ЭМЯ: Дахин гурван жолоочоос коронавирус илэрлээ | News.MN

ЭМЯ: Дахин гурван жолоочоос коронавирус илэрлээ

COVID-19

ЭМЯ: Дахин гурван жолоочоос коронавирус илэрлээ

ЭМЯ: Дахин гурван жолоочоос коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2020.06.19/ мэдээлэл хийж байна. Улсын хэмжээнд  1719  иргэн  ажиглалтад байна.  Шинээр 297 хүн тусгаарлалтад шинээр орж 216 хүн гэрийн ажиглалт руу шилжжээ. Сөүл-УБ чиглэлийн тусгай үүргийн нисэх онгоцоор өчигдөр эх орондоо ирсэн иргэдээс эрүүл мэндийн шалтгаантай нэг иргэнийг ХӨСҮТ-д шилжүүлж, үлдсэн иргэдийг ажиглалтын байр луу хуваарилжээ.

Орон нутгийн 18 чиглэлийн  галт тэргэнд 5000 гаруй  иргэнээс тандалт судалгааны зорилгоор шинжилгээ хийхэд  сэжигтэй тохиолдол илрээгүй байна.

ЭМЯ-ны 24 цагийн 119 шуурхай утсанд иргэдээс  218 дуудлага иржээ. Гадаадын Герман, АНУ, Япон  улсаас гурван иргэн холбогдож коронавируст халдварын талаарх эмнэлзүйн зөвлөгөө авчээ.

ХӨСҮТ-ИЙН ЗАХИРАЛ Д.НЯМХҮҮ:

-Өнгөрсөн 24 цагийн байдлаар ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораториудад нийт 339 хүнээс 336 хүнд коронавирус илрээгүй бөгөөд гурван ачаа тээврийн жолоочоос коронавирус илэрлээ. Халдвар авсан жолоочид  Беларус, ОХУ, нэг нь монгол жолооч байжээ. Ингэснээр коронавирусийн халдварын нийт тохиолдол 204 болж, 132 хүн эдгэрч гарсан. Одоогоор ХӨСҮТ-д 72 хүн эмчлэгдэж, 67 хүн хөнгөвтөр, таван хүн хүндэвтэр байна.

ХӨСҮТ-Д ТУСГААРЛАГДСАН НЭГ ИРГЭНИЙ ХАРИУ СӨРӨГ ГАРЧ, ТАВАН ОЮУТАН ЭДГЭН ГАРЛАА

ХӨСҮТ-ийн мэдээлснээр Алтанбулагийн боомтоор хил нэвтэрч, коронавирусийн халдвар илэрсэн  ОХУ-ын  59 настай иргэн, Бларус улсын 37 настай иргэн, Монгол Улсын 32 настай иргэний эмчилгээг  өнөө өглөө эхлүүлжээ. Мөн өнөөдөр ХӨСҮТ-д эмчлүүлж байсан таван оюутан эдгэж гарч байна. Тэднийг дараагийн шатны хяналт руу шилжүүлэх юм. Мөн өчигдөр /2020.06.18/ Сөүл-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн 266 иргэнээс сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан нэг иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ. Түүнчлэн Тандалт судалгааны зорилгоор авсан 13 хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ.

СӨҮЛ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГТ ВИЗНИЙ ХУГАЦАА НЬ ДУУССАН ИРГЭД БАГТСАН

ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

 Өчигдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн зорчигчдын дунд тус улсад визний хугацаа нь дууссан олон иргэн багтсан. Коронавируст халдварын тохиолдол батлагдсан ачаа тээврийн гурван жолоочоос дахин давтан шинжилгээг авна. Чартер нислэгээр эх орондоо ирж буй хүмүүсийн тухайд эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд багтаж байна. Жирэмсэн болон бага насны хүүхэд, тав хүртэлх насны хүүхэдтэй эцэг эхчүүдийг татан авчирч байна. Чартер нислэгээр ирж буй иргэдийг тээвэрлэхдээ эрүүл мэндийн шалтгаантай иргэдээ хэрхэн зөөж авчрах вэ гэдгийг ч бас анхаарч байна. Маргааш Зүүн-Өмнөд Азиас ирэх тархины цус харвалттай 76 настай иргэнийг авчрахад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд анхаарах, хэрхэн тээвэрлэх вэ гэдгийг төлөвлөсөн

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

Posted by News.mn on Thursday, June 18, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

123456 2020-06-19 49.0.212.188

Та бүгдийн үхэн хатан өмөөрч үхэх гээд байгаа Жидүүчин Хүрэлсүхийн нам засгийн чинь тоо, хохь чинь нүгэлээрээ болог

Avatar

Зочин 2020-06-19 103.57.93.21

Өчнөөн олон хоног ингэж хаачихаад үр дүнгийг нь үзэлгүй алдах нь. Одоо орос болон бусад орон стратегийн гурил будаагаа өгөхгүй байгаа. Бид нэг хэсэгтээ чихэр ундаа печень авахгүй байж болно. Гадны жолооч оруулахаа болиочээ

Avatar

Зочин 2020-06-19 202.9.40.1

Халдварын голомт руу хэдэн цэргийн хүүхдүүдийг парадад оролцуулахаар илгээчихээд женко , хүүк хоёр өөрсдөө явахгүй яасийн.

Avatar

Zochin 2020-06-19 66.181.161.21

Belorusaas chiher avahgui baigaach. Yum olon haldvartai jolooch be.

Avatar

маараа 2020-06-19 79.98.213.82

мэндээ… 32 хэм хүртэл халах нь маск, бээлий зүү….м

Avatar

маараа нь 2020-06-19 79.98.213.82

Мэндээ… 32 хэм халах төлөвтэй.. гадуур маск, бээлий… Мөнгө солих нь Киевский дээр байх..м

Avatar

Зочин 2020-06-19 66.181.183.156

Ачаа тээврийн жолооч нарыг хилээр оруулахаа хэзээ болих вэ

Avatar

Зочин 2020-06-19 182.160.38.124

Монгол жолоочоо машинтай нь хилээрээ оруулаад гадаад жолоочын Ачааг нь хягтаас сэлгэн ачуулаад вагоноор аваач ээ !

Avatar

Зочин 2020-06-19 66.181.161.98

Парадад явсан цэргүүд короноодож ирэх вий дээ.Яасан бодлогогүй юм хийдэг юм бэ.

Avatar

Зочин 2020-06-19 103.57.93.56

Ковид тусвал эдгэсэн ч уушги насан туршдаа гэмтэл соготой, аймсгаа шаардсан биейни хөдөлгөөн хийхэд хүндрэлтэй олдог болдог гэсэн. Орос руу цэрэг эрсээ дэмий л явууллаа

Avatar

Termergen 2020-06-19 202.21.99.28

худлаа бүлтрээд байгаарай

Avatar

Hamgaal!!! 2020-06-19 202.55.191.130

Хайрт хэнэггүй орос ах, эгч нар тань бүгд ко19-тэй болсон юм биш үү?
Хойд хилээ сайн хамгаалцгаагаарай!

Avatar

Zzzz 2020-06-19 192.82.69.111

Gadaadaas risen xumuusees koronavirus ilreed nemegdeed bximu

Avatar

Zochin 2020-06-19 192.82.69.111

Gadaadas Koroma iruulxe boliochee

Avatar

Зочин 2020-06-19 103.229.123.37

Gsdaadiin virustai jolooch nar oruulj irehee boli.hiliin tsaana orosuud shinjileed sejigtei bol oruulj ireh yosgui sh de

Avatar

Зочин 2020-06-19 202.21.108.233

Коронавирусын тохиолдлын 90% нь Оросоос орж ирж байхад тахлын голомт Москва руу цэргүүдээ явуулж байдаг. Гадаадын бусад улсаас ирж байгаа монголчуудаас 1 ч тохиолдол илрэхгүй байхад 10 гаруй мянган хүнээ авахгүй удаагаад байдаг. Их л тоглоом тохуу хийж байна даа.

Avatar

Зочин 2020-06-19 202.179.25.35

Orosiin parad yavsan tserguudees nileen hed n coronatai butsaj ireh baih daa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж