Дүүргийн эмч, сувилагч нар тархины харвалт, шигдээсийн чиглэлээр сурч байна | News.MN

Дүүргийн эмч, сувилагч нар тархины харвалт, шигдээсийн чиглэлээр сурч байна

Дүүргийн эмч, сувилагч нар тархины харвалт, шигдээсийн чиглэлээр сурч байна

Дүүргийн эмч, сувилагч нар тархины харвалт, шигдээсийн чиглэлээр сурч байна

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Улсын Гуравдугаар төв эмнэлгийн хамтын ажиллагааны хүрээнд “Дүүргийн эмнэлэгт харвалт, шигдээсийн нэгж байгуулах төлөвлөгөө”-ний дагуу дүүргийн эмнэлгийн эмч, сувилагч нарыг тархины харвалт, шигдээсийн чиглэлээр сургахаар болсон билээ.

Энэ дагуу УГТЭ-ийн Харвалт, Зүрхний шигдээс, Сэргээн засах эмчилгээ, Эрчимт эмчилгээний нэгдсэн тасагт өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн дүүргийн эмнэлгийн эмч, сувилагч зэрэг нийт 110 хүнийг хуваарилан сургаж байна.

Одоогийн байдлаар, дүүргийн эмнэлгийн Эрчимт эмчилгээ, Мэдрэл, Зүрх судас, Сэргээн засах эмчилгээний эмч болон Дотор, Мэдрэл, Эрчимт эмчилгээний сувилагч, хөдөлгөөн засалч зэрэг нийт 45 хүн УГТЭ-т ажлын байрны 14 хоногийн дагалдан сургалтанд хамрагдаж байгаа юм.

Тус сургалтаар УГТЭ-ийн Харвалт, шигдээсийн төвд үзүүлж буй орчин үеийн эмчилгээний шинэ технологийн гардан үйлдлийг дүүргийн эмч, мэргэжилтнүүд бүрэн эзэмшиж, мэдлэг ур чадвараа ахиулах боломжтой болсон.

Түүнчлэн НЭМГ-аас эмч, мэргэжилтнүүдээ сургаж дадлагжуулахын зэрэгцээ дүүргийн эмнэлгүүдэд тархины харвалт, шигдээсийн нэгжийг байгуулж эхлээд байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

анхаар 2020-06-19 203.98.77.101

хаана аль эмнэлэг дээр байгуулж эхлээ вэ, дүүргийн эмнэлэгүүдээс асуулаа, нээсэн юм алгаа

Avatar

Зочин 2020-06-19 203.98.77.101

ЯМАР Ч ХӨРӨНГӨ ТӨСӨВ ШИЙДЭГДЭЭГҮЙ, АВЧ ӨГСӨН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БАЙХГҮЙ, ЗАРИМ ЭМНЭЛЭГТ НЬ ӨРӨӨ ТАСАЛГАА Ч БАЙХГҮЙ БАЙХАД БАЙГУУЛСАН, НЭЭСЭН ГЭЖ ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭХ ЮМ. ДҮҮРГҮҮДЭЭР НЬ ЯВААД ҮЗЭЖ ХАРЖ БАЙГААД БИЧЭЭЧ… ЭМЯ, НЭМГ ХУДЛАА АЖИЛ ХИЙСЭН БОЛЖ ЖҮЖИГЛЭДГЭЭ БОЛИМООР ЮМ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж