ЭМЯ: Дахин гурван жолоочоос коронавирус илэрлээ

Хуучирсан мэдээ: 2020.06.19-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: Дахин гурван жолоочоос коронавирус илэрлээ

ЭМЯ: Дахин гурван жолоочоос коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2020.06.19/ мэдээлэл хийж байна. Улсын хэмжээнд  1719  иргэн  ажиглалтад байна.  Шинээр 297 хүн тусгаарлалтад шинээр орж 216 хүн гэрийн ажиглалт руу шилжжээ. Сөүл-УБ чиглэлийн тусгай үүргийн нисэх онгоцоор өчигдөр эх орондоо ирсэн иргэдээс эрүүл мэндийн шалтгаантай нэг иргэнийг ХӨСҮТ-д шилжүүлж, үлдсэн иргэдийг ажиглалтын байр луу хуваарилжээ.

Орон нутгийн 18 чиглэлийн  галт тэргэнд 5000 гаруй  иргэнээс тандалт судалгааны зорилгоор шинжилгээ хийхэд  сэжигтэй тохиолдол илрээгүй байна.

ЭМЯ-ны 24 цагийн 119 шуурхай утсанд иргэдээс  218 дуудлага иржээ. Гадаадын Герман, АНУ, Япон  улсаас гурван иргэн холбогдож коронавируст халдварын талаарх эмнэлзүйн зөвлөгөө авчээ.

ХӨСҮТ-ИЙН ЗАХИРАЛ Д.НЯМХҮҮ:

-Өнгөрсөн 24 цагийн байдлаар ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораториудад нийт 339 хүнээс 336 хүнд коронавирус илрээгүй бөгөөд гурван ачаа тээврийн жолоочоос коронавирус илэрлээ. Халдвар авсан жолоочид  Беларус, ОХУ, нэг нь монгол жолооч байжээ. Ингэснээр коронавирусийн халдварын нийт тохиолдол 204 болж, 132 хүн эдгэрч гарсан. Одоогоор ХӨСҮТ-д 72 хүн эмчлэгдэж, 67 хүн хөнгөвтөр, таван хүн хүндэвтэр байна.

ХӨСҮТ-Д ТУСГААРЛАГДСАН НЭГ ИРГЭНИЙ ХАРИУ СӨРӨГ ГАРЧ, ТАВАН ОЮУТАН ЭДГЭН ГАРЛАА

ХӨСҮТ-ийн мэдээлснээр Алтанбулагийн боомтоор хил нэвтэрч, коронавирусийн халдвар илэрсэн  ОХУ-ын  59 настай иргэн, Бларус улсын 37 настай иргэн, Монгол Улсын 32 настай иргэний эмчилгээг  өнөө өглөө эхлүүлжээ. Мөн өнөөдөр ХӨСҮТ-д эмчлүүлж байсан таван оюутан эдгэж гарч байна. Тэднийг дараагийн шатны хяналт руу шилжүүлэх юм. Мөн өчигдөр /2020.06.18/ Сөүл-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн 266 иргэнээс сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан нэг иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ. Түүнчлэн Тандалт судалгааны зорилгоор авсан 13 хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ.

СӨҮЛ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГТ ВИЗНИЙ ХУГАЦАА НЬ ДУУССАН ИРГЭД БАГТСАН

ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

 Өчигдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн зорчигчдын дунд тус улсад визний хугацаа нь дууссан олон иргэн багтсан. Коронавируст халдварын тохиолдол батлагдсан ачаа тээврийн гурван жолоочоос дахин давтан шинжилгээг авна. Чартер нислэгээр эх орондоо ирж буй хүмүүсийн тухайд эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд багтаж байна. Жирэмсэн болон бага насны хүүхэд, тав хүртэлх насны хүүхэдтэй эцэг эхчүүдийг татан авчирч байна. Чартер нислэгээр ирж буй иргэдийг тээвэрлэхдээ эрүүл мэндийн шалтгаантай иргэдээ хэрхэн зөөж авчрах вэ гэдгийг ч бас анхаарч байна. Маргааш Зүүн-Өмнөд Азиас ирэх тархины цус харвалттай 76 настай иргэнийг авчрахад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд анхаарах, хэрхэн тээвэрлэх вэ гэдгийг төлөвлөсөн

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

Posted by News.mn on Thursday, June 18, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж