Улсын онцгой комиссын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг энэ сарын 30-н хүртэл сунгасан. Энэ дагуу Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы захирамжаар үйлчилгээний байгууллагууд 22:00 цаг хүртэл ажиллах хязгаарлалт үргэлжилж буй цагийн хуваарьт өөрчлөлт оруулахаар мэргэжлийн байгууллагууд судалж байна.
Тодруулбал, онцгой дэглэмийн үед зарим хязгаарлалтуудыг сулруулахаар эхний ээлжид үйлчилгээний байгууллагууд 00:00 цаг хүртэл ажиллах, зарим үйлчилгээний газруудыг нээхээр судалж эхэлжээ. Хэдийгээр халдварын нөхцөл байдал дэлхийн улс орнуудад намжаагүй ч, дотоод нөхцөл байдалтайгаа уялдуулан Улсын Онцгой комисс мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт дээр үндэслэн ажиллаж байгаа гэв.
Б.ЦЭЦЭГ
Зочин 2020-06-19 64.119.24.253
сонгуулыг өөрийн биеээр ирж өгөх боломжтой гэхээр нээсэн нь дээр математик аргачлалаар бодоод
Зочин 2020-06-19 182.160.38.124
Олон хүн нэг дор битүү харанхуй нүхэнд амьсгаадан дэвхцэж өмхий амьсгалаа харамгүй солилцодог өнөөх диско баараа нээж нтр том тэнэгтэв дээ мэргжилийн хүмүүс минь !
зочин 2020-06-19 103.212.118.115
НӨГӨӨ БААР ЦЭНГЭЭНИЙ ГАЗРУУДАА НЭЭЖ БИТГИЙ ГАЙ БОЛООРОЙ ДОО