Д.Цогтбаатар Ковид-19-тэй тэмцэх өндөр түвшний видео хуралд оролцов | News.MN

Д.Цогтбаатар Ковид-19-тэй тэмцэх өндөр түвшний видео хуралд оролцов

Д.Цогтбаатар Ковид-19-тэй тэмцэх өндөр түвшний видео хуралд оролцов

Д.Цогтбаатар Ковид-19-тэй тэмцэх өндөр түвшний видео хуралд оролцов

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Засгийн газраас санаачлан 6 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулсан “Бүс ба Замын олон улсын хамтын ажиллагаа: Ковид-19-тэй эв санааны нэгдэлтэйгээр тэмцэх нь” сэдэвт өндөр түвшний видео хуралд оролцож, үг хэлэв.

Тус хуралд  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ерөнхий зохицуулагч нар болон 26 улсын Шадар сайд, Гадаад харилцааны сайд, дэд сайдын түвшний төлөөлөгчид оролцлоо.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ дэлхий нийт урьд өмнө тулгарч байгаагүй хүнд сорилттой нүүр тулж байгаа хэдий ч улс орнууд найрамдал, эв санааны нэгдэлтэйгээр хариу арга хэмжээ авч, бие биендээ харилцан дэмжлэг үзүүлж буй тул цар тахлын эсрэг хийж буй тэмцэлд ялна гэдэгт бүрэн итгэлтэй буйгаа илэрхийлэв. Тэрээр цар тахлын халдварыг зогсоож, ард иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах нь эдүгээ улс орнуудын эн тэргүүний зорилт болж буйг дурдаж, цар тахлын үед хамтран ажиллах эмнэлгийн түргэн байрших нэгжийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын удирдлага дор бүс нутгуудад байгуулах санаачилгыг Монгол Улс дэвшүүлэн ажиллаж буйг тэмдэглэв.

Мөн тэрээр цар тахлын нөхцөл байдалд улс орнууд гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг явуулахад эрүүл мэндийн итгэлцлийг бэхжүүлэх шаардлага бий болж буйг онцолж, худалдаа, эдийн засгийн харилцааг аль болох хэвийн явуулахын тулд хорио цээрийн шинэ тогтолцоо бий болгох, “хөдөлгөөнт карантин” зэрэг шинэ ойлголтыг нэвтрүүлэх хэрэгтэй гэж үзэж буйгаа илэрхийлэв.

Д.Цогтбаатар сайд түүнчлэн Монгол, Хятадын хооронд эрүүл мэндийн итгэлцлийг бэхжүүлэх арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлсний үр дүнд хоёр улсын худалдаа аажмаар нэмэгдэж буй бөгөөд худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх хамтын зорилтод хүрэх боломж урьдын адил байгааг тэмдэглэв.

“Бүс ба Замын олон улсын хамтын ажиллагаа: Ковид-19-тэй эв санааны нэгдэлтэйгээр тэмцэх нь” сэдэвт өндөр түвшний видео хурлын дүнгээр “Хамтарсан мэдэгдэл” гаргав. Хуралд оролцогч орнууд “Эрүүл мэндийн Торгоны зам” байгуулах, дэд бүтцээр холбогдох хамтын ажиллагааг идэвхжүүлэх, эдийн засгийн сэргэлтийг дэмжих, бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зэрэг чиглэлээр цаашид хамтын ажиллагааны уялдаа, зохицуулалтыг сайжруулахаа “Хамтарсан мэдэгдэл”-д илэрхийлэв. “Хамтарсан мэдэгдэл”-д манай талаас дэвшүүлсэн цар тахлын үед хамтран ажиллах эмнэлгийн түргэн байрших нэгж байгуулах саналыг дэмжиж буйг тусгав.

Эх сурвалж: ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

mgl 2020-06-19 66.181.161.64

pablo escobar

Avatar

Зочин 2020-06-19 59.153.115.154

Монголын дипломатчид олон оронд мафинхны үйлддэг тамхи,хар тамхи дамлан худалдах зэрэг хамгийн бузар хэргүүдийг үйлдэж улсын нэрийг шороотой хутгасан гэтэл Цогтбаатар гэдэг оффшорчин сайд огцрох нь байтугай сонгуульд нэр дэвшээд явж байна .Ийм байхад монголд шударга ёс ярих нь инээдтэй юм.

Avatar

Зочин 2020-06-19 202.9.46.124

Цогтбаатар орноосоо босов, цайгаа уув, ажилдаа явав гэж мэдээ гаргах нь холгүй байх юм аа. Картелийн босс одоо зайлах цаг болсоон.

Avatar

иргэн 2020-06-19 64.119.24.75

овтшаар яамаа цэгцлэхгүй бол чөлөөлөөч энийг, яаманд чамбай дипломатууд цөөхөн ч гэсэн байгаа шүү энэний хажууд

Avatar

Уншигч 2020-06-19 202.179.26.105

Өөрөө нэг нь юм уу? Энэ хүнийг ажлаа сайн хийдэг гэж боддог

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж