсэн л мэргэжлийн байгууллагуудыг оролдож байхаар дүүрэг, аймаг, нийслэлийн төрийн сан гэж ёстой хэдэн тооцоо будилуулсан арилжааны банкны хийдэг ажлыг завааруулдаг хэдийгээ цомхотго.

Мгл 2015-12-30 103.229.121.146

Амьдралаас тасархай хэдэн тоо гаргаад , тэр том байшинд ямар олон хоолны савнууд цаас уйлдвэрлэж одор хоног онгороодог бол. Монголын орииг, зарлагыг тодорхой мэдээлчихэж байхыг хараагуй сонсоогуй юм байна. Хэлж байгаа тоо баримтаа багцаалаад гаргачихсан бондгор авгайнууд зурагтаар чухал царайлахыг нь харахаар дургуй хурэх гэж. Эд амьдралыг ер нь дотроос нь харж чаддаг боловуу гэж бодогдоношуу

статистикч 2015-12-30 124.158.74.185

чи нэг сар статистикийн байгууллагад ажиллаад үз. ёстой нусаа хацартаа наагаад тархины даралт чинь ихсээд нүд чинь жартайгаад хулхи чинь бууна даа. муу сурлагатай толгой нь олгой болсон юмнууд л статистик гэдэг үгний утгыг ч мэдэхгүй ингэж солиорч байдгийн.

зочин 2015-12-30 202.131.234.5

Чи үзэхээ л байчихаач эсвэл чаддаг юм ирээд хийгээд өөртөө зөв гэж бодоод байгаа тоогоо гаргаач чи, харъя

Зочин 2015-12-30 103.26.194.66

Neg bandgar Avgai baigaa tuuniig l zaluulaarai baruun aimagiinh. ih sehsen huzuunees tsagaan alt saldaggui uuruu tv neees saldaggui. Jiliin360 honogt gadaadad baidag. Iveeld ni baidag angalzuuruud baigaa shuu dorilgoo agaaa. Olon sain darga nariin minii hoishoo yavuulsan shulams

хэ хэ 2015-12-30 124.158.74.185

чи алтан зүүлтийг нь харж байхын оронд хэлж ярьсныг нь сайн сонсоод худлаа гэвэл яг ҮСХ, түүний салбар шиг мөнгө зарцуулж байж үнэн худлыг нь тогтоо л доо. чи аягүй бол өөрөө статистикаас ажлаа хийж чадахгүй хөөгдсөн нөхөр байх даа.

Статистикийнхан 2015-12-30 202.131.234.5

Чи алтан зүүлтийг шуналтай харж , гадаадад явдагт нь атаархаад байгаа юм уу. Чи бол чадахгүй, тэр чадаад байна аа ха ха ха

Зочин 2015-12-30 59.153.115.49

Ходолморийн гавъаны улаан тугийн одонт хамт олон минь энэ хэдэн ЖАРТГАЙ - нуудад царай алдаж байснаас НУБ - д ханда ...

Зочин 2015-12-30 59.153.115.49

СТАТИСТИК - ийн хамт олон хэзээч худал мэдээлэл гаргадаггуй . - Энэ бол торийн захиргааны тов байгууллага . Яалаа Стандарт , унийн хороог бас л тосов хэмнэх нэрийн дор татан буулгасан биздээ . Наад хулгайчууд чинь та нарын гаргасан тоо , тайланг гуйвуулан шулэглэн уншдаг байхгуй юу ! Та нар 90 - гаруй жилийн дундаж биш юмаа гэхэд ЗАГАСБАЛДАН - гуайн уеэс хойших / тосвийн алдагдал , орийн осолт , бууралт / - ыг гаргаад бидэнд нэг хэлээд огооч . ДЭМБЭРЭЛ - чи цоорхой торсон банди шуу ! Чамайг унийн нэгдсэн хэлтэст байхаас чинь мэднэ ... Энэ З . Энхболд , Ч . Сайханбилэг - нар оргуй байсан М . Жагаа ахыг нь хичнээн тогрог , долларын оронд оруулчихваа ? Огт оргуй байсан чинь дааж давшгуй ортэй гэнээ одоо яанадаа - лам багш минь ээ АВРААЧ ...

зочин 2015-12-30 103.57.94.145

Энэ хоёр байгууллагын аль нь төр түмэндээ юу хийснийг захын хүүхэд ч хэлээд өгнө. Бүртгэлийн байгууллага хэзээд ард иргэдийн төлөө байсныг түүх гэрчилнэ шүү

Иргэн 2015-12-30 150.129.140.21

Татвар тологчдийн монгоор зугаалцгаагаад худлаа шахуу мэдээлэл гаргаад сууж байдаг улсууд Мэнд сайхан энийг нь хулээн зовшоороод сууж байдаг болохоор их хайртай байна эд нар

Зочин 2015-12-30 202.9.40.172

Арай ч дээ. Ийм юм бичүүлж байдаг мөн тэнэг хүн юм даа энэ Мэндсайхан. Ингээд бичүүлээд байвал УИХ-ын дарга ч болж мэднэ ш тээ сонгуульгүйгээр. Сайн бичүүл. Юмыи яаж мэдэхэв

Бат 2015-12-30 59.153.112.74

900000 мянган төгрөгний дундаж цалинтай гэж залдаг болохоор байхгүй байсан дээр.

zaza 2015-12-30 202.131.234.5

dundaj tsalingiin tootso gdg bol er in ali ulsuudadch asuudlta bdg shude. nariin tootsololiig in mdhgui baij ugsa bolku lde

Статистикийнхан 2015-12-30 202.131.234.5

Чи ирээд судалгаа тооцоог нь хийгээд үнэн гээд байгаа тоогоо гаргачихаач, хармаар л байна шүү

Доржсүрэн 2015-12-30 59.153.112.74

Дандаа худлаа мэдээ, мэдээлэл гаргадаг хэнд ч хэрэггүй болсон байгууллага. Уул үнэн зөв мэдээ мэдээлэл гаргадаг бол хамгийн чухал байгууллага.

зочин 2015-12-30 202.131.234.5

битгий туйлшир, дандаа гэдэг үгийг хамаагүй хэлж болохгүй байхаа.

Зочин 2015-12-30 202.9.41.237

Статистик мэдээ олон жил улс төржиж дандаа худлаа мэдээлдэг байсан нь төрийг жинхэнэ завааруулж байлаа.үүний үлгэр жишээ хүн бол бадамцэцэг билүү худалч авгай ёстой нүүр хувирахгүй авдаг байлаа.одоо ч захиаллагаар л худлаа авдаг хэвээрээ байгаа шүү.тарааж шинээр үнэн хэлдэг шудрага хүмүүсийг цуглуулах ёстой шүү

Зочин 2015-12-30 103.15.101.178

Мэндсайхан чи хугацаагаа сунгуулахдаа амалсан зуйлээ унждаг нь тун тоогуй юм бож дээ.Одоо нэмэргуй дээ.бас бус юм дуулдаад л байдаг .За тэрч дуурсэн хэрэг.Терийн хуний нудний хор гэж нэг сурхий юм байдаг гэсэн.хайран байгууллага,хайран хамт олон

zoshin 2015-12-30 103.10.23.149

mendsaikhaniig mednee mendsaikhanii gar hol bolson gantumur gej nohor bga statistikiin horoonii dargaar ajillaj bga ter nuhuriin hiij bga ajil bna l daa unendee. ter avilgatai temtseh gazar ni shalgaasai. yostoi idej uuj duusch bga gardaa chadku baij yamaa omogtoi gulug bga

Зочин 2015-12-30 203.91.112.198

бид аймаар сайн даргаа өмөөрч байгаа юмшүүдээ

Зочин 2015-12-30 59.153.112.58

Энэ хорвоод хуурамч юм их бий түүнээс илүү хуурамч юмч бий тэр бүгдээс илүү хуурамч нь статистик гэдгийг та нар Үйл ажиллагаар баталсан тул татан буулгах нь зөвлдөө

zochin 2015-12-30 103.229.121.167

AH medlegiinhee hemjeend l ajillana shuu dee.haramsaltai.

зочин 2015-12-30 124.158.74.185

АН ч ёстой төрийг 3 удаа самарлаа. 1990, 1996, 2012 оны сонгуулийн жилүүдэд арай л биш байлаа. МАН-аас МАХН-аас ялгагдах юмгүй болсон байна шүү. ам ажил тэс зөрөөтэй, нэхэ хүнлэг юм ярьдаг мөртлөө хүний мөс муутай хөгийн л хүмүүсээр дүүрсэн байна.

Зочин 2015-12-30 182.160.34.35

Уих засгийн газарт ажиллах хумуусээс цаашдаа Ундсэн хууль Улсын Бага хурал Уих аас хууль баталж ирсэн туухээр шалгалт авч байх хэрэгтэй 20 иодхон жилийн омнох туухээ мэдэхээ больсон байна

Зочин 2015-12-30 182.160.34.35

аН ыг засаг барьж байх уед 90 ээд оны эхэн уэс хийсэн дэвшилт ардчилсан оорчлолтуудийг олон чиглэлд хянаж оорчлох юм хийж байна 90 ээд оны эхэн уед маш их хучин чармайлт гаргаж Тагнуул шуух цагдаа прокурорын нам бус байдал мэргэжлийн ур чадварыг гол шалгуур болгох бие даасан хараат бус байдлыг толовшуулэх оролдлогууд хийсэн Статистикийн байгууллагын бие даасан байдлыг ч их анхаарч байв МОН монголбанкны хараат бус байдлыг онцгой анхаардаг байв Тэр бух оорчлолтийг Бага хурлын уед хуучин МАХН олонх болж байсан уед хийжээ Одоо АН ын уед ардчилсан зарчмуудаас ухарч дураар дургих хуулийн нэр барьж дарангуйлал тогтоох мэргэжлийн байгууллагуудыг ул ойшоох нь хэрээс хэтэрлээ

иргэн 2015-12-30 202.179.25.32

Ямарч эрх ашиг зөрчих зүйл байхгүй.энэ бол цэвэр албан тушаалдаа байх хэсэг бүлэг хүмүүсийн үйлдэл.Төр цомхон чадварлаг байх ёстой.Статистикийн мэдээ судалгааг цөөхөн чадварлаг хүмүүс нэгтээд явж чадна.Одоогийн бүтэц үнэхээр нүсэр.Аймаг нийслэлийн бүтэцийг ч гэсэн улсын бүртгэлийн ажилтанд хавсаргах хэрэгтэй.Эсвэл 1-л мэдээ авдаг хүн байх хэрэгтэй аймаг нийслэлд.Нүсэр бүтэцийг шинэчлэх нь зөв.АН-ханы энэ шийдвэр бол зөв дэмжиж байна .

zaza 2015-12-30 202.131.234.5

hudlaa shiimjlegchid. Statistikiin albaniihan hzenees hedii hurtel ajildgiig chi mdku l bnda,tsag nargui nuser ih ajilta humus shude. busad ymad shig 17.30da garj bsna bi erooso sanku bna

бүртгэгч 2015-12-30 124.158.74.185

улсын бүртгэл хийгээд яаж мэдээ цуглуулах билээ аан. тэс хөндлөн 2 өөр ажлыг нэг хүн зэрэг хийнэ гэхээр хүмүүст шууд үйлчлэхээ л болино ш дээ бүртгэл.

статистикч 2015-12-30 124.158.74.185

тэр 1-л мэдээ авдаг хүнээр нь чамайг аваад ажиллуулъя. хэ хэ. УБ-т нэг ажилтан 5-6 салбарын 1000 гаруй ААН-тэй шууд харьцдаг юм. чадварлаг нь 2000 ААН-тэй. ҮСХ-ны ажилтан ажил шалгаж яваад өөрөө биширч байсан юм даа.

статистикч 2015-12-30 103.57.93.149

агентлаг болсноор ямар ч эрх ашиг зөрчихгүй. Харин албан тушаал булаацхлдагсад л ийм бичиг санаачилж нийт ажиллагсад гэж нэр барьж байгаа байх. Статистикийн хууль, НҮБийн гишүүнчлэл энэнд хамаагүй. байдгаараа байж үйлчилгээгээ авсаар л байна. Монгол улс НҮБ-ийн гишүүн гэдгээр сэтгээч. Мэгдсайхан гэдэг хүнийг л хамгаалсан гэж уншигдлаа даа. Бас тоо мэдээгээ улс төржүүлдгээ болих хэрэгтэй:

Zaza 2015-12-30 202.131.234.5

iish iim medlegegui humuuste yu yrihaw

zaza 2015-12-30 202.131.234.5

naandaj uls dayar bga statisitikin ajilchidiin erh ashig hondogdj bna... jxon uhanta zagnaj buurta unshihad iluudeh ym alga. mini bodlor ene statistikiin horoo baiguullaga in uls toroos harat bh ysto ym